2510-р сар2014

Бүлэг: Нийтлэл

Монголын шилжилтийн vеэс бидний сурч авсан сургамжууд болон бидэнд тулгарч буй сорилтууд

Цахиагийн Элбэгдорж
2003 oны 9-р сарын 12-нд"Ардчиллыг Шинээр Болон Сэргээн Тогтоосон Орнуудын Ү Хурал" дээр хэлсэн vг

орчуулcaн Ачболд. USA


Сvvлийн 13 жилд болж өнгөрч буй Монгол улсын ардчилалруу шилжих шилжилт нь манай нийгэмд гарсан олон өөрчлөлтийг багтаадаг. Тиймээс энэ нь их өргөн хүрээтэй сэдэв гэдгийг та бүгд мэдэж байгаа. Би энэ шилжилтийн үед гарч байгаа зарим сорилтуудыг, мөн эдгээрийг яаж даван туулах талаар ярилцая гэж бодлоо.

Би сорилтуудынхаа талаар ярихынхаа өмнө өөрсдийнхөө (Монголчуудын) хэдэн амжилтаас бас дурдая гэж бодлоо. Монголчууд бидэнд гарсан сорилтууд нь түүхэн билээ.

Оршил

Ямар ч улс дэлхийн түүхэнд коммунизмаас ардчилалруу шилжилт хийж байгаагүй. Харгис хэрцгий системээс (коммунизм) болж сүйрсэн улсаа сэргээн босгох ажил хүндрэл ихтэй байсан. Бид нарт үлгэр дууриал болчих өмнөх дадлага туршлага, модел болон цаг хугацаа ч байгаагүй. Бид өөрсдөө л бүгдийг даван туулсаар ирсэн.

1990 оноос хойш Монгол улс нь нэг намтай тоталитариан засаглалаас ардчилалруу, коммунист эдийн засгийн системээс чөлөөт зах зээлтэй капитализмруу ЗЭРЭГ шилжих Азын цорын ганц улс болсон. Монголын ард түмэн эрх чөлөөний зарчимууд, ач холбогдолууд нь физикийн хуультай адилаар энэ дэлхийн хаана ч хэрэгжиж болохыг баталсан. Энд сууж байгаа зарим хүмүүс Азын улсад улс төр, эдийн засгийн өөрчлөлт зэрэг гарна гэсэн юм байхгүй гэж сонссон байж магадгүй. Энэ өөрчлөлт Монголд гарсан. Монгол улс эрх чөлөө бол зөвхөн барууны зарчим биш, харин нийт хүн төрөлхтний зан чанарт тохирох зүйл гэдгийг баталсан.

Монголд гарсан ардчилсан хувьсгал нь ямар ч дайн байлдаангүйгээр, нэг ч хүний цус урсгалгүйгээр болж өнгөрсөн гэдэг бол энэ шилжилтийн нэг онцлог билээ. Монгол улс мөнх тэнгэрийнхээ дор, үзэсгэлэнт нутагтаа энх тайван, эрх чөлөөтэй болон дахин төрсөн.

Биднийг сорьсон сорилтууд болон бидний сурсан сургамжууд

Єнөөдөр ардчилал, чөлөөт зах зээл, капитализмтай болсон явдал нь улс төр, засаглалын төрөл бүрийн хүндрэл, бэрхшээлүүдийг шууд засдаггүй.
Монголд гарч байгаа хамгийн том сорилт бол хүмүүсийн тархинаас хараахан гарч амжаагүй байгаа хуучин коммунист сэтгэлгээг өөрчлөх юм. Бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа эрх чөлөөтэй хүмүүс хичнээн ихийг хийж чадахын мэднэ. Єнөөдөр, 13 жилийн өөрчлөлтийн дараа хүртэл зөндөө хүмүүс өөрсдийнхөө хүч чадвараасаа илүү төр засагтаан итгэсээр байна.
"Би та нарын амьдарлын зөв шийдвэрийг гаргаж чадна.", "Би та нарын өмнөөс ажиллана", "Би та нарыг тэжээнэ, ядуурлаас гаргана" гэх мэтээр улс төрийн хүнд сурталтнууд өнөөдөр хүмүүсийн оюун ухаанаар тоглож, хүмүүсийг хуурч мэхэлсээр байна.

Зарим өөрчлөлт, шинэчлэлтүүд зориод байсан ардчилалдаан хүрч чадаагүй. Мөн ардчилалд хүрсэн гээд байгаа зарим улсын шийдвэр гаргагч бүлэг нь ерөөсөө өөрчлөгдөөгүй. Монголыг коммунист улс байхад улс төрийн элитүүд нь хамаг шийдвэрүүдийг гаргадаг байсан. Єнөөдрийн ардчилсан гэгдэх Монголд энэ нь өөрчлөгдөөгүй, хамаг юм бараг хэвээрээ байна. Єнөөдрийн Монголд хэдийгээр ард түмэн сонгуулиар сонгогчдоо сонгодог боловч ард түмэнд эрх мэдэл байхгүй байна. Хүмүүс дөрвөн жилд нэг удаа сонгуульд оролцдог боловч бусад цагт нь сонгосон хүмүүсийнхээ юу хийж байгааг болон нийгэмд гарч байгаа өөрчлөлтүүдийг зүгээр хараад суух хэрэгтэй болж байна.

Нийгмийн чухал шийдвэр гаргах үйл явцаас хасагдсан Монголын ард иргэд бас эрх чөлөөгүй болсон. Хүмүүс өөрсдийнхөө ур чадвар болон чөлөөт нийгмээс олдсон боломжоо ухаарахынхаа оронд шийдвэр гаргагч улс төрчдийн "ид шидэт шийдвэр", гаднах төрх болон амлалтуудад нь итгэн найдсаар байна. Монгол улс өнөөдөр буцаад социализмруугаа очих аюулд учраад байна.
Монголын улс төрийн хагарал улам ихсэж, нийгэмд энэ нь сөргөөр нөлөөлж байна. Мөн улс төрчдийн эрх мэдэл, хүч чадал хэтэрхий их байгаа бөгөөд, тэдний оролцоогүйгээр шийдэгддэг асуудал гэж байхгүй болсон шиг байна. Эдийн засаг, бие даасан шүүх хурал, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө гэх мэтийн нийгмийн амьдралд улс төрчид дарамт үзүүлсээр байна. Хүмүүсийн шийдэж чадах, ард иргэдийн шийдэх ёстой асуудлуудыг улс төрчид өөрсдийнхөөрөө шийдсээр байна.
Ардчилалд амжилт олохын тулд төрийн салбар байгууллагууд бие биенийгээ хянаж байх шаардлагатай гэдгийг бид мэднэ. Ардчилалд хэн ч хэтэрхий их эрх мэдэлтэй болж болохгүй. Энийг баталгаажуулхын тулд онолын болон амьдралд хэрэгжих эрх мэдлийн салангид байдал байх хэрэгтэй. (Єөрөөр хэлбэл ганц бүлэг хүмүүс хамаг эрх мэдлийг гартаа авах биш, харин дор хаяж хоёр бүлэг эрх мэдлийг хуваан авч, бие биенийгээ хянах шаардлагатай.) Харамсалтай нь өнөөдрийн Монголд төвлөржсөн эрх мэдэл, хүч султай шүүхийн систем, үл тоомсрологдсон иргэдийн нийгэм, цөөн хэдэн ашиг ологчид, цөөрсөөр байгаа дунд шатныхан, ихэссээр байгаа эрх мэдэлгүй ядуучууд байна.

Төр засгийн саарал ордонд болж буй үйл явдлын нууцлаг байдал, ард иргэдэд эрх мэдэл олгох хоёр харилцан хамааралтай байдаг. Монголд өнөөдөр шийдвэр гаргах үйл явцын талаарх мэдээлэл ихэнхдээ нууцлагддан үлддэг. (Би хэвлэлийн эрх чөлөөний талаар энд яриагүй байна.) Зарим улс төрчид (зарим ардчиллыг дэмжигчид ч гэсэн энд багтана) өөрсдийнхөө гаргасан шийдвэрүүдийг, шалтгаантай нь хамт ард түмнээс нууж чадна гэсэн бодолтой байна.
Орчин үеийн мэдээллийн технилогийн ачаар өнөөдөр Монгол улс нь бусад дэлхий ерөнтөнцөөс тасарсан, тусгаарлагдсан улс байхаан больсон. Манай улс өнөөдөр дэлхий нийтийн ардчилал, эрх тайван, хөгжилд хүрэх хөдөлгөөний нэг хэсэг болсон. Гэхдээ ард иргэдээ дайчлахгүйгээр улсын хөрөнгө, чөлөөт нийгмийн боломжыг дайчилж болохгүй. Мэдээллээр дутсан, эрх чөлөөгөө боогдуулсан ард иргэд улсаа хөгжүүлэх ажилд хувиа нэмэрлэх боломжгүй.
Эрх мэдэлгүй хүмүүст эрх мэдэл олгох үйл явцад шудрага хууль, хуулийн тэгш эрх маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр бид энэ талаар их юм хийсэн болов ч Монголын ард түмэн шийдвэр гаргах эрх мэдэлгүй, хуулийн дор тэгш эрхтэй болж чадаагүй хэвээр байна. Жишээ нь бидэнд бөхийн барилдаан, морьний уралдаан, тэмээний өсгөлтийг зохьцуулах хууль байдаг боловч улс төрчдийн ажлийн бичиг баримтуудыг олон нийтэд үзүүлэх, сонгогдсон эрх баригчдаа (улс төрчид) ажлаас нь халах хууль бидэнд байдаггүй. Мөн бидэнд эд эзэмших эрхийг хамгаалсан бие даасан хууль байдаггүй. Энэний нэг шалтгаан нь цөөн хэдэн хүмүүсийн ашиг нь нийт ард иргэдийн эрх ашгаас давуулан үзэгдсээр ирсэн явдал юм. Мөн хуучны улс төрийн бодлогуудыг өнөөдрийн амьдрал дээр гарч ирээд байгаа ард иргэдийн сонголтоос давуулан тавьсан явдал бий.

Сорилтоо яаж давах вэ? Хүндрэлийг яаж зохьцуулах вэ?

Єнөөдрийн Монголын дүр төрх сайхан харагдахгүй байна. Гэхдээ John F. Kennedy "Хямрал гэсэн үг Хятад хэл дээр хоёр утгатай: нэг нь аюул, нөгөөх нь боломж." гэж хэлсэн. Тэгэхлээр бид нар яаж аюулаас зайлсийнгээ, өнөөдрийн улс төр, эдийн засгийн хямралаас үүдэж гарсан боломжуудыг авч ашиглах вэ? Проблемууд нь комплекс ч гэсэн хариу нь амархан гэж би хэлэх байна. Энэ хариулт бол АРД ИРГЭДЭЭР ШИЙДҮҮЛ. (Ард иргэдэд шийдвэр гаргах боломж олго, ард иргэдээрээ шийдвэр гаргүүл.). Ардчилал, капитализм хоёрт ард иргэд өөрсдийнхөө хувь заяаг шийдэх шийдвэрүүдийг гаргах үйл явцад эрх мэдэлтэй, нөлөө бүхий байж, мөн энэ үйл явцад оролцож байх нь маш чухал.

Төр засгийн үйл ажилгаанд боломжын нөлөө үзүүлэх дуу хоолойг хүмүүст олгохын тулд,

1. Хүмүүсийг улс төрийн ажиллагаанд идэвхтэй оролцуулах. НҮБ – ийн "ардчилал хөгжсөн орны дундаж иргэн нь жилд янз бүрийн 20 гариу сонгуульд оролцдог" гэсэн судалгаа байдаг. Одоо байгаа улс төрийн монополыг устгаж, ард иргэдийг улс төрийн хэрэгт шууд оролцдог болгоход чигэлсэн хуулийн болон иргэний орчинг бүрдүүлэхгүйгээр бид ардчиллаа хөгжүүлж чадахгүй. Ингэхгүй бол ард иргэдийн хараа хяналтгүй байгаа төр засаг энэ хэвээрээ байсаар байх болно.
2. Орчин үеийн мэдээллийн технилог ашиглах. Мөн хөдөө орон нутагт гарч буй асуудлуудыг ард түмэн шууд санал өгөх маягаар шийдвэрлэж, сүлжээлсэн шийдвэр гаргах системийг хот, төвлөржсөн газарт оруулж ирвэл засгийн газар үүргээ улам сайн гүйцэтгэнэ.
3. Иргэний нийгэмлэг маш чухал гэдгийг би дахин дахин хэлмээр байна. Хүрээлэх орчингүйгээр төр засаг оршин тогтонодоггүй. Хэрэв төр нь нийгмийн төлөөлөл гэвэл иргэдийн хүсэл зориг, санаачлага нь нийгмийн амин сүнс, сэтгэл нь юм. Бид нийгмээс хөндий биш, нийгэмдээ орж, нийгмийн асуудалд тулж ажиллахыг дэмжих ёстой. Аль ч оронд, аль ч цагт, шийдвэр гаргах үйл явц нь хувь хүмүүс болон нийгмийн төлөө байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Ардчилал хөгжсөн улсуудын амжилтийн нууц нь төлөөлөгч засаг төр, цэргийн хүч, олон улсын харилцаанд гэхээсээн илүү хуулиндаа байдаг гэж би боддог. Ямар ч эрх баригч эрх барьж байсан зөв хууль л хэрэгжиж байвал ард түмэн болоод явчихдаг. Улс төрчид нь хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй байдаг засаглалыг хууль нь хамгийн хүчтэй байдаг засаглалд шилжүүлэх оролдлого нь хуйвалдаан биш юм. Харин энэ нь хүн болгонд эрх чөлөө олгох шудрага хөдөлгөөн билээ.

Эрх чөлөөний гол утга санаа нь хэдийгээр Платогийн цаг шиг хөгшин, 13 жилийн өмнөх шиг шинэ боловч хэрэгжилт нь сорилттой байдаг. Эрх чөлөөг Монголд хэрэгжүүлэх хоорондоо Монголын ард түмэн нэг зүйлээр бахархаж болно: Бид хүний эрх чөлөө, тэгш эрх, шудрага ёсонд хүрэх хувьсгалынхаа хожиж буй талд нь байна.

"Ардчиллыг Шинээр Болон Сэргээн Тогтоосон Орнуудын Ү Хурал" дээр 9-р сарын 12-нд Ц.Элбэгдоржын хэлсэн үгийг Англи хэлнээс чадах ядахаараан орчуулж тавьлаа.

Гурван зүйлийг анхаарна уу.
Нэгд, орчуулагч хэлний болон утгын алдаа гаргасан байж болно, тэгсэн бол хүлцэл өчье.
Хоёрт, Элбэгдоржын хэлсэн үгээс иш татахдаан эндээс авахгүй байхыг хүсье; Англи эх хувилбараас нь авна уу. Учир нь энэ бол яг Элбэгдоржын үг биш, орчуулагчийн үг болохыг анхаарна уу.
Эцэст нь, энэ илтгэлийн хоёр хувилбар гарч ирсэн бөгөөд орчуулагч нь Залуу Эдийн Засагч (www.asuult.net/zez) – ийн вэб хуудсан дээр гарсан хувилбарыг орчуулсан болно.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 509

Бүлэг: Нийтлэл

Эдийн засгийн хөгжил болон тvvний талаархи онолууд.

Отгочулуу. Ч. Франкфурт ам Майн.

Цахим Улаач сэтгүүлийн 16 дах дугаараас


Cуурь нөхцөл.

1. Yсрэнгvй хөгжсөн орнуудын туршлага дээр үндэслэж, тэдний туулсан замналыг ашиглан одоо хөгжиж буй буюу ядуу орнуудын ирээдүйг тодорхойлж, бэрхшээлийг нь шийдэх арга зам хайж болох уу? Ахын алдаа оноон дээрээс дүү нь суралцдаг шиг ийм нэгэн суралцах үйлдэл улс орнуудын хооронд явагдах уу?

2 . Хөгжлийн жор бий юу? Түүнийг түүхээс тунгааж авах уу эсвэл цэвэр эдийн засгийн үүднээс бодож олох ёстой юу? Хөгжингүй орнуудын туулж ирсэн түүхийн үе шатуудыг ядуу орнууд заавал дайрч өнгөрөх үү эсвэл тойроод гарах уу?

3. Эдийн засгийн ялангуяа хөгжлийн тухай энэхүү ярвигтай асуудлыг зөв ойлгож, зохих дүгнэлт гаргаж авахын тулд түүх судлалын аргийг түлхүү эзэмшье гэж үздэг эрдэмтэд олон байдаг. Түүхэн хөгжлийн процесс буюу тодорхой үе шатуудыг заавал дамжих тухай санаа хэр бодитой байж чадах вэ?

4. Эдийн засгийн хөгжил бол зөвхөн эдийн засгийн хүчин зүйлүүдийн үр дүн биш. Энэ бол тухайн нийгмийн эдийн засгийн бус хүчин зүйлүүд тухайлбал хүмүүсийн дадал, заншил, ёс суртахуун, соёл, улс төр, хуульдаа үнэнч байж чаддаг эсэх зэрэг маш олон „гадны" хүчин зүйлүүдийн хамтын бүтээл байдаг. Эдгээр өвөрмөц онцлогуудыг нэг хэв загвар бүхий нэг шалгууртай үе шатуудад хуваарилах нь зөв үү?

5. Түүнээс гадна нийгэм тодорхой үе шат дамжин хөгждөг тухай онол нь баруун европийн соёлоос улбаатай. Энэ онол нь тэгэхээр бусад ядуу орнуудад хэр хэрэгжиж чадах вэ? Ер нь нийгмүүд заавал үе шат дамжин , хөгжлийн нэг шатаас нөгөө шат руу дамжин хөгжих ёстой юу? Тийм ч оновчтой судалгааны арга, тодруулбал санаа биш юм. Гэвч одоогоор өөр сайн арга олдоогүй л байнаа. Энэ түүхэн урсгалынхан дотроос хамгийн „агуу суут" нь биш юмаа гэхэд онол нь ихэд түгээмээл тархаж, өндөр нэр алдарыг олсон хоёр хүний үзэл санаатай танилцья.

Маркс ба түүний „шавь" Ростов.

Марксын хөгжлийн онол.

а) Түүхийн диалектик.

Марксын хөгжлийн тухай сургаалийн гүн ухааны хөрс нь диалектик материализмын онол ажээ. Материализм нь: " хүн бол байгалийн хөгжлийн үр дүнд үүссэн. Хүний ухамсар, оюун санаа бол цэвэр биологийн хувьсалын үр шим. Матери бол хүний ухамсараас хамаарахгүй бие даан оршдог" гэж үздэг гүн ухааны урсгал юм.

Материйн гол шинж нь түүний Хөдөлгөөн болдог. Тэр Хөдөлгөөн нь диалектик зарчмаар Хөгжил болж хувирдаг гэх сургааль ажгуу. (these-antithese-synthese)

Хvний нийгэм ч гэсэн материйн хөгжлийн энэ зарчмаас гажна гэж үгүй. Тэгэхээр диалектик материализмын санааг хүн-нийгмийн түүхэн хөгжилтэй холбон үзснээр Түүхийн Материализм хэмээгч урсгалын үндэслэсэн гэх авай.

Марксын онолоор бол нийгэм нь байнга урагшилж хөгжиж байдаг. Хүний нийгэм бол хүмүүсийн улс төр, эдийн засаг, оюун санааны нэгдэл. Гэхдээ энэ нь хүн бүр адил тэгш гэсэн үг биш. Хэн материаллаг баялгийг, эсвэл түүнийг үйлдвэрлэдэг хүчин зүйлсийг гартаа атгаж байна тэр нийгэмд давуу эрх эдэлдэг гэнэ.

Хүмүүс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон үйлдвэрлэлийн хэрэгслийг гартаа атгагч гэж хоёр хуваагдддаг. Учир нь хөдөлмөрийн үр дүнд баялаг бий болох бөгөөд, нэг хэсэг нь уг баялгийг шууд өвлөж авдаг. Нэг хэсэг нь өвлөж авсан зүйлгүй бол өөрийн хөдөлмөрөө зарж амьдрахаас өөр аргагүй болдог. Иймээс нийгэм ангиудад хуваагддаг. Хүний нийгэм үе, генераци бүрдээ ийм бэрхшээлтэй учирч байсан. Учирсаар ч байх болно.

Тэгээд ч ангиудын дунд зөрчил үүсэх нь зайлшгүй. Энэ нь даамжирсаар ангийн тэмцэл бол хувирна. Ангийн тэмцэл нь нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болдог юм аа гэж диалектикийн сургаалиа Маркс гуай айлджээ.

Ангийн тэмцэл хурцадсаар хувьсгал гарах нь зайлшгүй. Энэхүү хувьсгалын үр дүнд хуучин бурангуй нийгэм нуран унаж, шинэ дэвшилтэт нийгэмд орж, хөгжлийн шинэ шатанд гарч байгаа хэрэг гэнэ.

б) Хөгжлийн үе шатууд.

Yйлдвэрлэлийн хүч ба үйлдвэрлэлийн харилцаа 2 ын диалектик дээр тулгуурлан Маркс формацийн онолоо боловсруулжээ. Түүнийхээр бол:
- Хүй нэгдлийн үе
- Боолын нийгэм
- Феодализмийн
- Капитализмийн
- Социализм / Коммунизм

Дээрхи үе шатуудыг товч тодорхойлж үзье.

1. Хүй нэгдлийн нийгэм.

Хүн үүссэний дараахи үе, ухамсарт хөдөлмөр бий болж, энгийн багаж зэвсэг хэрэглэж чаддаг. Хамтын хүчээр өөрсдийн өмнө учирсан бэрхшээлийг шийдэж байлаа. Бүгд нийтийн өмчтэй байлаа. Хувийн өмч гэж байсангүй. Ийм учир бие биенээ шулан мөлжих үзэгдэл гарсангүй.

2. Боолын нийгэм

Хөдөлмөрийн хүчин зүйлс боловронгуй болж, хөдөлмөрийн хувааарь бий болсноор хүн төрөлхтөн хөгжлийн дараагийн үе шатандаа орлоо. Хөдөлмөрийн бүтээмж байнга дээшилж байв. Хүмүүс өөрсдөдөө хэрэглэхэс илүү ихийг үйлдвэрлэх болсноор бараа солилцоо үүсэж хөгжив. Хөдөлмөрийн хуваарийн үр дүнд хүмүүс өөрсдийн багаж зэвсгийг эзэмших, улмаар ашгаас өөрийн гэсэн хувь хүртэх сонирхолтой болов. Удалгүй зардлаа хямд байлгах аргийг хайж эхэлсэн нь боол эзэмших сонирхол бий болгов. Ингэснээр боолыг ажиллах хүчний хувьд сорон мөлжих үзэгдэл түгэн дэлгэрэв.
Гэвч боолчууд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ямар ч сонирхолгүй байв. Эзэд ч тэр үйлдвэрлэлийн өөр хүчин зүйлсийг идэвхитэй хайх болж. Энэ зөрчил даамжирсааар нийгмийн өөр нэг шатанд тулж ирлээ.

3. Феодализм.

Хувийн өмч улам бүр цэцэглэн хөгжив. Тариачид, хамжлагийн ажилчид нь боолуудаас арай илүү эрх чөлөөтэй байлаа. Тэд илүү ихийг бүтээх юм бол өөрсдөд нь оногдох хувь нэмэгдэнэ гэдгийг ч ухаарч байлаа. Үүгээрээ өмнөх нийгмээ бодвол илүү дэвшилттэй байж. Гар урлал, худалдаа наймаа түргэн хөгжиж том том хотууд цэцэглэн хөгжвөө.
Тариачид худалдаачид хөдөлмөрлөж баяжихийн хирээр феодал эздийн байр суурь хүчтэй ганхаж байлаа. Нэг талд эрх мэдэлтэн язгууртан нөгөө талд улам бүр баяжиж буй энгийн ардын хооронд дайсагнал хурцадсаар хөрөнгөтний буюу "иргэний" хувьсгал гарчээ.

4. Капитализм.

Yйлдвэрлэлийн хэрэгсэл (суурь машин, багаж техник гэх мэт) үйлдвэрлэдэг үйлдвэрүүд хувийнханы гарт улам бүр хүчтэй хөгжив. Yйлдвэрлэлийн хүчин зүйлс, санхүү мөнгө, техник технологи буюу капитал нь энэ нийгмийн гол хөдөлгөгч хүч болж байлаа. Ашгийн төлөө улайрсан тэмцэл, техникийн дэвшил, энергийн эх үүсвэр, дэлхийн худалдаа, дэлхийн зах зээл, хэт үйлдвэрлэл.
Энэ нийгмийн бусдаасаа ялгарах гол шинж нь ажилчин анги ба хөрөнгөтөн ангийн хоорон дахь эвлэршгүй тэмцэл бөлгөө гэж сартваахи Марх үзжээ. Ажилчид өмчгүй учир зөвхөн өөрийн хөдөлмөрөө үнэлж зарна. Капиталистууд харин тэдний хямд хөдөлмөрийг "сорон мөлжих" замаар нэмүү өртөг бий болгож их ашиг олж байлаа.
Гэвч капиталистууд хоорондоо байнга өрсөлдөх шаардлага гарна. Тэд илүү их хөрөнгө хуримтлуулж, шинэ техник, технологи, бүтээмж сайтай үйлдвэрлэлийн төлөө маш их хөрөнгө хаяж байлаа. Техникийн дэвшил ч асар хурдацтай хөгжив.
Гэвч удаан хугацаанд зардал өсөхийн хирээр эцсийн бүтээгдэхүнээс орох ахиуц ашиг ямагт буурч байлаа. Капиталистууд энэ үзэгдлээс зугтахын тулд хямд ажиллах хүчтэй гадаад оронд хөрөнгө оруулалт хийж, хөрөнгөө гадаад руу гаргаж байв. Энэ нь ашиг буурах хуулийг тур зууртаа л „аргалж" байв. (Маркс капиталистууд гадаад руу хөрөнгө оруулахыг эдийн засгийн империалист түрэмгийлэл гэж үзжээ)
Капиталын хуримтлалын нэг хэсгийг гадаадад гаргаснаар ашиг буурах аюулыг багасгав. Мөн дотооддоо капиталистууд Монополи үүсгэх замаар өрсөлдөөнийг хааж байх эрмэлзэл хүчтэй байв. (монопольт капитализм)
Энэ нь капиталист нийгэм нуран унах аюулыг бүрэн арилгаагүй ч тур зуур тогтоож байлаа. Гэвч асар хүнд хөдөлмөрт талхигдсан ажилчид, хэт үйлдвэрлэл болон ашиг буурах хуулийн занганд орсон капиталистуудын дайсагнал хурцадсааар пролетарийн агуу их хувьсгал өрнөх тохироо бүрдэв ээ.

5. Социализм

Yйлдвэрлэлийн хэрэгсэлд нийгмийн өмч ноёрхох болно. Yйлдвэрлэлийн хамтын буюу нийгэмлэг шинж болон хувийн явцуу сонирхол 2 ын хоорон дахь зөрчил арилсан байх болно. Бүх хүн хамтаараа үйлдвэрлэж, хамтаараа үр шимийг нь хүртэх болно. Бүх хүн үйлдвэрлэлийн бүтээмжинд анхаарах болно. Ингэснээр эдийн засаг асар хурдацтай хөгжинө. Хүнд аж үйлдвэрийн хөгжил ч түргэсэх байх болно. Учир нь урам зоригоор дүүрэн ажилчин анги өөрсдийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа юм.
Гэвч үйлдвэрлэлийн хүч хурдтай хөгжснөөр үйлдвэрлэлийн харилцаанд зөрчил гарна. Хүмүүс ихийг бүтээх боловч, хэн хэрхэн үр шимийг нь хүртэх вэ гэдэг дээр бэрхшээл үүснэ. Гэвч энэ бол тийм ч айхтар зөрчил биш юм. Улс төр болон ёс суртахууны хүрээнд зохицуулж болно. Зөв зүйтэй эдийн засгийн бодлого, удирдлага нь өөр ямар нэг бэрхшээл үүсгэхгүй байж чадах юм аа.

6. Коммунизм

Ангигүй нийгэм байх болой. Баялгийн хуваарилалт нь цоо шинэ зарчмын дагуу явагдана. Ажиллах сэтгэлгээ, техникийн дэвшил нь асар хурдан хөгжих үндсийг таввина. Нийгмийн баялаг ч олон түмэнд нээлттэй хүртээлтэй байх болно. Хүн сайн дураараа чаддагийнхаа хирээр ажиллаж, хүссэнийхээ хирээр авах болно оо.

Марксын онолыг одоогийн хөгжиж буй гэгдэхи ядуу орнууд дээр хэрэгжүүлж болох уу?

Ядуу орнуудын хөгжлийн түвшинг Марксын системд хэрхэн байршуулах вэ? Хөгжингүй баян орнуудыг Марксынхаар капитализмын хожуу үеийн орнууд гэж үзвэл хөгжиж буй ядуу орнуудыг капитализмын өмнөх үеийн орнууд гэж үзэж болох уу?

Ингэж ангилах нь бас л учир дутагдалтай юм. Яагаад гэвэл олон улсын эдийн засгийн харилцааг тусгаагүй байна. Феодализмаас Капитализмд шилжсэн үе болон капитализмын өмнөх үеээс монополит капитализм руу шилжсэн үе шатууд бух улсуудад нэгэн зэрэг явагдсангүй.

Эрдэмтэн Манделийн үзсэнээр хөгжингүй орнууд түрүүлж капитализмд орсон учраас давуу талтай болсон. Тэр давуу талаа ашиглан өөрсдөө улам ихийг үйлдвэрлэж эхэлсэн. Улмаар дэлхийн бусад орнууд зөвхөн хэрэглэгч болж хувирсан. Мөн тэднээс түүхий эдийг нь хулгайлж эсвэл хямд үнээр авснаар капиталист орнууд улам бүр баяжиж байхад ядуу орнууд улам бүр ядуурсан. Ядуу орнуудад капитал хуримтлал, ялангуяа техникийн дэвшил явагдах нөхцөлгүй болсон.
Ингэхээр Марксын уе шат дамжих формацийн онол амьдралтай нийцэхгүй юм. Яагаад ядуу орнууд ядуу байна вэ гэвэл баян орнууд тэдэнд боломж өгдөггүйгээс тэр. Тэгэхээр баян орны явсан замаар ядуу орон хөгжинө гэж байж болохгүй гэж Мандел дүгнэжээ.

16-18 р зууны Европ болон одоогийн ядуу орнуудын хувьд ижил төстэй зүйл их байгаа ч ялгаатай зүйл бүүр ч их байна. Тэр үеийн европийн орнууд асар их колони эзэмшиж, дээрэм тонуул, цэрэг зэвсэгт түшиглэсэн эдийн засгийн бодлогоор асар их капитал хуримтлуулсан юм. Одоогийн ядуу орнуудад тийм боломж алга. Мөн Европийн орнуудад ажилчний хүнд хөдөлмөрийг маш багаар үнэлж байв. Одоо орчин үед тийм боломж бас л хомс.

Ядуу орнууд олон улсын эдийн засгийн харилцаанд 2 үүрэг гүйцэтгэж байв. Хөгжингүй орнуудад түүхий эд нийлүүлэх. Мөн бэлэн бүтээгдэхүүн худалдаж авах. Ингэснэээр хөгжингүй орнуудад капиталын хуримтлал түргэсэж, ашиг буурах хуулийн нөлөө саарах юм. (илүүдэл бүтээгдэхүүнээ гадаадад гаргах, капилталаа гадагши байрлуулах гэх мэтээр)
Ингэснээр ядуу буюу хөгжиж буй орнуудад үйлдвэрлэл хөгжих хөрс суурь бүрдэж өгөхгүй байх болно.

Ядуу орнуудад хөдөлмөр хямд учир ийшээ капитал их цутгах болно. Хөгжингүй орнуудын капиталистууд өөрсдийн капиталаа энд байрлуулчих учир цаад ядуу оронд нь өөрсдийн шинэ техник технологи бүтээх тааламжтай орчин үүсэх нь юу л бол.

Ядуу орнуудад одоо ч гэсэн феодалын харилцаа байна. Ажилчдын хөдөлгөөнийг дарж байхын тулд гадаадын капиталистууд феодалуудыг нууцгай дэмжиж болох юм. Ингэснээр ядуу орнуудад шинэ нийгэм өөд дэвшлийг хангах нөхцөл муудна. Үүнээс гарах арга нь Марксынхаар бол дэлхий даяар өрнөх пролетари хувьсгал юм.


РОСТОВИЙН Хөгжлийн шатлалын онол.

1960 он. Ростов гуай энэ онолоо Марксын онолтой төстэй гэхдээ түүнтэй өрсөлдөж болохуйц нэгэн хувилбар гэж үзсэн байдаг. Гол ялгаа нь нийгмийн түүхэн хөгжлийн гол хүч юу вэ? Мөн бие хүн нийгмийн коллектив байдалд ямар байр суурь эзлэх вэ гэдэг дээр бий болов уу. Марксын онолоор бол түүхэн хөгжлийн гол мотор нь ангиудын эвлэршгүй тэмцэл байдаг. Энэ тэмцэл нь хувьсгалаар шийдлээ олдог. Хувьсгал нь шинэ нийгэмд орох шилжилт болно. Түүнчлэн үйлдвэрлэлийн хүч ба үйлдвэрлэлийн харилцаа хоёрын зөрчил буюу материаллаг сонирхол нь гол шалтгаан болж дараа нь улс төр нийгмийн шилжилт үр дагавар болж шинэчлэгддэг,
Єөрөөр хэлбэл материаллаг сонирхол буюу эдийн засаг бол суурь юм.
Ростов үүнийг өөрөөр үзсэн. Түүний хувьд хүмүүсийн сэтгэлгээ болон улс төрийн үзэл бодолыг өөрчлөхийн тулд материаллаг орчныг өөрчлөх хэрэгтэй гэдэг Марксын санаа буруу байсан.
Ростовын хувьд оюуны (нийгмийн ухамсар) болон материаллаг орчны өөрчлөлт нь нэгэн зэрэг явагдах бие биендээ харилцан нөлөөлж байдаг хүчин зүйлүүд юм. Сэтгэлгээний хувьсал нь өөрөө ч материаллаг өөрчлөлтийн эх болж болох талтай. Марксын хувьд үйлдвэрлэлийн харилцаанд ангийн тэмцлийн үр дүнд шинэ дэг журам тогтоодог.
Тэгвэл Ростовийн хувьд хамгийн гол нь хүмүүсийн „нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарласан байдал" чухал нөлөөтэй. Жишээ нь улс орноо хөгжүүлэх гэсэн юмсан гэсэн эрмэлзэл зарим соёлт хүнд гүн бат байдаг бус уу?
Энэ эрмэлзэл нь хүний нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болдог гэж Ростов гуай үзжээ.
Мөн эдийн засгийн хэлбэршлийн үе шатууд нь дотроо хэд хэдэн сектор салбартай байна. Зарим нэг сектор нь түлхүүр үүрэг гүйцэтгэж бусад нь үр шимийг нь хүртэж байдаг. Ядуу ба баян орны гол ялгаа нь тухайн орнуудад ямар сектор түлхүү хөгжсөн байна вэ гэдэгт оршино.
Мөн Ростов гуай хөгжил заавал үсрэлтийн тухайлбал диалектик байх албагүй гэж үзсэн. Хөгжил бол гол нь тарсалтгүй байнга аажуухан боловч урагшилж байх ёстой. Ангиуд хоорондоо заавал тэмцэх албагүй. Харин тэд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, хамгийн гол нь унасан ч боссон ч хамтдаа шүү гэдгээ ухамсарласан байхад л болно. Харилцан буулт хийх, зөвших, ойлголцох нь марксист дайсагналаас хамаагүй илүү үр дүнтэй гэж тэрээр сургасан бөлгөө.

Хөгжлийн түвшнүүд (хэлбэршлүүд, шатлалууд)

Ростов дараахи 5 хэлбэршлийн тухай санааг дэвшүүлжээ.
- уламжлалт нийгэм
- шилжилтийн нийгэм
- эхлэлийн нийгэм –(„take-off-society")
- хөгжсөн нийгэм
- (-өргөн, -хэт) хэрэглээний нийгэм

Уламжлалт нийгэм:

Хөдөө аж ахуй зонхилон хөгжсөн байдаг. Улс төрийн эрх мэдэл нь цөөхөн баячуудын гарт байх нь элбэг. Мөн гэр бүл асар их үүрэгтэй. Тухайлбал ач хүү нь өвөөгийнхөө зааснаар л явдаг гэх мэт. Мухар сүсэг, шашны зарим зан үйл газар авсан байдаг. Орчин үеийн үйлдвэрийн хэрэгсэл маш бага нэвтэрсэн.

Шилжилтийн нийгэм:

Мухар сүсгийн нөлөө арилж, шинийг эрэлхийлэх, бусдийг дуурайх хандлага хүчтэй ажиглагдана. Шинэ техник технологийн төлөөх эрэл хайгуул эрчимжинэ. Банкууд үүсч, дэд бүтэц сул боловч хөгжиж эхэлнэ. Шинэ элитүүд өсөн гарч, улс төрд эрүүл өрсөлдөөн нэмэгдэнэ. Ростовийн хувьд хөгжлийн гол тулгуур хүч нь энэ шатны (хэлбэршлийн) хувьд улс төрийн зөв төлөвшил болой.

Эхлэлийн нийгэм:

Ємнөх хэлбэршлүүдэд гарч байсан улс төр нийгмийн бэрхшээлүүдийг даван туулсан байна. Эдийн засгийн хөгжил сааралтгүй, эрчимтэй явагдана. Дотоодын нийт бүтээгдэхүүн 5-10 хувь өснө. Санхүүгийн хүчирхэг дэд бүтэц бий болно.

Хөгжсөн нийгэм:

Хөрөнгө оруулалт өснө. Шинэ техник технологийн эрчимт өрсөлдөөн зах зээлд ноёлно. Хүмүүсийн орлого эрс өсөж, гадаад худалдааны нөхцөл тааламжтай болно.

Хэрэглээний нийгэм:

Ростовийнхоор бол хөгжлийн сүүлчийн буюу хамгийн өндөрт хүрсэн түвшин юм.
Нэг хүнд оногдох бодит орлого нь амьдралын баталгаажих доод түвшнээс хамаагүй өндөр байх юм. Бүх нийтээрээ баян тансаг нийгмийнхээ үр шимийг хүртэж аз жаргалтай тайван тэнүүн амьдрах болно.

Ростовийн онолыг ашиглан хөгжиж буй орнуудыг тодорхойлох нь.

Ростовийн хувьд өнөөгийн хөгжингүй орнууд нь хөгжсөн буюу хэрэглээний гэх түвшинд хүрч хөгжсөн байна. Тэгвэл ядуу орнууд дорхи 3 түвшинд хамаарах нь. Харин яг аль хэлбэршилд нь хамаарах вэ гэдэг дээр бэрхшээл их гарч байна.
Ядуу орнуудын хувьд хөгжилд хүргэдэг динамик хүч бага байна. Хүмүүсийн ухамсар дорой, эрмэлзэл сул, нийгмээ, хөгжлөө гэх сэтгэлгээ суугаагүй байгаа учир яг энэ дараалалаар хөгжих эсэх нь эргэлзээтэй.
Маркс колоничлолыг мөлжлөгийн нэг хэлбэр гэж үзсэн бол Ростов харин ч эсрэгээр колоничлол нь ядуу орнуудад эерэг нөлөө үзүүлсэн гэж санаа дэвшүүлсэн байдаг.

Маркс болон Ростовын онолуудыг харьцуулах нь.


Ростовын уламжилалт нийгэм = Марксын Феодализм.
Марксын хүй нэгдлийн нийгэм ба, боолын нийгэм гэсэн үе шатууд Ростовийн онолд байхгүй байна.
Шилжилтийн нийгэм = Капитализмын түрүү үе
Эхлэлийн нийгэм = капитализмын оргил үе
Хөгжсөн нийгэм = капитализмын хожуу үе
Хэрэглээний нийгэм= социализм, коммунизм


Yе шатлалын онол зөв байж чадах уу?

Маркс, Ростов нарынх шиг ийм загвар байж болох уу? Байлаа гэхэд хөгжингүй орнуудын явсан энэ үе шатууд одоогийн ядуу орнуудад „тохирох " уу? Хятад, Хойд Солонгос гэх зэрэг орнууд феодалийн нийгмээс шууд капитализмд орсон. Мөн Европийн орнууд дотор ч гэсэн Испани, Португали гэх зэрэг уламжилалдаа хэт баригдсан ядуу хоцрогдсон орнууд байна.
Мөн дараахи шалтгаанууд байна:
-Олон ядуу орнууд өөрсдийн хөгжлөө маш доод шатнаас эхэлж байна. Гэтэл одоогийн хөгжингүй орнуудын хувьд эхэлж байсан цэг, орчин хамаагүй өөр, тааламжтай байсан гэж болохоор.
-Англи жишээ нь колониосоо хямд түүхий эд авч аж үйлдвэрээ хөгжүүлж хүчээ авсан байхад, Герман шал өөр аргаар тухайлбал шинэ технологид шүтэх замаар хөгжсон байх жишээтэй. Ийм ялгаатай орнуудыг хөгжлийн нэг загварт (шатлалд) хүчээр чихэн оруулж болох уу?
-Ядуу орнууд бусдаас хараат байдалд байна. Гэтэл өнөөгийн хөгжингүй орнууд анх "эхэлж" байхдаа харьцангуй бие даасан, чөлөөтэй байсан.
-Одоогийн ядуу орнуудад хөдөө аж ахуй ноёлж байна. Гэтэл хөгжингүй орнуудад аж үйлдвэржилт эхлэхийн өмнө гар урлал, мануфактур сайтар хөгжсөн байсан.
-Европ хүн амын илүүдлээ австрали, америк руу цагаачлуулах замааар аргалж байсан. Гэтэл одоогийн ядуу орнууд (ази, африк) хүн амын хэт өсөлтөө хэрхэн зохицуулах аргаа олоогүй байна.
-Уламжилал, ёс заншлын ялгаа их байна. Хөгжсон орнуудад уламжилал тийм ч хүчтэй биш байхад одоогийн ядуу орнууд уламжлалдаа маш үнэнч байна. Тэр нь нийгмийн хөгжилд саад болж байсан ч хамаагvй.

Дvгнэлт.

Хөгжил гэж юу юм бэ, түүний хөдөлгөгч хүч нь юу вэ гэдэг олон үеийн эдийн засагч, философчид, их сэтгэгчдийн толгойгоо гашилгаж байсан сэдэв байсан, байсаар ч байна, байх ч болно.
Марх, Ростов 2 ын онолууд хэдий зарим нэг алдаа дутагдалтай ч , энэхүү хөгжлийг түүний процессийг ойлгоход гол тулгуур сургааль болж өгч байна. Ойрын хэдэн арван жилдээ ч энэ байр сууриа алдахгүй биз ээ.
Хөгжсөн орнуудын загвар, туршлага, туулсан зам мэдээж одоогийн ядуу орнуудад хэрэгжихэд бэрх юм. Гэвч зарим нэг тодорхой нэг бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлсоор байх нь дамжиггүй биз ээ.


Ашигласан материал:
Hemmer. Wirtschaftsprobleme der Entwicklungländer. 2. Auflage

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1437

Бүлэг: Нийтлэл

Соёл иргэншлvvдийн мөргөлдөөн.

Ч.Отгочулуу, Франкфурт ам Майн.

Цахим Улаач сэтгүүлийн 16 дах дугаараас


Гарчиг.

1- Түүхийн төгсгөл.
2- Дэлхийн сүүлчийн хүн
3- Амар сайхандаа жаргахуй ба Либериализм
4- Баярлах цаг болоогүй
5- Дэлхийн сөнөл
6- Харицүүлахүй
7- Дvгнэлт


1. Түүхийн төгсгөл.

Дэлхийн нөлөө бүхий эрдэмтэд, эрт эдүгээгийн суут сэтгэгч, философич нар „түүхэнд утга учир бий юу" хэмээх маш сонирхолтой асуултыг гаргаж ирж хариулахыг оролджээ. Түүх гэж юу юм бэ? Энэ ердөө нэг цаг хугацааны урсгал юм уу, эсвэл тодорхой нэг мөчлөг бүхий зорилго чигтэй үйл явц юм уу. Цагийн хүрдийг хэн эргүүлдэг, Түүх ер нь урьдчилаад заяагдсан байдаг уу? Түүхийг хэн бичдэг юм бэ? Хүн үү эсвэл бурхан уу?
Эдгээр асуултанд хариулахаас өмнө их сэтгэгч нар түүхэнд төгсгөл бий гэж хийсвэрлэн авч үзжээ. Төгсгөл нь хаана хүрэх вэ? Ямар шинж шалгуураар түүхийг төгссөн гэж үзэх вэ?
"-Тусгай жижиг хэсгүүд бүр нэгэн том зорилгийн төлөө байх учиртай. Бид энэ том зорилгодоо хүрснээр түүх төгсөнө. Хүн төрөлхтөний сүүлчийн зорилго бол тусгай жижиг үйл явц бүрийг тодорхой утга учирт нэгтгэж байхад орших бөлгөө" гэж их эрдэмтэн Фукуяма гуай үзжээ.
Их сэтгэгч Хэгэл 1806 онд: Түүхийн үйл явц гэдэг шат шатаар дэвшиж буй, илүү дэвшилттэйгээр дээд шатанд давтагдаж байдаг утга учиртай хөдөлгөөн юм. Хүн бүрэн эрх чолөөтэй, хоорондоо ямар ч зөрчилгүй, туйлийн ухамсарт хүрсэн цагт түүх өөрөө өөртөө цэг тавина гэж сургажээ.
Хэгэлийн энэ тодорхойлолт нь орчин үеийн либерализмийн ойлголттой нийцэх аж.
Маркс гуай Хэгэлтэй ижил ч нийгмийн байгуулалын хувьд түүнийхээс эсрэг санаа гаргаж иржээ. Либерал төр нь хүмүүний бүгдийнх нь эрх чөлөөг хангаж чадахгүй. Энэ нь зөвхөн нэг ангийн тухайлбал дарлагч ангийн эрх чөлөөний „ялалт"-ыг л баталгаажуулна гэж үзжээ. Марксынхаар бол түүхийн төгсгөл нь : дэлхий даяар нийт пролетари (үгээгүй ядуус, мөлжигдсөн ажилчид, тариачид) анги бүрэн ялалтанд хүрэх тэр мөч гэнэ.
19 болон 20 –р зуунд өөр 2 сэтгэгч нар болох Освалд Спэнглэр, ( үндсэн бүтээл: „Єрнөдийн орнуудын мөхөл"), Тойнбий („Дэлхийн түүхийн өрнөл") нар арай өөр санааг гаргаж иржээ. Хэгэл, Маркс нарынх шиг универсал буюу ерөнхий нэг түүх байх учиргүй юм. Түүний оронд „соёл иргэншлүүд", бие даасан „нийгмүүд" ийн түүхүүд гэж хуваан авч үзэх нь зүйтэй гэжээ. Аль нэг нийгэм, аль нэгэн иргэншил түүхийн шалгуураар тэсэж үлдэнэ. Олон жижиг соёлууд нийлж дэлхий нийтийн соёл (глобалчилал?) ийг үүсгэсэн цагт түүх төгсөх ажээ.
Түүх төгсөнө гэдэг маань хүн устаж үгүй болно эсвэл дэлхий устаж алга болно гэсэн үг биш юм. Хүмүүс дайн тулаангүй. Элдэв зөрчилгүй амар сайхандаа жаргах тэр үеийг л дэлхийн түүхийн төгсгөл гэж хийсвэрлэн нэрлэх аж. Түүхийн төгсгөл гэдэг бол цуст хувьсгал хийгээд элдэв дайн мөргөлдөөнүүдийн төгсгөл гэсэн үг мэт ээ.

2. Дэлхийн сүүлчийн хvн.

Тvvхийн төгсгөлд амьдрах хүн ямар байх вэ? Дэлхийн сүүлчийн хүн гэж ямар ойлголт вэ? Yvнээс өмнө бид анхдагч хүний тухай авч үзье. Томас Хоббсийн (гол зохиол: Левиатон) хэлснээр хүн бол анхнаасаа муу шинжийн, ганцаардмал, зожиг, тэмцэгч, ядуу, арчаагүй, адгуусан шинжтэй байдаг гэнэ. Тэгэхээр сүүлчийн хүн бол үүний эсрэгээр төгс төгөлдөр, гэгээрсэн хүн байх аж. Гэвч цаг үеийн явцад үзэл суртлууд үүнийг өөр өөрөөр ойлгож байж.
Германы Фашистууд "анхдагч хүн" ийг устгаж эсвэл боол болгох ёстой. Сүүлчийн хүн бол дээд зэрэглэлийн ари арьстан, Герман хүн байх ёстой гэж үзэж байхад Коммунист онолд төрийн дарангуйлалын машинийг устгаж хаясан "Пролетари" хүмүүн бол төгс төгөлдөр "сүүлчийн хүн" байх ажээ.
Фукуяма гуай үзэхдээ дэлхийн сүүлчийн хүн бол санаа зовох зүйлгуй, элдэв зөрчилгүй, дайн байлдаан гэж юмийг мартсан жинхэнэ Либерал хүн байх ёстой гэнэ. Учир нь бүх хүмүүс либерал болсноор элдэв зөрчил гарахгүй гэх.
Монголчүүд бид алтай хангайдаа магтуу өргөхдөөн: "…дэргэдээс халдах дайсангүй, дээрээс дарлах ноёнгүй амар сайхандаа жаргаваа…" гэж дуулдаг билээ.

3. Амар сайхандаа жаргахуй ба Либериализм

1992 онд Америкд хэвлэгдэж тэр даруйдаа дэлхийн олонхи улс төрчдийн ширээний ном болж чадсан бүтээл бол Фукуяма гуайн "Түүхийн төгсгөл" (The End of History) билээ. Номын гол санаа бол Либерализм нь өөрийн гол өрсөлдөгч нар болох Фашизм, Коммунизм хэмээх тоталитар дэглэмүүдийг ялж чадлаа. Одоо хүн төрөлхтөн хий хоосон үзэл сурталын хийрхлээр талцан хуваагдаж дайн дажинг зөвтгөж биесээ буруутгахаа болино. Элдэв үзэл суртал устаж бид амар сайхандаа жаргах болно гэж үзжээ.
Яг өнөөдрийн өнцгөөс харж үзэхэд Либерализм ялав уу? Ер нь үзэл суртал гэж юу вэ? Англи, Герман, Орос, Монгол зэрэг орнуудад яагаад улс төрийн төвийн үзэл газар авч байна вэ? Английн хөдөлмөрийн нам бол баруун, зүүний (барууны болон социалист) урсгалуудыг нэгтгэсэн нам. Гэтэл тэнд олон жилийн хүчтэй уламжилалт консерватив нам байгаа шүү дээ. 2002 онд Германд бас л төвийн намууд хоорондоо өрсөлдлөө. Намуудын мөрийн хөтөлбөр нь тэр нь соц. намынх энэ нь барууны намынх гэж ялгагдахаар зүйл алга гэж германы улс төр судлаач Билд сонинд өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ.
Монголд МАХН хэдий зүүний чиглэлийн нам боловч барууны бодлого явуулж байна. Хятад, Виэтнам зэрэг орнууд коммунизмын хийрхлээс татгалзаж, эдийн засгийн либералчилалыг маш хүчтэй явууллаа. 1978 оноос эхэлсэн Дэнг Сёпэний шинэчлэлээс эхлэн Хятад орон хөдөө аж ахуйд хувийн өмчийг баталгаажуулж, гадаад зах зээлд, ер нь дэлхийн бүх хөрөнгө оруулагчдад үүдээ нээлээ. 1990 ээд оноос СССР, Монгол болон зүүн Европын орнууд нэг намын систэмээс татгалзаж, хүний эрх чөлөө, олон намын систэмийг дээдэлсэн улс төрийн систэмийг сонгон авлаа. Чили улс ардчилалын замд эргэлт буцалтгүй орлоо. Энэ бүхэн бол дэлхий дээр Либерализм ялан мандахын эхний илрэл мэт.

4. Баярлах цаг болоогvй

Форэйгн Аффайр сэтгүүлйин 1993 оны дугаарт нэгэн өгүүллэг хэвлэгдсэн нь шуугиан дэгдээжээ. Харвардын их сургуулийн проф. Ноён Хантингтон гуай Фукуямагийн дэвшүүлсэн таамаглалыг үгүйсгэсэн байна. Энэ нь дэлхий даяар асар их маргаан дэгдээж, эрдэмтэд, судлаачид, улс төр судлаачдын дунд шуугиан тариж чаджээ. Энэ маргаан одоог болтол үргэлжилсээр байна. Хантингтон гуай 1996 онд „The Clash of Civilizations"(Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн) хэмээн өнөөх алдарт өгүүллэгээ ном болгон хэвлүүлжээ. Тэрээр дэлхийн түүхэнд маш гүнзгий анализ хийгээд ирээдүйн тухай нилээн баргар дур зургийг гаргаж авчээ.
Америкийн гадаад улс төрийн бодлогод 2 голлох урсгал байдаг. (ЗЭЗ Клуб. Америкт сурдаг Ачит-Эрдэнийн захидлаас)
1. Реализм. Хүчээр бүхнийг хийх ёстой. "Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай". Ихэвчлэн бүгд найрамдах намынхан энэ үзлийг баримталдаг. Эцэг хүү Буш гэх мэт.
2. Либерализм. Аядуу бодлоготнууд. Дипломат бодлогооор бүхнийг шийдэх ёстой. Дайн, хүчирхийлэл бол хамгийн зөв шийдэл биш. Ардчилсан намынх нь үүнийг голчлон баримталдаг. Жишээ нь Билл Клинтон, Кеннэды гэх мэт.

Хантингтөн гуай реализмыг зөвтгөдөг юм. Учир нь Орос, Хятад болон Арабын орнууд бол реалистүүд юм. Тийм учир Америк либерал байснаараа хохирно. Тэднийг хэт "давруулахгуй" (ядаж хүч тэнцүү) байхын тулд Америк хүчтэй байж, дэлхийн бодлогийг зохицуулах ёстой гэж үзжээ.
Яах гэж, ер нь хэнтэй юуний тулд тэмцэх гэж? Фукуяма гуай номынхоо 320 р хуудсанд : "… Yзэл сурталын тэмцэл бол али нэг талын ялагдалаар дуусна. Хүйтэн дайн үүний жишээ байлаа. Харин соёлын ялгаа бол мөд алга болж арилахгүй…"гэж үзжээ. Жишээ нь хэдий Америк, Япон 2 ижил түвшний хөгжилтэй, 2 уулаа либерал маягийн орнууд боловч уламжилал, хүн амын суртахуун, нийгмийн соёл нь шал өөр болохыг чухалчилан үзжээ. Америкууд бол индивидуалистууд. Тэд дарга цэрэг гэлтгүй бүгд "хувиа хичээж, бие биетэйгээ тулаад авахад" хэзээд бэлэн байх. Харин Японууд бол хамтач. Коллектив эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавиж пүүс компанидаа үнэнч ханддаг. Америкт бол хүн хоорондын харилцаанаас илүү хуулийн маргаанаар бүх асуудлыг шийддэг.
Пост-коммунист орнуудад ажлийн ёс суртахуун алга. Тэдэнд улсаас бүх юмийг нь бэлдэж өгдөг байсан учир хүмүүс нь бие дааж ажиллаж амидрах аргагүй болжээ. Коммунист соёлоос үлдсэн энэ ул мөр мөддөө арилахгүй гэж үзэж байлаа.
Яг энэ санааг нь Хантингтон өлгөн авч улам дэлгэрүүлжээ. Хантингтон узэхдээ: „Фукуяма узэл сурталын тэмцэл дууссанаар дэлхийн түүх төгсөнө гэж үзсэн нь буруу юм. Яг одоо дэлхийн түүхийн шинэ эрин үе эхэлж байна. Yзэл суртал (идеалоги) алга болсон ч оронд нь үндэсний узэл, соёл иргэншил байраа эзлэх цаг болсон" гэж бичжээ.
Түүнийхээр бол соёл гэдэг нь аливаа үндэстний амьдрах арга, сайн мууг ялгах хэмжүүр, нэгдсэн нэг үндэсний узэл, өөрсдийгөө хулээн зөвшөөрүүлэх гэсэн хамтач тэмцлийн уг үндэс гэнэ. Тэгээд ч хүмүүс одоо өөрсийнхөө итгэл бишрэлийн төлөө тэмцэж өөрсдийн "үнэн"-ий төлөө үхэх нь ихэснэ. Тэгснээрээ тэд өөрсдийн соёлыг хамгаалж, өөрийгөө соёлынхоо төлөө золиослож буй юм гэжээ.

5. Дэлхийн сөнөл.


Хантингтон гуай дэлхий дээр 7 янзийн соёл иргэншил байна гэж үзжээ.
1. Єрнөдийн (хойд америк, баруун европ, австрали)
2. Синизм буюу Конфузийн (Хятад, Виэтнам, Солонгос болон зүүн өмнөд Азийн орнууд) + Японий (япон.) /синизмийн нэг салаа соёл
3. Хинду (энэтхэг)
4. Лалын (арабын орнууд)
5. Ортодокс (орос болон бусад славян үндэстнүүд)
6. Ємнөд Америкийн
7. Африкийн

Зарим тохиолдолд тэр японий соёлийг бие даасан соёл гэж авч үзсэн байдаг.
Хантингтон гуай 21-р зууны өнгө төрхийг дараахи маягаар тодорхойлж байна. 20-р зуунд үзэл суртлууд мөхсөн. Тэр орон зайг үндэсний узэл, шашны хийрхэл дуургэх юм. Югославийн дайн, Зүүн Тиморын хөдөлгөөн, Армен Азэрбайджаны мөргөлдөөн, Чэчэний хямрал, Лалын террористүүдын халдлага, Еврэй болон Арабын орнуудын зөрчилдөөн, Кашмир, Балканы хойг энэ бүхэн юуг харуулна вэ.
Yндэстнvvд өөрсдийн соёл, шашнийхаа төлөө ухамсартайгаар тэмцэх болно. Дээр дурьдсан соёл бур өөрсдийн хүрээний Ноён-орон хийгээд өөрсдийн шашинтай.
Єрнөдийнхөн - Христийн шашинтай - Ноён орон нь Америк;
Синисм – Конфузи – Хятад;
Япон – Шинто;
Энэтхэг – Хинду;
Лалын орнууд - Ислам - Ноён орон байхгүй;
Ортодокс – Yнэн алдартны шашин – Орос;
Ємнөд Америкийн – Католик - Ноён орон байхгүй;
Африкийн - Шаманизм- Ноёлогч орон байхгүй.


Ноён орон байхгүй өөрээр хэлбэл зохицуулагчгүй соёл иргэншлүүд нь сул, хоорондоо тэмцэлтэй байдаг. Мөн Ноён орнууд өөр соёл иргэншил бүхий оронтой мөргөлдвөл бусад нь ч адил татагдан орох болно.
Оросууд нөлөөнийхөө хүрээг тэлэх бодолтой байхад лалын шашинтнууд ч мөн хил хязгаараа ахиулах сонирхолтой. Энэтхэг хэдий Пакистан руу довтлох сонирхолтой байдаг боловч лалын орнууд болон Хятадын сүрдүүлгээс болгоомжилдог. Япон хэдий барууныхны талд байдаг ч цаагуураа бол Хятадтай нийлэх сонирхолтой гэж Хантингтон "хардсан" байна.
Тэгээд ер нь соёлууд бие биендээ дайсагналцдаг. Мөн эдгээрт нийтлэг нэг чанар бий. Бүгд дэлхий дээр өөрсдийн соёл иргэншил, шашин, амидрах аргаа тулгаж хүлээлгэхийг эрмэлздэг гэжээ.
Хантингтөн цааш нь дэлхийг "Барууны" ба "Бусад нь" гэсэн 2 хэсэгт хуваасан байна. Хэрэв барууныхан дэлхий дээр зохицуулагч үүрэг гүйцэтгэхгүй юм бол дэлхийн сүйрэл ойрхон байна гэжээ. Уг номын сүүлчийн бүлэгт 2010-2030 аад оны үеийг төсөөлөн гаргажээ.
"… Хятадууд баруунд болон оросуудад дарлагдаж байсан гэсэн хүмүүжлээр үр хүүхдээ өсгөсөн байна. Тийм учир тэд барууныхны эсрэг сөргөлдсөн бодлого явуулна. Тэгээд ч тэд эдийн засгаар дэлхийд тэргүүлэх болно. Мөнгийг дагаж эрх мэдэл орж ирэх болно. Хятдууд Виэтнам руу дайрч маргаантай байгаа арлуудыг хүчээр булааж авна. Америкууд мэдээж эсэргүүцнэ. Хэрэв дайн гарч Хятадууд ялж эхлэхийн бол Япон хүчээр шахуу дагаар орж улмаар Америкийн Номхон далайн эргийн хотууд руу довтлоно. Мөн Хятадууд Монголыг өөрийн "нөлөөний бүс" гэж зарлана. Оросууд Хятадуудаас болгоомжилж Сибирь дэхь цэргийн ангиудаа хүч нэмэгдүүлнэ. Yvнд нь Сибирьт суурьшсан олон зуун мянган Хятад иргэд саад хийж улмаар үймээн үүснэ. Хятад улс иргэдээ хамгаалах нэрийдлээр цэрэг оруулж дайн дэгдэнэ.
Энэ үеэр лалын орнууд израелийн болон барууны орнуудын эсрэг дайн дэгдээнэ. Барууны орнууд хэдий зэвсгээр илүү байх авч хүн хүчээр дутна. Лалын экстремистүүд тухайлбал Иран, Ирак цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн байх болно. Тэд Европыг болон Америкийг атомын бөмбөгөөр сүрдүүлнэ.
Энэ сиймхийг ашиглаж Энэтхэг Пакистан руу довтлоно. Хариуд нь лалын шашинт Пакистан цөмийн зэвсэг хэрэглэнэ. Индонези болон Австралийн хооронд шашний дайн гач болно. Ингээд дэлхий даяар эмх замбараагүй байдал тогтож хүн хүндээ чоно болно. Хууль ёс, энх тайваны төлөөх гэрээ хэлэлцээр, дипломат бодлого учир утгаа алдана. Хэн дуртай цэргийн генерал нь сэтгэлийн хөөрлөөр цөмийн зэвсэг хэрэглэх болно. Ингэснээр дэлхий сөнөх юм аа. Мэдээж энэ нь үнэмшилшүй сонсогдож болох юм. Гэвч барууны орнууд (ялангуяа Америк) зохицуулах арга хэмжээ авахгүй бол үүнээс ч хүнд үе тохиолдож болох юм" гэж Хантингтон гуай 1996 онд бичжээ.

6. Харьцуулахуй

Фукуяма гуай үзэл сурталын зөрчил дууссанаар дэлхий дээр энх амгалан байдал тогтоно. Гэхдээ хүмүүсийн соёл иргэншлийн ялгаа мөддөө арилахгүй. Жишээ нь лалын болон хинду шашинтнуудад капитализм тохирохгүй. Капитализм бол Христын юм уу Буддын шашинтай хүмүүст илүү тохирно гэдгийг Макс Вэбэрийн бичсэн "Христийн шашин ба Капитализм" номоор жишээ авч баталсан байна. Христийн шашин бол боолуудаас гаралтай. (Есүс Христийн өвөг болох Еврэй нар нь эртний Египэтийн хааны боол үндэстэн байж байгаад чөлөөлөгдөж Израел руу нүүжээ) Тэд чөлөөлөгдмөгцөө хүн бүр адил тэгш гэж тунхагласан. Тэгээд ч Франц, Англи зэрэг Христийн орнуудад ардчилал, либерал үзэл анх дэлгэрч үр шимээ өгсөн. Мөн ардчилсан (либериализм) улс төрийн харилцаа ба капитализмийн хөгжил 2 нь салшгүй амин холбоотой болохыг баталжээ.
Барууны либерализм коммунизмын уналтыг харж, өрсөлдөөнд ялж чадсан. Одоо тэгвэл барууны Христийн шашин төвтэй соёл бусад соёлуудтай тайван өрсөлдөх хэрэгтэй. Гол нь бие биенийхээ онцлого ялгааг хүндэтгэж ойлголцох нь чухал гэсэн санааг гаргажээ.
Фашизм, нацизм, консерватив, ардчилсан, либерал, социал демократ, социализм, коммунизм зэрэг идеологиуд нь бүгд баруунд үүссэн байхад Христ, Лал, Будда, Еврэй, Хинду, Конфузи, Шинто, Шаманизм, Бөө мөргөлийн шашнууд нь бүгд дорнодод үүсчээ. Єрнө Дорно 2 бие биенээ нөхөж, түүхийн шүтэлцээг хамгаалж чадах биз ээ.
Хантингтон: " хүн угаасаа хучирхийлэлд дуртай. Єөрсдийгуу хүлээн зөвшөөрүүлэхийн тулд, шашин соёлоо мандуулахын тулд төрсөн байдаг" гэж үзжээ. Дэлхийн түүхийг харвал хүчтэний өмнө хүчгүй нь буруутай байж ирсэн. Ирээдүйд ч тийм байх болно. Нэг хүчтэн нь алга болж байхад нөгөө хүчтэн нь гарч ирж байдаг. Хятад, Арабынхан зэрэг ардчилсан биш улс орнууд цөмийн зэвсэгтэй болсноор дэлхий илүү их аюул занал дор амьдрах боллоо. Тэд эдийн засаг болон хүн амзүйн хувьд илт залуужиж хүчирхэгжиж байна. Баруун гэтэл өтөлж хөгширч байна. Барууныхан бол хэзээ ч Күнзийн юм уу Лалын соёлийг хүлээн зөвшөөрч дагаар орж чадахгүй. Дорнодийнхон ч гэсэн хэдий барууны үзэл сурталыг авч байвч, соёл болон шашны хувьд барууны дарангуйлалыг хэрхэвч хүлцэж тэвчихгүй. Ийм учир дайн бараг зайлшгvй.
Yvнээс гарах ганц арга бол Америк хүчтэй байж дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх ёстой. Баруун бол Америкгүйгээр Евроазийн агуу уудам нутгийн өчүүхэн зах дээр арчигдан гулсаж унаж буй хэлтэрхий юм гэж бичжээ. (224-р хуудас)
Yvнийг нь Европийн эрдэмтэд ч их эмзэг хүлээж авлаа. Орос, Хятад болон Европд Хантингтөны эсрэг болон түүнийг дэмжиж олон ном бичигджээ. (гэхдээ эсэргүүцсэн нь хавьгүй олон)

Дэлхий нийт ирээдүйдээ итгэлтэй байна. Соёл иргэншлүүд бие биенээ илүү сайн ойлгож, бие биенээ харилцан бүрэн хүлээн зөвшөөрөх цаг айсуй биз ээ.

7. Дvгнэлт.

Ард түмэн гэдэг бол нэг уламжилал, нэг ертөнцийг үзэх үзэл, нэг үндэсний бахархал бүхий хүмүүсийн нэгдэл юм. Афганы ард түмэн, Америкийн ард түмэн, Оросын ард түмэн, Хятдын ард түмэн, Монголын ард түмэн. Тэд бүгд өөрийн соёл, өөрийн бахархалтай. Тэд өөрсдийгөө бусдад батлан харуулах эрмэлзэлтэй. Энэ эрмэлзэл дээр нь суурилж Шашин ба Yндэсний үзэл хөгждөг ажээ. Ардчилал гэдэг нь өөрөө шууд „ирдэггүй". Аль нэг ард түмэн: "- бид нэг үндэстэн" гэдгээ ухамсарласан үед сая тогтдог. Жишээ нь СССР болон Югослав задрасны дараа л сая тэнд ардчилалын тухай яриж эхлэх боломжтой болж байна.
Латин Америкийн орнуудад 15-20 хувь нь цагаан арьстнууд бусад нь индиан гаралтнууд байдаг. Тэд нэг үндэстэн гэж өөрсдийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир тэнд ардчилал муу хөгжиж байна. Лалын болон хинду орнуудад нийгмийн каст, анги давхарга хүчтэй байдгаас ардчилал, зах зээл муу хөгжиж байна. Хүн бүр тэгш эрхтэй байж чадахгүй байна. Ядуу ч бай Баян ч бай бүх хүнд үйлчилдэг үндэсний нэг үнэт зуйл тэнд бий болж чадаагүй мэт.
Хэрвээ тэд ардчилалыг хөгжүүлэх юм бол дэлхий илүү тайван болох сон. Учир нь ардчилсан орон ардчилсан оронтойгоо байлдах магадлал маш бага байдаг ажээ.
Хүн төрөлхтөн хамтаараа нийтийн аж ахуйг (дэлхийн эдийн засаг) сайжруулах хэрэгтэй байна. Бие биенээ илүү ойлгож, хүндэтгэж сурмаар.
Харамсалтай нь Лалын шашинг хэт басамжилсан зарим орнуудын хандлага, Хэт үндсэрхэг үзэл, Исламын хэт даврагчдын алан хядлага газар авч байгаа нь энэ үйл явцад хохирол учруулсаар.
Нөгөө талаар дээр хэлсэнчлэн зөв зүйтэй шашин суртал болон үндэстний бахархал бол ардчилалын нэгэн таатай хөрс.

Дэлхий нийтээрээ ардчилал, либералчилал руу хүрэх хүнд бөгөөд хэцүү замд гарч буй зарим нэг хүндрэл бэрхшээлийг соёл иргэншлийн мөргөлдөөн гэж дэврүүлэн авч үзэж болох уу?
Дэлхийн соёлууд өөрсдийгөө шинээр тодорхойлж, шинээр төлөвшиж байна. Yзэл сурталын аймшигт хуваагдалын дараа дэлхий нийт шинэ тэнцвэр өөд явж байна. Энэ зам дардан байхгүй нь ойлгомжтой биз ээ.


Тайлбар:

1. Ноён Францис Фукуяма. Япон ундэстэн. Америкийн иргэн. 1945 онд Нью Йорк хотноо төрсөн. Чикагогийн Их Сургуульд багшилж байсан. 1992 онд Америкийн нэгдсэн улсын гадаад хэргийн яамны төлөвлөгөөний штабын даргаар ажиллаж байх үедээ "Түүхийн төгсгөл" номоо бичжээ.1995 онд Конфузийн сургаали болон зах зээлийн эдийн засаг гэдэг номоо бичсэн.
2. Ноён Самуэл П. Хантингтон. Харвардын их сургуулийн профессор.
"-3 дахи давалгаа: 20 р зууны сүүл үеийн ардчилах үйл явц" 1993 онд, мөн "Хувьсан өөрчлөгдөж буй нийгмүүд дэхи улс төрийн хэм хэмжээ, дэг журам" 1969 онд тус тус бичиж байжээ. Хятадын аюул болон Лалын сэргэн мандалын талаар анхааруулан маш олон өгүүллэг бичсэн.


Ашигласан материал:

1. „Szenario einer angeblich postideologischen multipolaren Welt" Florian Rötzer 11.11.1996
2. Jochen Hippler. „Anstatt einer notwendigen Satire: Eine kleine Polemik zum Clash of Civilizations nebst einigen Anmerkungen zum Islamismus"
3. „Der Mythos vom Kampf der Kulturen Eine Kritik an Huntingtons kulturalistischer Globaltheorie" Harald Müller
4. Samuel P. Huntington: „Kampf der Kulturen. Die Neugestaltung der Weltpolitik im 21." Jahrhundert. München, Wien, Europa-Verlag 1996
5. „Ende der Geschichte oder Kampf der Kulturen?" Voelker Fesch. 1997.
6. Francis Fukuyama: „Das Ende der Geschichte" original: 1992. „The End Of History".
7. Foreign affair сэтгүүл

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1471

Бүлэг: Нийтлэл

Дэлхийн Буддын шашны тэргvvн Далай лам, лалын шашинт Мухаммад Али нар дэлхийн энх тайвны төлөө нэгдэв.

Ph.D. М.Саруул-Эрдэнэ, Bloomington, USA

Би энэ дэлхийн нийт шашны уг сургаалыг адил гэдэгт бүрэн итгэдэг. Энэ бол элбэрэл хайр, энэрэл өршөөл, итгэл ойлголцол, эв найрамдал, гэгээрлийн тухай сургаал юм.
Дээрхийн гэгээн Далай багштан Блүүмингтон хотноо 4 дэх удаагаа айлчилж байхдаа ийн айлдлаа. Их багшийн айлчлалаас үзэж харсан, ухаарч ойлгосон зүйлээсээ та бүгдтэй хуваалцая.

"Энэрлийн орон" үүдээ нээв.

9 сарын 7-ны өглөө 10 цагаас Далай лам Блүүмингтон хот дахь Төвдийн соёлын төвийн Жамцэ лин буюу Энэрлийн орон хэмээх шинэ сүмийг нээх ёслолд зориулан ном уншсанаар энэ өдрийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Yvний дараа тусгайлан зассан асрын индэрт хөтлөгч гарч ирэн хуран цугласан 4000 гаруй хүнтэй англи, төвд, монгол 3 хэлээр мэндчилэв. Ингээд зочдыг урихад Далай багш тэргүүлэн нэрт тамирчин, НYБ-ын энх тайвны элч Мyхаммaд Али, Далай багшийн ах, Индианагийн Их Сургуулийн тэтгэвэртээ гарсан профессөр, Төвдийн соёлын төвийг үндэслэгч, ренбүчи Түвдэн Норов, АНУ-ын конгрэссийн гишүүн Жулиа Карсон, Индиана муж улсын тэргүүн хатагтай Жүди О’Баннон болон бусад хүндэт зочид орж ирлээ.

Энэ насны эрхэм зорилгоо биелүүлсэн буурал

Анхны үгийг Түвдэн Норов багшийг төлөөлж хүү Жигмэд Норов нь хэлэв. Тэрбээр эцгийнхээ анх Далай ламтай хамт нутгаасаа хавчигдан гарсан тухай, огт эзгүй энэ газрыг АНУ-ын засгийн газраас Төвдийн соёлд зориулан хандивлан өгөхөд хэрхэн өөрийн биеэр анхны замыг засан, ус гаргаж байсан тухай, мөн Төвдийг цус урсгалгүй чөлөөлөх, төвд соёлыг дэлхийд таниулах үйл хэрэгт бүх насаа зориулсан тухай нь ярьж "Аавын минь энэ насны эрхэм зорилго нь биелж буйг харахад таатай байна. Түүний нөр их хөдөлмөрөөр Төвдийн Соёлын төв зөвхөн Буддын шашинтны бус ард нийтийн энх тайвны төлөөх томоохон цогцолбор боллоо" хэмээв. Монгол нутагт төрж, Монгол Төвд 2 хэлд зэрэг орсон (Ганжуур сударт ийм хүнийг Тэл хэлтэн гэдэг. Тэлээ хурга гэдэгтэй язгуур нэг үг. Англиар bilingual. М.С.) энэ буурал үнэнхүү утга учиртай зорилгын төлөө утга учиртай амьдарч ихийг бүтээсэн нь Төвдийн соёлын төвд очсон хэн бүхэнд харагдсан буй заа. Єнгөрсөн намар цус харваж бие нь муудсанаас хүн хүлээж авалгүй хөл хориод байсан юм. Харин Индианагийн Их сургуулийн Монгол Нийгэмлэгийн шугамаар миний бие гэр бүлийн хамт өвгөн багшид золгох хувь тохиож билээ. Хүүгийн минь толгойг илэн сайхан монгол аялгаар "хөөрхий, хөөрхий" хэмээн энхрийлэн суухыг нь харахад нутгийнхаа бууралтай л золгосон мэт дотно сэтгэгдэл төрж байсан сан. Индианагийн Их сургуулийн Олон улсын төвөөс Ренбүчид хүндэт өргөмжлөл олгосныг үдээс хойших хуралдаан дээр гардуулсан юм.

Шашин бүр өвөрмөц шинжтэй ч бүгд нэгдмэл зорилготой

"Энэрлийн орон" – ийг нээх энх амгалангийн ёслолд дэлхийн 10 гаруй томоохон шашны төлөөлөгчид ирж өөр өөрийн хэлээр залбирал үйлдэв. Єрнө, дорнын хийгээд Америкийн уугуул Индиан иргэдийн шашныхан бүгд тусгай өмсгөлөө өмсч залбирлаа ёс журмаар нь үйлдээд Далай багшид бэлэг гардуулцгаав. Энэ сонирхолтой ёслолын дараа Дээрхийн гэгээн айлдахдаа: …Би энэ бүх шашныг дэлхийн энх тайвны үйлст оруулж чадах хувь нэмэр, боломжийн хувьд адил тэгш гэдэгт итгэдэг. Нэгэн ижил зорилгын төлөө, хамтдаа байна гэдгээ мэдрэхэд сайхан байна." хэмээсэн нь энэ өдрийн бүх үйл ажиллагааны дүгнэлт гэхээр үг боллоо.

Дэлхийн энх тайвны төлөөх тэмцлийн "хүнд жингийн аваргууд"

Далай лам сургаал ном айлдахаасаа гадна цэцэн хошин үг хэлж хурсан олныг баясгаж байлаа. Мухаммад Алид хандаж талархлын үг хэлснийхээ дараа "Би таны тоглолтыг зурагтаар олон удаа үзсэн. Уулзах юм сан ч гэж боддог байлаа. Хэрвээ рингэн дээр уулзсан бол нэг алхаад л анхны цохилтоор нам унахгүй юу" гэхэд танхим нирхийв. Yдээс хойш Жигмэд Норов энэ дэлхийн 2 их суутанд хандан хэлсэн үгэндээ "Та 2 бол хоёулаа хүнд жингийн аваргууд. Тийм ээ, дэлхий нийтийн амар амгалангийн төлөөх тэмцлийн их аваргууд" хэмээсэн юм.
АНУ-ын конгрэссийн гишүүн Жулиа Карсон Хятад дахь Төвдийн улс төрийн хоригдлуудыг суллах шаардлагыг тавих асуудлыг конгрэсст оруулахаа мэдэгдэхэд олон түмэн алга нижигнүүлэн ташиж байв.

Монголчуудад итгэл бишрэлээс гадна эрдэм мэдлэг их чухал

Yдийн завсарлагаар Далай багш Монгол Төвдүүдйиг тусгай хүлээн авч ном сургаалаа айлдав. Энэхүү уулзалтыг манай сургуулийн Монгол Нийгэмлэгээс зохион байгуулсан юм. Yvнээс гадна өдрийн нийт үйл ажиллагаанд хямдруулсан үнээр оролцох, хамгийн урд эгнээнд тусгай суудал эзлэх гээд бидэнд сайхан боломж гаргаж өгсөн Монгол Нийгэмлэгийн менэжер Сюзи Дрост, доктор Петер Марш нарт Монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Харин тасалбарын захиалгаар баримжаалж 60 орчим Монгол ирнэ хэмээн тооцоолж байснаас даруй 3 дахин олон хүн ирсэн нь зохион байгуулагчдад бага зэрэг хүндрэл учруулав. Дээрхийн гэгээн Монголчуудаас хэдэн оюутан байгааг лавлаад "Энд сураад буцаж очно биз дээ? Монгол, Балба, Шри Ланка зэрэг Буддын шашинтай улсуудад итгэл бишрэлээс гадна эрдэм мэдлэгтэй хүн маш их хэрэгтэй байна" хэмээн сургав. Юуг биширч байгаагаа маш сайн ухаарах хэрэгтэй ажээ. Бишрэл, нигүүлсэл, энэрэх сэтгэл нь хүний зүрхэнд гэрэл гэгээ авчирдаг гэнэ. Сургаалаа айлдаад Далай багш зангиа, үрэл гаргаж Монгол Төвдүүдэд хуваан өгөв. За, энэ үед ёстой нэг жигтэй юм боллоо доо. Төвдүүд сайхан дараалаад Далай багшийн хишгийг хүртэж байсан бол манай Монголчууд ухаангүй дайрцгаалаа. Єдөржингөө амар амгалангийн тухай сургаал сонсоод огт ойлгоогүй хүн олон байгаа бололтой. Юун энэрэл нигүүлсэл, юун элбэрэл хайр, юун зүрхний гэрэл гэгээ… Нэг эмээ мөргүүлээд унаж байгаа харагдав, нэг жаал хүү 2 талаасаа шахуулаад амьсгал нь түгжрээд уйлж байна. Гэгээний зангиаг хүч ихтэй залуус булаалдан хувааж аваад заримыг нь газраар унагаад зугтчихлаа. Нэг Америк залуу What a violence??? xэмээн айх гайхах зэрэгцэн дуу алдав. Очсон хүндээ буян болох эсэхийг хэн мэдлээ. Сан Франсискогийн уулзалт дээр Ш.Баатар анд харин тун эвтэйхэн зохицуулсан байна билээ.

Энх тайван надаас эхлэг.

Далай багшид тусгайлан золгож, үг сургаалыг нь сонссон Монголчуудын ихэнх нь үдээс хойших ажиллагаанд оролцолгүй явцгаав. Арга ч үгүй биз. Хоногийн газраас хүртэл нялх хүүхдээ аваад ирсэн улс. Урд шөнө нь цурам ч хийлгүй машинаар давхисан хүмүүс ч олон байлаа. Эхлэх цагийг олны амнаас буруу сонсоод үүр цүүрээр ирсэн нь ч байв. Айлчлалын тов хийгээд хонох өнжих айл амьтныг уг нь цахим өртөөгөөр дамжуулаад асуусан бол ч…

Yдээс хойш Энх тайван надаас эхлэг сэдвээр ярилцав. Блүүмингтон хотын дунд сургуулиас яг ийм сэдэвт зохион бичлэгээрээ шалгарсан 4 хүүхэд илтгэв. Паркинсоны өвчнөөс болж илтгэж чадаагүй аавынхаа үгийг Мухаммад Алигийн охин Хана Али уншив: "…Гол мөрөн, нуур цөөрөм бүгд өөр өөр нэртэй ч адилхан усыг л агуулдаг. Yvнйи адилаар бүх шашин өөр нэртэй ч цөм үнэнийг агуулдаг билээ…" Али охиноороо дамжуулан ийн өгүүлсэн юм.

Гоо бүсгүйчүүд энх тайвны төлөө

Дэлхий нийтийн амар амгалангийн талаар саналаа сольж, үгээ хэлэгсдийн дотор хоёр гоо бүсгүй тун содон харагдаж байв. Тэдний нэг нь Блүүмингтон хотын харьяат, рок од Жон Мелленкамптай гэрлэсэн супер модел Элайн Мелленкамп, нөгөө нь Хятадын жүжигчин бүсгүй Бай Лин нар байв. Та бүхэн Ричард Гирийн Red Corner киног үзсэн бол Бай Линийг санаж байгаа байх. Тэрбээр энэ киноны гол дүрд тоглосныхоо төлөө урвагч хэмээгдэн нутгаасаа хөөгдөн гарсан юм. Профессөр эцгийг нь мөн ажлаас нь халсан гэдэг. Бай Лин Америкийн иргэн болоод мөн Wild Wild West, Anna the King зэрэг кинонд дүр бүтээсэн. Элайн Далай ламын хамт Буддын сүмийг нээх ёслолд оролцсоноороо ихэд бахархаж байгаагаа илэрхийлсэн бол Бай Лин олон шашин, олон үндэстэн зэрэгцэн оршиж буй энэ жижиг хот үнэхээр амар амгалан газар байна хэмээв. Эцэст нь Далай лам, Мухаммад Али нар энх тайвныг бэлгэдэн зулзаган мод хамтдаа суулгаснаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Бoлoмжгvй зүйл үгүй гэдгийг Далай лам батлан харууллаа.

1959 онд Хятадууд Түвдийг хүчээр эзлэн, Далай ламыг нутгаасаа зугтан гарч байхад Кассиус Клэй хэмээх залуу дөнгөж бокс тоглож эхэлж байв. Кассиус Клэйг лалын шашинд орж Мухамад Али нэрийг авч, буруу номтон хэмээн хэлүүлж байхад Далай багш Энэтхэг улст Буддын шашны сургаалаа номлож байлаа. Далай ламыг Төвдийг чөлөөлөхийн төлөө ид тэмцэх уед Мухамад Али Вьетнамын дайнд явахгүй хэмээн урвагчаараа дуудуулж байлаа. Тэгэхэд хэзээ нэгэн цагт туйлын эсрэг тэсрэг мэт санагдах энэ 2 хүн, нэг нь Нобелийн энх тайвны шагнал авч, нөгөө нь НYБ-ын энх тайвны элч болоод, дэлхийн суутнуудын тоонд зүй ёсоор орж, хамтдаа мод суулган, нэгэн зорилготойгоо батлан хэлэлцэж байх юм гэж хэний ч санаанд ороогүй биз ээ. Далай багш дэлхийн энх амгалангийн төлөөх үйлст боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг батлан харууллаа. Нэгэнтээ их Эйнштэйн шинжлэх ухаанч шашин гэж байдаг юм гэвэл би Буддын шашныг л хэлнэ хэмээсэн гэдэг. Тэгвэл хүн амынх нь тал хувь нь оюутан багш нараас бүрдсэн 60 гаруй мянгахан хүнтэй энэ бяцхан хотод маань ирсэн алдартнууд, сүсэгтнүүд бүх шашны нэгдлийг илэрхийлэх ганц шашин гэж байдаг бол тэр нь Буддын шашин байж болох юм гэдгийг харуулан өглөө.

yм сайн амгалан болтугай.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 550

Бүлэг: Нийтлэл

Дээрхийн гэгээнтэн 14-р дvрийн Далай Лам Тэнзэн Гямц Сан Франциско хотноо залрав

2003 оны 9 сарын 5

Монголчууд бидний олон зуун жилийн түүхтэй хүйн холбоотой, дэлхий дахинд нөлөөлөх нэр хүнд бүхий, Нобeлийн энх тайвны шагналт, Дээрхийн гэгээнтэн 14-р дүрийн Далай Лам Тэнзэн Гямц Сан Франциско хотноо заларч, Монголчууд бид барааг нь харах хувьтай завшаан олдлоо. Энэ сайхан боломжийг бид бүхэнд хоёр дахь удаагаа олгосон Ажиа гэгээний ачийг дурдахгүй байж хэрхэн болох билээ. Ажиа гэгээн нь Хөх нуурын дээд монгол гэгээн бөгөөд шарын шашины үндэслэн байгуулагч Богд Зонхивын аавынх нь 21-р дүрээр 2 настайдаа Банчин Эрдэнийн мутараар тодорсон байна. Далай багш, Банчин Эрдэнийн эзгүйд бүх Хятад оронд Бурханы шашины хэргийг атгаж байгаад улс төрийн тоглоомноос дүрвэн, Амeрик газар хуварга ёсоор хувилан суухаар сэтгэл шулуудан ирсэн нь харийн нутагт яваа бидэндтэй хувь заяаны эрхээр холбогдож нөмөр нөлөө болж байна. Сайн хүний сайн үйлийн үр хэдийд ч тод, тэр тусмаа гэгээн хүний элч их учир бидний буян заяа түшиж Далай багшид ийнхүү учирах боллоо.

Далай багш Сан Францискод залрах сургийг өнгөрсөн өвлийн Дүйнхорын вангаас өмнөхөн, өөрөөр хэлбэл нэг жилийн урдаас Төвдийн дүрвэгсдийн нэгэн тэргүүн, Далай багшийн шадар түшмэл Данзан Тартан гуай Ажиа гэгээнд уламжилж, гэгээн намайг дуудан энэ талаар эртнээс бэлтгэл хийхийг хүссэн юм. Тэр даруй Төвдийн төлөөлөгчийн газрын дарга Наваан Рабгялд мэдэгдэж, Монголчууд бид дангаараа урдын адил Далай багштай уулзах хүсэлтээ тавилаа. Тэд ч зөвшөөрч бидэнд хожуу хариу өгөхөө мэдэгдсэн боловч, Ажиа гэгээн санаа тавин Дүйнхорын вангийн үед Далай багшид айлдан, өмнөх уулзалтын тухай миний өргөсөн захидлыг уламжлан дамжуулж өгсөн билээ. Захидал өргөхийн учир нь 2001 онд Далай багш бидний өргөсөн хандивыг "өөрсдийнхөө сайн үйлд зориулаарай" гэж буцаасан ба хандивын мөнгийг намайг идсэн, уусан хэмээн зарим нэгэн монгол хүнээс зарга үүсгэж, олон жил Монголыг төлөөлөн Амeрикт суусан элчин сайд маань түүнд орооцолдож байсан тул үнэн зөвийг Далай багшид тайлангаар өргөхийг урьтал болгохыг зорьсон нь тэр. Монголчуудын хэл амнаас дөлж байсан илэрхий болж, Төвдийн төлөөлөгчийн газар энэ жил монголчуудтай тусдаа уулзалт зохиохгүй болсоноо энэхүү уулзалтаас 2 сарын өмнөөс илэрхийлэв. Гэхдээ тэдний тавьсан нөхцөл нь мянган төвдүүдтэй хамт 300 монголд орох урилга өгөхөөр болов. Нөхцөл байдал ингэж эргэсэн нь хоёр мянга гаруй монголчууд Далай багшийн уулзалтанд бүгдээр орох боломжгүй болж түрүүлж урилга авсан нь өрсөж орохоос өөр замгүй болов. Уулзалтаас 3 долоо хоногийн өмнө Төвдүүдийн холбооны гарт урилга орсон нь илт болж, тэдний дэд ерөнхийлөгч Ломбард гудамжинд байрладаг Лхаса Моон рестoраны эзэн Цэрэн Ванму гэдэг бүсгүйгээс утас ирлээ. "-Манaй төвдүүдийн тоо их олон, 1000 урилга хаанa ч хүрэхгүй, та бүхэнд 300 урилга гаргаж өгөх боломжгүй боллоо, Монголчууд ямар төвд хэл ойлгох биш, харин бидний Сан Францискогийн Их сургуульд буцаасан 500 урилгыг авч, англиар ярих нийтийн уулзалтанд ор" гэж хэлэв. 300-г 500 болгох хожоо сонссон би баярлаад л тус арга хэмжээг зохиож байгаа тус их сургуулийн хуулийн танхимын захирал Томас Назарио гуайтай ярилаа. "Тэр урилгыг монголчуудад өгөх сонирхол алга, учир нь нэг урилга 75$ үнэтэй, иймд төвдүүдтэй би дахиж яриад тэр урилгыг олж өгье" гэж ам гарлаа. Гурав хоног профeссoрын хариуг хүлээв. Ажиа гэгээн ч санаа их зовж, төвдүүдийн дарга нартай хэд хэд яриад, зарчмын хатуухан үг бас хэлээд авлаа. Ажиа гэгээний гэрт профeссoртoй уулзахад 150 урилга миний гар дээр тавиад, дахиж хэл ам бүү татлаарай гэж хэлээд салсан юм. Урилгыг удаа дараалан зарлахад нэрсээ бичүүлсэн цөөн тооны хүмүүс, Соёлын сангийн үйл ажиллагаа болон Замдаан сэтгүүлийг дэмждэг нөхдийн хүрээнд тараагаад дороо дуусав. Гадуур урилга тарсан яриагаар олон хүн утасдаж урилга хүсч, зарим нэгэн нь нэлээд цухалдаж байлаа. Аль болохоор олон хүн хамааруулах санаатай байсан учир утасдсан хүн болгоныг бүртгэж авсаар 100 орчим боллоо. Энэ байдлыг Төвдийн төөөлөгчдийн газрын тэргүүн Наваан Рабгялд өөрийн биеэр учирлан тайлбарлав. Наваан Рабгял Төвдийн холбоотой ярьж, тэдний авч үлдсэн 150 урилгыг надад олгосон тул урилга хүрээгүй хүмүүстээ тараав. Уламжлал ёсыг бодож Далай Ламаас залибрал эрэн буяны үйлсэд нь хандив өргөхөөр хүн бүрээс дор хаяж 10$ цуглуулав. Цугласан хандив 4 мянга донгож давснаас 3500$ Далай багшид, 500$ Ажиа гэгээнд өргөл бэлтгэж, үлдсэн 100 илүү долларыг ойр зуурын зардалд хэрэглэхээр шийдэв. Хүмүүсийн овог нэрийг хандивт зориулан бичиж авсан нь хоёр талтай. Нэгт, Далай багшид өргөн захиан дээр үлдэж Далай багшийн хувийн архивт орох, хоёрт Далай багшаас залсан маанийн үрэл, зангиаг тараахад хэрэглэхэд оршино. Энэ удаагийн өргөлийг заавал буяны ажиллагаанд зориулахын тулд Ажиа гэгээнээр давхар захиа бичүүлсэн юм.

Уулзалт болсон Сан Франциско их сургуулийн Сайнтa Игнатиүс сүм бол 2000 хүний суудалтай, гоёмсог агаад саруулхан, христос номын ариун газар. FBI болон зохион байгуулж байгаа төвдүүд мөргөлчин олныг урт эгнээнд дараалуулж, эмх замбараатай оруулж эхлэв. Манай хоёр зурагчинд тусгай орох эрх өгнө гэж байсан боловч, зохион байгуулж байгаа төвдүүд түүнийг хийж өгөхөө мартсан байв. Аз болоход Эрдэнбаяр, Энжаргал хоёр маань олон улсын сэтгүүлчийн үнэмлэхтэйгээ явсан тул торох юмгүй аппарат хэрэглэлээ аваад орчихов. Тэр том зааланд орсон дарааллаараа төвд, монголчууд холилдон суулаа. Төвдүүдийн ирц мянга хүрсэнгүй, уулзалт хагас цаг хойшилж байж өдрийн хоёр цагийн хавьд Далай Лам тусгайлан зассан сэнтийд залрав. Монголчуудын хандивыг өргөх гэтэл тийм цаг байхгүй төвдүүдийн өргөл дээр тавь гэж тэдний зохицуулагч хэлэв. Ажиа гэгээнтэй зөвлөөд ерөөсөө мандал өргөх үед нь хойноос нь дагаж очоод, хүлээж сууж байгаад өргөхөөр шийдэв. Зохион байгуулж байсан төвдүүд мэндчилгээ дэвшүүлж, хүүхдийн хамтлагаар Далай багшид дуу дуулуулсны дараа мандал өргөж эхлэв. Лам нарын нүүрэн эгнээний захад сууж байсан би босч төвд хүүхдүүдийн өмнүүр явсаар Далай багшид ойртоод суулаа. Араас татаж чангаасaнгvй, хүлээж байтал мандал өргөх ёслол дүүрч, төвдүүдээс бичиг өргөсний дараа би Далай багшийн өмнө төхөөд хүрлээ. Далай багш инээмсгэлсээр "Сайн байна уу?" гэж монголоор мэндлээд "За, өнөөдөр хэдэн монгол ирэв?" гэж англиар надаас асуув. Би "300 монгол ирлээ, та таалалдаа багтааж соёрх" гэж хэлээд хандивыг шар хадгийн хамт өргөлөө. Далай багш миний өргөлийг цааш нь тавиад бараа бологчдоо нэгэн юм айлдахад, тэрээр цааш гүйн очиж, цагаан хадаг авч ирэв. Надад хадаг татахад Далай багшийн мутар ер бусын зөөлхөн санагдаж байсан юм. Намайг ухарсаар байрандаа ирэхэд Далай багш босож, микрофоноо дээшүүлж байгаад "Монголчууд наашаа сууцгаа, за алив чи очоод тэдэнд орчуулга хий" гэж бараа бологчдоо хэлэв. 300 гаруй хүн зэрэг босоод ургашлан суухад танхим дүүрэн шуугиан болж, хамгаалалтынхан болон зохион байгуулагч төвдүүд ихэд сандарлаа. Тэр хугацаанд Лувсан Хайдав гуайг хаана байна гэж сурсан юм. Хайдав гуайн ирсэн байсан ч олны шуугианд онцолж сонсоогүй бололтой. Учир нь анх 1979 онд Далай багш Амeрикт хөл тавихдаа Хайдав гуайнд хэдэн хоног саатаж байжээ. Ирэх болгондоо уулздаг тул энэ удаад ч мартсангүй онцлон дуудсан нь ийм учиртай. Шуугиан намжиж, Далай багш айлтгалаа эхэлсэн юм. Айлтгалыг хураангуйлан та бүхэнд хүргэе.

Дээрхийн гэгээнтэн Далай Лам айлдахдаа хүний нутагт яваа та бүхэн эв эе нэгтгэн нэгэн холбоо байгуулж, бие биенээ тэтгэж яваарай. Хүнд сайн муу аливаа хоёр тал бий, муу нь түрүүлж гарах гээд байдаг тул сэтгэлээ номхотгож байвал зохионо. Нинж сэтгэлийг эрхэмлэж, өөртөө болон бусдад баяр баясгалан авчирч бай. Эд мөнгөөр баяжлаа ч сэтгэлээр ядуу бол тэр хүн үргэлж шаналж явна. Сэтгэл сайтай, тэвчээртэй, аливаа бүхний мөн чанарыг ойлгож ухаалаг байгаарай. Төвдүүд, болон монголчууд олон үеийг дамжсан урт удаан нөхөрлөл, түүх, нэгэн соёлтой хүмүүс, хүний нутагт амьдарч байгаа энэ хугацаандаа эрдэм боловсролтой, гарын бэлтэй бол. Төвдүүд амьдралын эрхээр цагаачлан хаана л наана гэсэн газар амьдарч байна, хэдийд буцахыг хэн ч мэдэхгүй. Монголчууд энэ олноороо энд ингэж амьдарч яваа нь ар гэр, ахуй амьдрал нь болохгүй болоод л тэр. Тэгэхдээ монголчууд мэдлэг боловсролтой, эдийн засгийн хувьд өсөж ториноод эх орондоо очиж, Монголоо сайн хөгжүүлээрэй. Та нарт төвдүүдэд байхгүй эрх чөлөө, эх орон байна, үүнийг эрхэмлэн санаж яваарай хэмээв.

Далай багш айлтгал өндөрлөж монгол, төвд, балба хүмүүст зангиа үрэл түгээх болоод намайг дуудаж хоёр дахь удаагаа Дээрхийн гэгээнтний мутараас адис хүртэх завшаан олдов. Уулзалтын дараа Далай багшийн саaтсан сэнтийгээс адис авахаар түмэн олон хошуурав. Надад барьсан хадагнаас бас хэдэн хүн адис авч амжив. Yрэл, зангиаг өмнө бүртгэн авсан нэрсээрээ тараахаар нийтэд зар түгээж, хурлын танхимаас гарлаа. Хoжигдoж ирээд орж чадаагүй байсан арваад монголчууд Далай багшийг гарахад нь мутараас нь адис аваад "орж чадаагүй ч завшлаа" хэмээн баяртай байв. Саяхан талийгаач болсон Батсайханы найз нөхөд нь буян үйлдэхээр асаагуур, саван тарааж, сэтгэл догдолсон хүмүүс энд тэнд хэд гурваараа уулзан хөөрөлдөж нэг их буцах гэж яарахгүй байлаа. 2 цагийн дараа болох арга хэмжээнд оролцох байсан тул бид гэрийн зүг яаран хөдөллөө. Хималайн сангийн ерөнхийлөгч Ричард Блaм оройн 5 цагаас Давид Симпоны Хooл хэмээх алдартай театерт хүлээн авалт хийж, 2600 гаруй Амeрик хүн оролцсон юм. Энэ үдэшлэг дээр Далай багш энх тайванд хүрэхэд хүний дотоод мөн чанарыг хэрхэн өөрчлөх талаар цаг орчим ярьж, сэтгүүлчдийн асуултанд хариуллaа. 9 сарын 6-ны өглөө Далай багшийг буусан буудлаас Ажиа гэгээн бид нар гаргаж өгөхөд хамт очсон цөөн тооны монголчууд Дээрхийн гэгээнтний мутараас адис аваад ихэд баярлав. Далай багшийн нарийн бичгийн дарга нь бидний өргөсөн хандивыг хүлээн авсан тухай тасалбараа, хөдлөхийнхөө өмнө надад өгч амжив. Ийнхүү Жанрэйсаг бурханы бүрэлбаа Сан Францискод залраад Блоомингтон руу нисэн өдлөө.

(Дэлгэрэнгүй эхийг Замдаан сэтгүүлийн 14 дэх дугаараас уншина уу)

Ш.Баатар
Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 401
Sample photo

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter