029-р сар2014

Бүлэг: Ярилцлага

“Бадарчин Батзориг”-той ярилцсан нь

Нэрийн хуудас
Пүрэвсүрэнгийн Батзориг

1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд хуучнаар ЗХУ-д цэргийн дээд сургууль төгсөж ирээд эх орныхоо дархан хилийн манаанд зогсож байв. Монгол улсад бие хамгаалах урлагийн төрөлүүдийг үүсгэн хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон зүтгэж Их мастер Брюс Лигийн үндэслэсэн Житкундо хэмээх бие хамгаалах урлагаар хичээллэн 4-р Дан хар бүс авсан. Монголын Житкундо-гийн холбооны ерөнхийлөгч. 1993, 1995 онуудад Монголоос Якут, Аляск, Монголоос Энэтхэг, Пакистаны чиглэлд "Бадарчин-93", "Бадарчин-95" явган аялалыг саад бэхшээл, адал явдал дүүрэн урт замаар хийж дуусган Монгол эрийн зориг тэсвэр хатуужлыг харуулсан. Сүүлийн жилүүдэд Монголын үндэсний Олимпийн Холбооны ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн асан Ш.Отгонбилэгийн хамгаалалтын албыг удирдаж, түүний шадар туслахаар ажиллаж байсан. 1999 онд "Бадарчин-95" аялалынхаа талаар өгүүлсэн "Их хаадын замаар" хэмээх сонирхолтой ном бичиж хэвлүүлсэн. 2001 оны 10 сараас Кальфорн мужийн Оакланд хотноо ажиллаж амьдарч байна.

Хоёулаа ярилцлагаа таны энд ирэх болсон тухайгаар эхлэх vv?
Єнгөрсөн оны сүүлээр Америкт 4 дэх удаагаа ирлээ. Одоогоор эндхийн Монголчуудынхаа адил ажиллаж амьдраад явж байна. үүний зэрэгцээ зав зайгаараа цугларсан материалаа эмхэтгэн 1993 онд Якутыг туулан Берингийн хоолой гатлан Америкийн Аляска, Кальфорнын Сан Диего хүртэл хийсэн аялалынхаа талаар ном бичиж байна. Мөн дараачийн аялалын судалгаа бэлтгэл ажлуудыг хийж байгаа.

Дараагийн аялалаа хаагуур хийх вэ?
Oдоогоор тодорхой зүйл ярихад арай эрт байна.

Таны эхний аялалын төгсгөх цэг Сеатл хот байсан биш vv?
Тиймээ бид Сеатл хотноо аялалаа дуусгаад Их мастер Брус Лигийн шарилд хүндэтгэл үзүүлнэ гэж төлөвлөсөн тэгээд ч тэр ёсоороо болсон. Харин Аляскаас Канадаар дайран аялах виз бүтээгүй тул Сеатлээс уруудан Мексикийн хил дээрх Сан Диего хот хүртэл явж аялалынхаа замын зайг гүйцээж байсан.

Брус Лигийн шарил дээр очиж байсан сэтгэгдлээсээ хуваалцана уу?
Би тэр үед Монголд Житкундогийн холбоог байгуулан сургалт явуулж байв. Брус Лигийн тухай хэн хүнгүй мэдэх тул олон зүйл яриад яахав. Америкт асар нэр хүнтэй хүн байсан болох нь мэдэгдэж байсан. Биднийг очихыг аль хэдийн мэдчихсэн тул Сеатл хотын телевизээс ирээд бичлэг хийж сурвалжлага авсан. Телевизээр энэ тухай нэвтрүүлж сонин дээр бидний талаар дэлгэрэнгүй сурвалжлага гарсны дараагаар Сеатл хотод биднийг хаана ч явсан таньж байлаа. Алдарт Брус Лигийн шарилд Монголчуудаа төлөөлөн хадаг тавьж, хүндэтгэл үзүүлсэн явдал нэг талаар Монголчууд бие хамгаалах урлагийг мэддэг энэ талын өөрсдийн уламжлалтай гэдгийг харуулах зорилготой байсан гэж хэлж болно.
1993 он гэдэг одоо бодоход их л эрт энүүгээр ирж байжээ.
Тиймээ, Сан Франциско, Лос Анжелос хотуудад Монголчууд бараг байгаагүй, Мэдэхээс Хайдав гуай гээд ганц нэг өвөрлөгч хүмүүс байсан даа.

Та аялалуудаа "Бадарчин" хэмээн нэрлэх болсон талаараа юу хэлэх вэ?
Бадарчин гэдэг бол тэр үеийн Монголчууд дотроос хамгийн юм үзэж нүд тайлагдсан, аян замын болон олон талын арга ухаанд нэвтэрсэн, өвөрмөц хүмүүс байжээ. Тэдний эдлэж хэрэглэж байсан, идэж ууж явсан юм болгон холын замд зориулагдсан амьдралд шалгагдсан эд байсан. Би энэ талаар судалгаа хийдэг, цуглуулсан юм ч нилээд бий. Бас Бадарчин хүн бие хамгаалах урлагийг нарийн эзэмшсэн байсан. Жишээ нь 2 саваа мод гээд байдаг даа энэ бол бие хамгаалах хэрэгсэл болохын зэрэгцээ жодгороо босгох тулгуур багана, ус намаг бартаа саад гатлах дамнуурга гээд маш олон үүрэгтэй, тэдний өмсдөг гутал гэхэд улыг нь гүүний айрагны хөхүүрийн удсан ширээр олон давхарлаж хийдэг тул маш бөх бат байжээ. Би сүүлийн аялалдаа Америкийн "Merell" фирмийн аялалын гутал сонгон өмсөж явсан. үнэхээр сайн гутал боловч Улаанбаатараас Увс хүрэх 1400 км замд аргагүй элэгдсэн цааш хүлж боогоод ч өмсөх аргагүй болоод хаяж байсан. Бадарчны өмсдөг гутлын ул бол Энэтхэг Түвдээс Монгол хүртэл замыг хэд хэд туулахыг тэсдэг байсан гэдэг. Мөн Монголд бие хамгаалах урлагийг төгс эзэмшсэн хүмүүсийн тоонд лам хуврагууд төдийгүй бадарчин заавал ордог байв.

Бие хамгаалах урлаг, зодоон гэснээс Монгол зодоон гэж яригддаг энэ талаар түүхэнд үлдсэн юу байдаг вэ?
Монголд тэр Шао Лингийн дайны сүм сургууль хүртэл байсан. Монгол зодоон гээд тусгай арга барил, ёс дэг жаяг бүхий их хатуу төрлийн зодоон юм гээд тэмдэглэгдээд үлдчихсэн. Би энэ талаар их мэдээлэл цуглуулж олон жил ажиллаж байна. Монгол зодооны арга барилыг тайлбарлан бичсэн зурагтай судар хүртэл бий. Би Говь-Алтай аймгаас олж аваад хадгалсан. 1997 онд Вашингтон хотноо Дэлхийн бие хамгаалах урлагийн их хуралд оролцож байлаа. Тэнд Брус Лигийн шавь явсан Боб Уайлийн тавьсан илтгэлд хүртэл Монгол зодооны тухай гардаг.

Зодоон тулалдааны урлагт онол чухал уу, биеийн бэлтгэл илүү чухал уу?
Oнол философи хамгийн чухал байлгүй яах вэ, хүн хамгийн эхлээд оюун санааны хувьд өөрийгөө зөв бэлтгэх чиглүүлэх хэрэгтэй. Одоо манайд олон төрлийн урсгалууд ороод ирсэн. Зарим нэг нь ойлгомжгүй чиг баримжаатай. Жишээ нь Монгол Карате гээд гарч ирж байна л даа. Монгол Карате гэхээр Монголд тэр талын уламжлал байгаагүй тэгээд ч карате гэдэг бол үүссэн газар түүхтэй тодорхой үндсэн төрөл зүйл байхад каратег Монгол маягаар хөгжүүлэх гээд байгаа юм уу гэмээр ойлгогдож байх жишээтэй. Тулаан зодоон гэдэг бол харгис хатуу зүйл мэт харагдавч аймшиггүй зориг тэвчээрийн зэрэгцээ энрэнгүй шудрага байхыг хамгийн их номлож ирсэн байдаг.
Манайд бие хамгаалах урлагийн төрлүүдээс теквандо илүү хөгжиж байх шиг тэгээд ч олимпийн хөтөлбөрт багтсан ирээүйтэй төрөл гэж үздэг.
Теквандогоор манайхан тэмцээн уралдаануудад сайн орж байгаа. Солонгосууд мундаг бодлоготой улс тул олимпийн төрөлд оруулж чадсан. Дэлхийн бие хамгаалах урлагийн холбооны ерөнхийлөгч нь Сун Мун гээд хэвлэлийн магнат том баян байдаг. Тэр хүний нэр хүнд нөлөө их байгаа.

Та эндхийн зодоон тулааны клубүүдээр орж үзэв vv?
Би энд нилээн олон клуб дээр орж үзсэн. Тэгээд харж байхад манайхан бэлтгэлийг үнэхээр зэрлэг хатуу хийдэг юм байна гэсэн бодол шууд төрж байсан.

"Бадарчин 1995" аялалынхаа талаар ярьж өгнө үү? Та ганцаараа явсан уу?
Нянгар гэдэг 3 настай Монгол нохой дагуулаад гарсан. Монголоос Энэтхэг хүрэхээр төлөвлөсөн юм. Эртний Монгол лам бадарчин энгийн мөргөлчинд Түвдээр дайрч Энэтхэг Жагарын орон хүрдэг байсан замын нэг л дээ. Улаанбаатараас Баян-Єлгийн Цагаан нуур хүртэл Монгол орныхоо баруун нутгыг хөндлөн 1723 км замыг нохойтойгоо туулсан. Нохойныхоо паспортыг уулын гол гатлахдаа норгосон байсан тул оросын хилийнхэн оруулаагүй. Нохойгоо Монголын хилийн застав дээр үлдээгээд цааш ганцаараа Горны Алтай ороод баруун урагш эргэж Зайсан нуур өнгөрч Тарвагтайн нурууг даван Исык куль нуурын зүүн эргээр гараад Хятадын хил дээр ирсэн тэндээс Цайдам, Хөх нуураар дамжин Непал (Балба) орох байсан боловч хил дээр нь намайг оруулж болохгүй гэсэн мэдээлэл ирсэн гээд нэвтрүүлээгүй, тэгэхээр нь тэндээсээ Алма-Ата нисэж ороод Пакистаны виз авч Пакистанаар элдэв адал явдал дүүрэн аялан явсаар Энэтхэг орж аялалаа дуусгасан. Энэ аялалын тухай "Их хаадын замаар" гэдэг ном бичиж хэвлүүлсэн.

Таныг бараа баазад ачигч хийж байсан бас кинонд тоглож явсан гээд хэвлэлд гарсан санагдаж байна.
Би өөрөө цэргийн мэргэжилтэй хүн л дээ. Сүүлд эзэмшсэн мэргэжил бол бие хамгаалах урлаг, хобби гээд яривал аялал болоод явчихна. Хил дээр офицер байж байгаад хотод ирээд амьдрал ахуйгаа зохицуулах мөнгө төгрөг ахиу олох санаатай Материал Импекс дээр ачигч хийж 2 жил хэртэй ажилласан. 1988 оны үе, одоо бодоход их л хүнд ажил хийж байж. Єдөрт 33 тонн дээд тал нь 66 тонн цемент үүрч буулгана. Хоригдлуудтай хамт ажиллаж байлаа. Гарын өндөг цоороод нүцгэн гараараа л үздэг байж. Би өөрөө бичих талын нилээд сонирхолтой. Тэнд ажиллаж байхдаа "Эвий хүү минь" нэртэй кино зохиол бичсэн. Тэгээд зохиолоороо кино хийж гол дүрд нь өөрөө тоглосон юм. 2 өнчин хүүхэдтэй ачигч залуугийн тухай амьдралын эрээн барааныг харуулсан мелодрам чиглэлийн кино болсон. Зарим хүмүүс үзээд уйлдаг гэхийг сонсоод гайгүй болжээ гэж бодож байсан. Хотод телевизээр 2 удаа гарсан байх ихэнхдээ хөдөөгүүр гаргасан гэдэг. Одоо сонсоход Євөр Монголд гарч байгаа дуулдсан.

Та өөрөө зохиогчийн эрх (copyright)-ийг нь эзэмшдэггүй юм уу?
Уг нь миний зохиол л доо, би өөрөө гол дүрд нь тоглоод удалгүй аялалд явчихсан миний дууг нөгөө Элбэгсайхан оруулсан байдаг. Киноны дуу нь "Хорвоо буруутай гэж үү" гээд дуучин Болормаа дуулсан. Хамт хийсэн найруулагч маань аваад хөдөөгүүр жил хэртэй гаргаад олсон мөнгөөрөө "Би эмээ болохгүй " гэдэг кино хийсэн гэсэн. Магадгүй Євөр Монголд миний киног зарсан байж ч мэдэх юм.

Явган аялалын чиглэлээр Монголд өөр юу хийж байв?
1995 онд "Бадарчин" гэдэг явган аялалын клуб байгуулаад оюутан залуучуудыг хамруулан хэд хэдэн аялал зохион байгуулсан. Тэр аялалын үеэр "Ээж хад", Богд хан уулын овоо тахилгыг цэвэрлэх ажлуудыг хийж байсан. Сүүлд нь энэ чиглэлээр төсөл гарч батлагдаад ирэхээр хотын захиргаа манай клубийг өмчлөөд авчихсан.

Аялал хийхийн тулд нилээн бэлтгэл ажлууд шаарддагдаг бизээ, энэ талаар ярьж өгнө vv?
Аялал гэдэг бол хамгийн эхлээд маш их судалгаа тооцоо хийж байж эхэлдэг. Би эхний аялалаа хийх санаатай 2 жил бэлдсэн. Єөрөө Якут руу нисэж очиж маршрутаа судалсан. Таньж мэдэхгүй газар нутагт гэнэтийн тохиолдол болгонд бэлэн байх хэрэгтэй болно. Якутын бөглүү тайгын намаг ус байна. Цэргийн газрын зураг дээр ч тэмдэглэгдээгүй газар олон байна. Жишээ нь шумуулаас хамгаалах өмсгөл үгүй бол нэвтрэх аргагүй газар гэж байна. Єөрийн хамраас цааш газар харагдахгүй шумуулын битүү мананцар үүссэн газар таарч байсан. Нутгийнхан болохоор 700 гаруй цаа буга ороод 5 хоногт шумууланд оргүй идэгдсэн байсан гэж ярьж байсан. Нутгийн сайн эрчүүдтэй ч таарч л явлаа. Учир явдлаа хэлэхээр хүн бол хүн л байдаг юм байна лээ. Туслаад заагаад л өгдөг. Сүүлд лалын шүтлэгтэй Пакистанд явж байхад нутгийнхан богино өмд өмссөн хүн хараад шороо цацаж чулуу шидлэн хөөж байсан. Газар газрын ёс зан үйл өөр тул мэдэхгүй тооцоогүй юм бас тохиолдоно. Идэх хоол хүнсээ зөв тохируулах хуваарилах гээд яриад байвал зөндөө шүү дээ.

Америк бол аялал жуулчлал өндөр хөгжсөн орон америкийн аялалын хэрэгсэл хэр хэрэглэж байв.
Америкийн Мerell пүүсийн гутал нилээд хосыг элээсэн. Японы майхан, үүргэвч хөнжил голдуу хэрэглэж явлаа. Тэгээд аялагч хүний эдлэх хэрэглэх зүйл гэдэг авсаархан цөөн тооны шүү дээ.

Бие хамгаалах, буу зэвсэг авч явж болдог уу?
Mонголд бол зөвшөөрөлтэй буу авч явж болно. Гадагшаа гарахад буу зэвсэг хориотой. Чононд бүслүүлэх, оргодол босгуултай таарах энэ тэрд хутга, галнаас өөр зэвсэг байхгүй. Айж зэвүүцмээр юм ч тохиолдож л байлаа.

Ганц нэгээс нь ярьж болох уу?
Нэг удаа Єндөр-Улаан сумын нутагт явж байгаад Хоёрын давааг давахаар айлаас бүрий болж байхад хөдөллөө. Айлын өвгөн хоноод яв давааны наана хий юм явдаг газар гэсэн боловч амжих байхаа гээд тоосонгүй. Явсаар давааны наана ирэхэд тэнгэр хуйсагнаж бороо орж эхэлсэн тул эзгүй өвөлжөөн дотор орж майхнаа босгоод хонолоо. Шөнө дунд нохой маань архирах чимээнээр сэрээд чагнатал майхныг маань ямар нэг юм маажиж байв. Гараад гар чийдэн тусгаад эргэн тойрныг харахад юу ч мэдэгдсэнгүй майхандаа буцаж ороод хэсэг болсны дараа дахиад маажаад гарлаа. Тэр дор нь чийдэн тусгаад харахад юу ч харагдсангүй. Ингэсээр арайхийж үүрийн гэгээтэй золгоод хөдлөв. Юу байсан юм бүү мэд тэгээд л өнгөрсөн.

Айна гэснээс өөрөө хэр шүтлэгтэй вэ?
За би Монголчуудынхаа адил бурханы шашныг дээдлэнэ, дээр нь би эх орныхоо онгон байгаль, уул ус лус савдагт хамгийн их бишрэн сүсэглэж явдаг. Овоон дээр ирээд хөх тэнгэрээ харж хээрийн агаарт хэвтэх, тунгалаг уст голын харгиа чагнан унтаж байхад үнэхээр сайхан байдаг даа.

Ta одоо ажил хийж байна уу? Зав зайгаараа юу хийж байна?
Ойр зууртаа янз бүрийн ажил хийж үзлээ. Пицца зөөж, барилга дээр ажиллаж байв. Одоогоор түр амарч байна. Нэг аялалд бэлтгэн одоогоор судлаж байна гэж түрүүн хэлсэн, хийх юм бас их байнаа. Зав зайгаараа аялалын талаараа бас Ш. Отгонбилэг агсаны тухай ном бичиж янзлаж байна.

Oтгонбилэг агсаны хамгаалалтанд сүүлийн жилүүдэд ажиллаж байсан тухайгаа хуучилна уу? Номоо ямар хэлбэрээр бичиж байна вэ?
Саяхан Отгонбилэг даргын тухай нэг дурсамж ном гарсан гэсэн. Миний хувьд бол хувь хүнийх нь талаас бичиж байгаа. Эр хүний хувьд гүндүүгүй үнэхээр ховорхон хүн байсан. Би тэр хүний дэргэд хэдэн жил ажиллаж энд тэнд их явж байлаа. Олон сайхан дурсамжууд байна. Энэ бүгдээс бичиж хүмүүст хүргэх ёстой гэж бодож явдаг.

Таныг энд пицца зөөж яваад дээрэмдэхээр ирсэн 2 бүдүүн харыг дор нь цохиод унагасан гэж залуучууд ярьж байсан. Юу болсон юм бэ?
Аа тийм явдал пицца зөөж байхад 2 удаа болсон юм аа. Ер нь бол Оакландийн зарим дүүрэгт харууд пицца зөөж яваа хүнд хутга шөвөг гаргаад пиццаг нь дээрэмддэг мөнгө төгрөгийг нь авах явдал нилээд гардаг. Би ч нэг бус удаа тааралдаад авсан. Тэдэнтэй үзэж байгаад авч явсан пиццагаа мушгирсан хэлбэртэй болтол нь эвдчихээд буцаагаад аваад ирсэн чинь манай эзэн Солонгос их сандарч тэгж болохгүй гэж байсан. Нэг удаа 2 бүдүүн хар хутга гаргаад яах ийхийн зуургүй ороод ирэхээр нь эхний хутгатай харыг гарт нь өчөөд давуулж шидсэн нөгөөх нь бас миний араас дайрахаар нь эргэж суунгуутаа угтуулаад өшиглөсөн чинь эрчиндээ хол үсрээд унасан би ч машинаа асаагаад хурдхан алга болж өгсөн. Гэнэт тулаад ирэхээр биеэ хамгаалаад гарсан юм л даа. Тэрнээс биш гудамжны харуудтай зодоон цохион хийсэн юм байхгүй.

Та хэдийгээр буцах вэ эсвэл энд нэг хэсэг суурин байх санаатай байна уу?
Энэ зун буцаад удахгүй ирэх санаатай байгаа, төлөвлөж байгаа ажил төрөл маань одоогоор ярьж сонирхуулахаар тодорхой болоогүй байна.

За та манай "Замдаан" сэтгүүлийн 2 дахь зочин боллоо, тантай танилцаж сонирхолтой ярилцлага авч уншигчиддаа хүргэх болсондоо би их баяртай байна. Таны бодож төлөвлөж яваа болгон сэтгэгчлэн бүтэхийг хүсэн ерөөе! Баярлалаа!

Ярилцсан Д. Цэрэндорж
Оакланд хот, Кальфорн муж улс
2002-03-03
"Замдаан" сэтгүүлийг захиалан унших сонирхолтой хүн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар хандана уу?

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 747

Бүлэг: Ярилцлага

"Монголын тулаач" Европийн дэвжээнд

Монголын мэргэжлийн боксын алтан хараацайнуудын нэг, манай боксчдын хөгшин Европт хүч үзэх замыг заасан "Монголиан варриор" (рингний нэр нь) Чойжилжавийн Цэвээнпүрэв өдгөө Английн Манчестэр хотноо амьдарч, англи менежертэйгээр, боксын рингнээсээ холдох огтхон ч бодол үгүйгээр явна. Тэрбээр өнгөрөгч оны 12-р сарын 9-нд Британийн аварга цолны төлөө Ирландийн Кэвин Герэвский-тэй чүхал тулаан хийж ялсан мэдээг сүлжээгээр илгээж байсныг сүлжээний анд нөхөд та бүхэн санаж буй байх. Энэ удаа та бүхэнд Цэвээнээтэй хууч хөөрч, дурсамж сэргээн, санаа бодлоос нь хуваалцсанаа уншигч танаа хүргэж байна.

Ингэхэд бокс хэмээх эр зоригийн спортод хэдийгээс хүтгалдах болов? Бокс руу өөрийг тань татсан "буруутан" хэн бэ?

Би ч боксийг их орой эхэлсэн хүн дээ. Багадаа ганц нэгхэн тэмцээнд тоглож үзсэн төдийхөн. Хааяа "Хүч" нийгэмлэг дээр очиж боксчин ах нарыг харна. Бас бэлтгэл хийх гэж оролдоно. Тэгтэл 1992 оны 10-р сард Оюунболд багш (одоо Улсын шигшээ багийн ерөнхий дасгалжүүлагч): "Би мэргэжлийн боксийн "Чингис" клуб гэж байгуулж байгаа. Депогийн тийшээ байр авсан. Заалаа тохижуулж байгаа. Чи миний шавь болох уу" гэж асуухад нь би ч уухайн тас толгой дохисон. Гэхдээ 22-тойдоо бокс эхэлнэ гэдэг бол дэндүү оройтсон хэрэг байгаа юм. Манай зарим боксер 12-13-тайгаасаа эхлээд 20-21-тэйдээ зодог тайлсан тохиолдол бий.

Тэгээд л Оюунболд багшаараа нүдүүлж гарав уу?
Тийм. Эхлээд хоёулаа заалаа тохижуулаад, ринг шалаа хийгээд л. Би тэр үед хүчтэй мөртлөө их хатуу, техник муу, дээсэнд ч орж чаддаггүй байлаа. Тэгээд л нөгөө хатуу хүнийг чинь багш нухаж өгсөн. Суганд зүү хавчуулчихна. Єөрийн эрхгүй гараа өргөж, техникээр хийхээс өөр аргагуй болвоо. Дээс алдахаар багш намайг дээсдэнэ. Юмаар шавхуурдаад ирэхээр тэрнээс нь бултаж нэг ёсондоо дасгал хийж байсан юм билээ, одоо бодоход. Багш бид 2 их мэрийлттэй хийдэг сэн.

Хамгийн анхны томоохон тэмцээн юу байв?
10-р сарын сүүлээр хичээллэж эхлээд 1993 оны 1-р сард Улсын аваргаар анх удаа орж, хүрэл медаль авлаа. УАШТ-ий дараа талийгч Отгоо ах (Дэлхийн аваргийн анхний мөнгөн медальт Р.Отгонбаяр) энэ хүүхдийг 54 кг-д бэлтгэнэ, хүчтэй мотортой хүүхэд байна гэж бүх багш нар, шигшээгийн тамирчдийн хамтарсан хурал дээр хэлж билээ. Багш үүнийг сонсчихоод намайг сэм
нүдарч "3-хан сар шүү" гэж байсан удаатай.

Шигшээд мөн амархан оржээ... Амжилтыг угсруулж өгөв vv?
Анх шигшээд ороод Давкатай (ОУХМ Ц.Даваацэрэн) спарринг хийхэд унагасан. Зааланд байсан бүх хүн тойрч ирээд, багш нар яасан ийсэн гээд л. Би ч баруунд яг суулгадаг л даа. Тэгээд Давка бодсон байх, үүнтэй тулаад хэрэггүй гэж. Бүжиглэдэг болчихсон.

Сүүлдээ харин шигшээгийнхний гарт нь орчихож байгаа юм чинь. Миний аргыг олчихгуй юу. Би тэднээс хамаагүй хүчтэй ч гэсэн аргалж чадахгүй болж эхэлсэн. Одоо л тэгж боддог болж байна. Улсын аваргаас дахиж мөнгө, хүрэл аваад л мэргэжил рүү гарсан.

Яагаад мэргэжлийн бокс руу урвав? Хамгийн анхны тулаанаа хаана хийж байсан бэ?
Би ч Д.Лхагваагийн араас л мэргэжлийн бокс руу гарсан. Гэхдээ өмнө нь Оюунболд багшид АНУ-гаас урилга ирээд О.Цогтжаргал бид 2-ыг авч явъя гэж байсан юм. Би Ази руу тогломоор санагдаад тэдэнтэй яваагүй л дээ.
Тэгээд 1996 оны 11-р сарын 22-нд анх Солонгост (БНСУ)тоглосон. Хамгийн анхны 4 өрсөлдөгчөө КО-гоор (нок-аут буюу хунд цохилтоор) ялж, тавдахад нь дэлхийн аварга байсан хүнийг оноогоор, дараа нь Японийг ялсан. Ер нь БНСУ,Тайландаар гурван жил амьдарч, нийт 17 удаа тулалдаж 14-т нь ялсан. Yvнээс 11-ийг хүнд цохилтоор буулгаж авч байлаа. Харин гурван сайн боксчинд оноогоор ялагдсан. (гээд тэр үеийн Тайланд, БНСУ-ийн сонинууд үзүүлэв. Тайландийн ард түмний бахархал болсон дэлхийн аваргатай нь их ойрхон тоглож 2-хон оноогоор хожигдсон тухай нэг сонин дээр нь байна)

Энэ хэн гэдэг аварга вэ?
Тэр уед WBC (Мэргэжлийн боксийн хамгийн хүчирхэг холбоо)-гийн түр зуурын аварга байсан хүн. Нутгийнх нь дэвжээн дээр их л тэнцүү тоглосон санагддаг. Миний мэргэжлийн бокс дахь анхны ялагдал энэ л дээ. Долоо дахь тоглолт минь байлаа. Уул нь би түүнтэй тоглох ёсгүй байсан гэсэн. Түүний учраа нь 10 хоногийн өмнө гэнэт татгалзаад, тэгээд оронд нь намайг гаргачихсан. Одоо тэр дэлхийн аварга болчихсон, тайландууд түүнийг хааныхаа дараа л авч үздэг гэсэн.

Бас БНСУ-даа байхдаа манай Д.Лхагвааг хожчихдог Баэк Жөн Квонтой 2 ч удаа спарринг хийж үзсэн. Дандаа зритэлитэй тоглоод, би нүдэж өгсөн. Би нэгэнд нь пүүзтэй тоглосон чинь тулааны дараа Баэк Жон Квон надад амжилт хүсээд боксэркаа тайлж өгч билээ.

Энэ солонгос боксчний тухай Лхагваад хов дуулгаж болоогүй юм уу?
Солонгосууд Лхагваа бид хоёрыг зөрүүлчихсэн юм байна лээ. Намайг Монгол руу явуулангуутаа Лхагвааг Солонгос руу дуудчихсан. Тэгээд л түүнд Баэкийн талаар хэлж амжилгуй байтал Лхагваа хожигдсон.

Хэдийд яагаад Хөгшин Европийг зорих болсноо яриач.
Тэр үед Солонгост байсан манай боксчдийн ихэнх нь Монголдоо эргээд ирчихсэн үе. Солонгос менежерүүд биднийг залилаад, бид сүүлдээ тэсэхээ болиод гэртээ ирсэн. Шим, тэгээд багш, менежерүүд бидний тоглолтын хөлсөнд ердөө 500 $ өгч байлаа. Сүүлдээ хамаагүй багасаад, үндсэндээ биднийг доорд үзэж эхэлсэн. 100 $ Монголд маш их мөнгө гэх ухааны юм яриад. Манай Монголын багш нар болохоор тэднийг дагаж гүйлдээд л, шанд нь 50, 50 $ авчихаараа зан нь хувирчихна.
Ер нь мэргэжлийн боксийн цалин шагнал гол төлөв хөшигний цаагуур зохицуулагддаг ч түүнийг баримжаалж болдог юм байна. Бид нар Солонгост бараг үнэгүй тоглож байснаа одоо л ойлгож байна. Тэр зед үүнйиг түрүүлж дуугарснаараа би хохирсон л доо. Бусад маань надаар хэлүүлчихээд миний ард үлдсэн. Гэхдээ сүүлдээ бүгд Шимээс буцаж ирсэн.

Солонгост шударга бус хүмүүсээс залхаад Монголдоо иржээ. Ямар азаар Англи руу ирэх болов доо? Энд ирээд хэдэн тоглолт хийгээд байна?
Кик-боксийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан Ж.Алтанпүрэв гэдэг монгол залуу 1999 оны сүүлээр Англид хувь хүний урилгаар ирсэн юм байна лээ. Тэр үеэрээ эндхийн нэгэн том промоутертэй танилцаж монгол боксчин авчрая гэж ярьжээ. Би Ази руу явахгү гээд байж байсан юм чинь түүнийг шууд л тэгье гэж хүлээж авсан. Ингээд Англи оронд ирээд 2 жил болчихжээ.


Зураг 2. Дасгалжуулагч нарын хамт.

Залvvдаа Бритиш болон Коммонвийлт-ийн аварга болж байсан Крис Фуллэр гэж багш тэгж намайг анх тэмцээнд оруулахаар авчирсан л даа. Би хугацаанаасаа жаахан хоцорч ирээд, тэгтэл 4-хон хоногийн бэлтгэлээр тоглож хэрэггүй гээд тэр тэмцээндээ оруулаагүй л дээ. Гэхдээ тэр багшийн анхааралд өртсөн юм байлгүй, намайг авч үлдсэн. Австралийн рэгбиний тамирчдийн дунд оруулаад л миний визийг 3 жилээр сунгуулчихсан. Одоо тэгээд Манчестэр-ийн ойролцоо Олдхам гэж хотод багшийндаа амьдарч, бэлтгэл сургуулиа базааж байна даа.

Энд ирсээр 8 тоглолт хийлээ. Yvнээс нэг нь үзүүлэх тоглолт. Тэгээд 7 тоглолтын зургаад ялсан. Зургаан ялалтийн талыг нь дутуу гаргасан. Ялагдахдаа Шотландийн боксчинд оноогоор дийлдсэн.

Мэргэжлийн боксийнхноо хувьд өрсөлдөгч учраа олдохгүй байх гээд зовлон бий бололтой. Энэ явдал танд тохиолдож байв уу?
Єнгөрсөн оны 4-р сараас 9-р сарын 20 хуртэл яг тийм юм надад тохиолдсон. Овоо гэрээ байгуулаад тоглох гэж байтал Боксинг боард-аас нь болиулчихаад байдаг. Эдний боксийн гол удирдлага нь л даа. "Чамтай тоглочихоор хүн биш байна. Чиний зиндаанийх биш" гэх зэргээр худал үнэн шалтаг их гаргана. Тэгээд дээр нь Ази царайтай хүмүүст дургуй байдаг юм аа.

Тэгээд л 9 сарын.20, 10 сарын 06, 12 сарын 09 гээд даруй 3 тоглолт хийчихлээ дээ.

Тэр Боксинг боард нь тоглолт цуцлахаас өөр ямар ажил хийдэг хэрэг вэ?
их ажил хийдэг шүү. Бокстой холбоотой хамаг юмийг эндээ шийднэ. Бүх боксчдод лиценз олгодог. Тэрийгээ 2 жил тутамд шинэчилнэ. Бас эмнэлгийн үзлэгийг жил бүр хийж нэг л юм болохгуй гарвал "Уучлаарай, та энэ жилдээ тоглох боломжгүй" гээд л гаргачихдаг. Энэ мэтээр их юм бий. Ер нь чансаагаараа Британийн эхний 8-д ороод ирэхэд автоматаар дэлхийд чансаатай болчихдог юм билээ.

Бокс бол Англид анх ууссэн. Єнөө үед АНУетай цуг энэ спортийн гал голомтыг залгаж яваа айл юм гэдгийг би ойлгож эхэлсэн. За яахав хөнгнөн жинд Ази руу ганц нэг сайн хүмүүс байгаа. Бусад топ боксэрүүд энэ 2 орны л промоутэрийн мэдэлд байгаа юм даа.

Монголын боксчин гэхээр мэдэж байна уу? Манайх чинь дэлхий, олимпоос медаль авчихсан, бас чиг боксийн намтартай орон...
Ер нь мэдэхгүй дээ. Харин нэг сонин зүйл хэлэхэд эдний нэг мундаг менежер нь миний тоглолтын дараа ирж уулзаад "Би танайхнаас Амаржаргалийг (ОУХМ Ц.Амаржаргал) мэднэ. Тэр мэргэжилд гарсан уу? Хаана юу хийж байгаа вэ?" гэж асуусан. Тэгэхэд Амараа ахаараа их бахархсан шүү. Ийм мундаг менежер жирийн нэг хүнийг онцлохгүй дээ.

Єнгөрсөн оны 12-р сарын 9-ны тоглолтын талаар жаахан ярих уу? Их том заал байсан шүү.
(Тэрхvv түлааныг Монгол Улсаас Их британид суугаа элчин сайд Д.Даваасамбуу, элчин зөвлөх Б.Энхмандах, боксын ОУХМ Н.Ариунболд, манай шилдэг хөлбөмбөгчин Б.Буман-Учрал, чөлөөт бөхийн нэрт тамирчин Л.Сэргэлэнбаатар, чөлөөт бөхийн олон улсын шүүгч О.Заяамандах, ширээний теннисний спортийн мастер Батсайхан зэрэг 30 гаруй монгол угсаатан хүрэлцэн очиж халуун дулаан дэмжлэгээ үзүүлсэн билээ)


Зураг3. Их Британи улсад суугаа Монгол улсын элчин сайд Д.Даваасамбуугийн хамт тоглолтын дараа

Тэр заал 600 хүний суудалтай. Дүүрэхгүй дээ гэж бодож байтал пиг дүүрэн хүн үзсэн. (Эл өдөр Тара Лэйсүрэ центер-т 5 тоглолт болсны хамгийн гол тоглолт нь Ч.Цэвээнпүрэвийнх байсан билээ. Энэ залуу өөрөө ингэж хэлэх дургүй байна) Манайхан олуулаа ирчихсэн, заалнаас монгол хун зааж хэлж өгөхөөр их сайхан байсан. Ємнө нь ерөөсөө тэгж үзээгүй юм чинь. Хэдий янз бүрийн, буруу зөруу заавар өгсөн ч гэсэн төрөлхи хэл дээрээ сонсоход их л сонин мэдрэмж төрж байлаа. Ялангуяа Б.Энхмандах ах бокс их ойлгодог хүн байна лээ, "тэсэр тэсэр, хойд гараа" гэх мэтээр их зөв заавар өгснийг сонссон. Миний хувьд учраагаасаа айж эмээгээгүй, түүнийг хожно гэдэгтээ итгэлтэй тоглосон. Тэгээд энэ орний аваргын бүсийг авсандаа баяртай байгаа. Одоо хамгаалах тоглолтоо олон хийж, чансаагаа ахиулахийг чармайна.

Гэхдээ би өөрийгөө аймаар их голдог. Тоглолтуудынхаа бичлэгийг сүүлд үзэж байхад их муу байдаг. Мэргэжилд бүх л чадал чансаагаа гаргаж тоглох ёстой. Тиймээс ч мэргэжлийнхэн бэлтгэлийг дээд зэргээр хангадаг. Саяны тулаанд миний бэлтгэл гайгүй сайн ханасан. Гэхдээ өрсөлдөгч маань олон тулаанд орж үзсэн, их туршлагатай хүн байна лээ. Хүн хожихгүй ч гэсэн зодүүлаад сурчихсан, баргийн цохилтод унадаггуй тийм тамирчид байдаг юм аа.

Харин энэ тоглолтын талаар Скай (Sky)тэлэвизийн (Английн нэртэй кабелийн суваг) сурвалжлагыг сүүлд нь үзсэн. Морь уралдаж буй болон Чингис хааны зургийг харуулаад манай ТВ анх удаа Монгол орны тухай нэвтрүүлж байна гээд л. Дараа нь Шинээ бид 2-ийн жанжин малгайтай зураг гаргаад "Сонирхогчдийн бокс-т хүч үзэж байсан 2 мэргэжлийн бокс-т гэнэтхэн ирээд..." гэх мэтээр яриад. Тоглолтоос харуулаад миний алдаа дутагдлыг хэлээд л, "Шинэ элчин сайд нь инээж байна" гэж сайдийг гаргаад, манай монголчуудаас бас сэтгэгдэл авчихсан байна лээ. Их гоё бичлэг болсон байна лээ.


Зураг 4. Их Британийн аваргын бүсийг гардсан мөч


Энэ тоглолтыг дөрөв таван дэлхийн аварга ирж vзсэн...
Тэгсээн. Жуниор Витэр, Чарлэс Шэпард, Ады Лэвис, Бөббы Ванзиэ гээд дэлхийн аваргууд үзсэн. Чарлэс Шэпард бол манай багшийн шавь нь байгаа юм.

Нууц биш бол тоглолтын хөлс хэдийг авч байна?
Тоглолтын түвшин ахих тусам мөнгө нэмэгдэнэ. Мэргэжлийн боксийн гол мөнгө нүднээс далд эргэлдгийг хүмүүс мэдэж байгаа. Энд далд ч гэсэн мэдэх боломжтой юм байна. Дунджаар 3500 £-ийг 2 хувааж авч байгаа. (Нэг хунд 1700 £ бую 2500 орчим $ нэг тоглолтоос оногддог юм байна) Азид ямар мөнгнөий толоо тоглож байснаа одоо л ойлгож байна. Тэнд дээд тал нь л 1000$, тэгээд 500 руу буух жишээний.

Мэргэжлийн боксийн "албан хаагч" болоод чамгүй хэдэн жилийг авчээ. Энэ хугацаанд хатуу шируун тоглолт олон хийгээ биз?
Дэлхийн аваргатай хүртэл зодолдож үзсэн Вейлсийн сүпэрфэатхэр жингийн аварга нөхөртэй 4 раунд тоглосон маань тиймэрхүү болсон. Ёстой тачигнаж гарсан. Бид 2 хэн хэнээ салгалтал цохилцоод, сайн гөвөлцсөн. Ёстой зогсоогүй. Унавал унахаар нүдсэн, үнаагүй. Түүнийг ялснаар тэр жиндээ Бритиш ратинг-ээр 8-д орж байгаа юм л даа. Минийхээс 2 жин дээгүүр гэсэн үг. Манай менежер үүнийг хэрэггүй гээд тэр жингийн рэйтингээс татгалзсан. Єөрийнхөө жиндээ тоглож байсан нь дээр гэж үзээд.

Энд WBC, WBO-г их дээгүүр үздэг. IBF, IBO дараа нь орох байх. Англид хамгийн хүчгүй байгаа холбоо нь WBА.

Мэргэжлийн боксчдийн цохилт нь гартаа орчихсон байдаг гэж яридаг юм билээ. Энэ бол хэн хүчтэй чадалтай нь ялдаг гэсэн үг. Оросын алдарт боксчин, мэргэжлийн боксийн 3 холбоонд зэрэг дэлхийн аварга цол хуртээд буй Костя Цю цохилт өөрт нь 10 см ойртох үед өрсөлдөгчийнхөө нударганаас гаргадаг гээд сонин зүйлс бий. Ер нь ийм өндөр түвшинд бокс хөгжсөн газраас их юм л сурж харина гэж боддог доо.

Ах дуу хамаатнуудаас чинь боксоор хичээлэсэн хүн байна уу?
Миний хамгийн бага дүү Бумчин тоглож байгаа. 2000 онд Сахад болсон Азийн хүүхдийн наадамд түрүүлж байсан. Дүүгээ сайн боксчин болгохын төлөө чармайна даа.

Англид байгаа манай бас нэг боксэр С.Шинэбаярийн талаар юу ярих вэ?
С.Шинэбаяр Англид ирээд 1 жил болж байна. Би яахав, менежертэй нь холбож өгөөд энд авчирсан л даа. Хөнгнө жинд (flyweight) тоглодог. 1997 онд улсын аварга болж байсан, мэргэжлийн боксийн анхны улсын аварга, тухайн үедээ Атарабаяр, Анхныбаяр, Дима, Эрдэнэчулуун гээд үеийн хэдтэйгээ их үздэг байсан залуу.

Сонирхогчдод 100 тоглолт хийгээд 90-д нь ялчихсан, намайг бодоход их туршлагатай боксэр л доо. Англид ирсээр албан ёсны 2 тоглолт хийж ялаад байгаа. Их ирээдүйтэй, хатуу гартай. Энэ жилдээ Бритиш мастэрс цолний төлөө тоглоод, хойтноос бараг дэлхийн 2 номерийн хүнтэй тоглох байх аа. рингний нэр нь Шинны


Зураг5. Шинэбаяр болон менежерийн хамт


Єөрийн тань гол зорилт?
Энд бүсээ хамгаалах болон хэд гурван том тоглолт хиймээр байна. Хүчтэй нэртэй учраатай нударга зөрүүлмээр байна. Нэгэнт бокс тоглож хэдэн жил болсных, сурсан мэдсэн зүйлээ Монголдоо аваачиж хүүхэд залуустайгаа хуваалцана.

Ярилцсан: Б.Цагаанбаатар
Лондон


Нэмэлт Шигтгээ: Дээрхи ярилцлага авсны дараа Цэвээнпүрэвт тохиолдсон бас нэгэн тэмдэглэлт үйл явдлынх нь талаар түүнээс утсаар авч та бүхий сонорт хүргэхээр энд шигтгэлээ.

Энэ нь Дэлхийн бокс сонирхогчдын дунд Принц (Хүнтайж) хочоороо алдаршсан дэлхийн аварга асан Английн алдарт боксер Насээм Хамед Монголын Ч.Цэвээнпүрэвийг урьж хамтарсан бэлтгэл хийж байна. Н.Хамeд энэ сарийн суулчээр IBO-гийн дэлхийн аварга цолны төлөө Испанийн Мануэл KАЛВО (Manuel CALVO)-той тулалдах гэж байгаа юм. Араб гаралтай англи боксчин Насийм Хамед өнгөрсөн онд дэлхийн аварга цолоо (6 жилийн турш хамгаалсан) нилээн сур дуулиантайгаар алдаж байсан билээ.


Зураг 6. Дэлхийн аварга асан Насим Хамед


Ч.Цэвээнпvрэв-Принц нарийн спарринг тулаан Шэффилд (Sheffild) хот дахи Н.Хамедийн хувийн зааланд 14 хоногийн турш болж байгаа бөгөөд тус хот дахь хамгийн тансаг буудалд Цэвээнээгийн хамаг зардлыг өөрөө гарган байрлуулж байгаа юм. Дэлхийн дээд ангиллийн боксчинтой ийн тулж буйдаа Цэвээнпүрэв тун сэтгэл хангалүүн байгаагаа нуусангүй.

Тэрбээр:
Хунтайж үнэхээр хэцүү өрсөлдөгч байна. Толгой жаахан өндийхөд л хяргачих гээд, гэдсэнд хамгаалалтын зай гаргавал унагачих гээд маш хэцүү. Заримдаа ч зүгээр амиа л авч гарч байна хэмээн учраагаа үнэлэв.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 502

Бүлэг: Ярилцлага

Хvн сударын баринтагийг тайлахуй

Нэрт түүхч, Монгол эрдэмтэн Цэцэн Жагжид гуайтай уулзаж явсан боловч тухлан сууж тавтай хөөрч байсангүй Энэ удаа Кальфорн мужийн Сан Хозэ хотноо амьдардаг 87 насны сүүдэр буулгасан ч тунгалаг саруул яваа Цэцэн Жагжид гуайн гэрт нь өдрийн сайнд гарын билэгтэй хүрч, бурхан шүтээнд нь хоёр алд хадаг татаад хөөрөг зөрүүлэх мөчид ийнхүү хуучлан суувай:
Таныг би Євөр Монголоос гарсан эрдэмтэн гэж сонссоноос цаашгүй Аль нутагийн ямар угсааны хүн бэ та?
Би Харчин Монгол хүн Хаалган хотоос бүүр цааш цагаан хэрмийн хавьд амьдардаг Монгол омог аймгийг харчин гэнэ

Нэрт түүхч, Монгол эрдэмтэн Цэцэн Жагжид гуайтай уулзаж явсан боловч тухлан сууж тавтай хөөрч байсангүй. Энэ удаа Кальфорн мужийн Сан Хозэ хотноо амьдардаг 87 насны сүүдэр буулгасан ч тунгалаг саруул яваа Цэцэн Жагжид гуайн гэрт нь өдрийн сайнд гарын билэгтэй хүрч, бурхан шүтээнд нь хоёр алд хадаг татаад хөөрөг зөрүүлэх мөчид ийнхүү хуучлан суувай:


Таныг би Євөр Монголоос гарсан эрдэмтэн гэж сонссоноос цаашгүй. Аль нутагийн ямар угсааны хүн бэ та?
Би Харчин Монгол хүн. Хаалган хотоос бүүр цааш цагаан хэрмийн хавьд амьдардаг Монгол омог аймгийг харчин гэнэ. Хорчин нь бол тайчууд юм шүү. Уг нь харчингуудын ноёд нь урианхай угсааны хүмүүс боловч олон зуун жилийн турш Хятад Монголын хилийн заагт оршин тогтносоноор Хятадад их хайлсан улс. Би харчинаар ярих юм бол дүү минь ойлгохгүй. Миний төрсөн газар бол Євөр Монголын Зостын чуулганы (Одоогийн Улаанхад) харчин баруун гарын хошууны Шивээ голын хөвөөн дэх харчины вангийн ордон. Манай нутаг цагаан хэрэм даваад л залгадаг сайхан газар болохоор Манжийн хаан ав хийхдэг болсон. Тэгээд манж нарыг дагаж ирсэн хятадаар дүүрчихсэн юм. Одоогоор тэр газрыг "авын хороо" гэж нэрлэсээр байна.


Манжийн цэргийн Монгол жанжин Сэнгэринчин харчин хүн vv?
Yгvй, үгүй. Тэр хорчин хүн. Сэнгэринчин байдаг хүчээ Mанжид өгчихсөн хүн. Англичуудыг далай дээр барьж, Тайпэнгийн их тэнгэрийн бослогыг дарж явсан даа.


Жагжид гуайг би язгууртай хүн гэж сонсон юм. Удам угсаагаа тодруулан хэлнэ vv?

Yгvй, үгүй. Би харц хүн. Миний өвөө нар Манжийн хааны үед 8 үеийн хошуун захирагч хийж явсан улс. Захирагч бол дайчин улсын Монгол хошууны эгэл харчуудын хүрж болох хамгийн дээд түшмэлийн зэрэг байсан юм. Миний аав Хаш-Очир айлын гурван хүүхдүүдийн дундах ба лам болон Лувсанчойжир гэдэг номын нар авч яваад сүүлдээ хар болсон. Миний аав гэрийнхээ сүмд анх лам болж шавилан сууж байсан. Манай гэрийн сүмийг харчинд зүүн сүм гэдэг. Цаана нь харчины дунд сүм, баруун сүм гэж байсан. Баруун сүм нь Вангийн сүм гэж алдаршсан Євөр Монголын хувь заяатай их холбогдсон сүм дээ. Аав тэгээд Вангийн сүмд шилжсэн суусан юм гэнэ лээ. Хошуу засаг Гүнсэнноров зарилаг буулган аавыг хар болгоод жасааг нь хошуунд хавсаргасан. Тэгээд харчин вантай эв муутай явсан гэж хэлцэг юм. Харчин ваны итгэмжлэлээр аав их хүрээнд Ар Богд хаан ширээнд суухад баяр хүргэн очиж халхын байдлыг сайтар мэдсэн хүн. Аав Шилийн голын Авга Да Вантай их шадарлаж явсан. Тэр үед Yзэмчин Ван их жаахан хүүхэд байсан. Да Ван бол жүн ван, үзэмчин хүүхэд ван бол чин ван. Тэгээд аав Манжийн хааны элчийг бараалхуулахад чин ван хүүхэд болохоор Да Ван тэвдэж байсан гэдэг. Тэгээд Да Вангийн хүсэлтээр түүний туслах болсон гэсэн. Тэр үед Баруун сүнэдийн Дэ Ван залуу, ээж нь манай аавтай шадарлаж явсан улс болохоор бид багаас баруун сүнэдтэй их найртай байв.


Ємнө та харчин хэл өөр тул намайг ойлгохгүй гэж хэллээ. Гэтэл Монголоор тун сайхан ярьж байх юм. Монгол хэлний бидний ярьдаг аялагийг хэдийд ингэж сурсан юм бэ?

Миний аав Харчин вангаас улсын тусгай гүнд өргөмжлөгдөж Бээжинд суун, Далай ламын төлөөлөгчийг хавсарч байсан болохоор Шилийн голын Монгол хоёд манайхаар байнга ирдэг байлаа. Багад тэд нар оройн цагаар хийх юм байхгүй тул надаар тохуурхан Монголоор ярьж тоглосоор байгаад Монгол хэлийг хүүхэд ахуйдаа сурсан юм. Сүүлдээ би Шилийн голд хошуун туслах түшмэлээр ажиллах болсноор Монголоор өдөр тутам ярьдаг байлаа. Хэрвээ Бээжинд суугаагүй бол харчин хэлээр ярина шүү.
 

Бодвол танайх ном судар хөлгөлөсөн бичгийн их айл байсан байх даа. Та багадаа ямар сургуулиар дамжсан бэ?
Манай авга ах Алтан-Очирын хатан нь Инжинаашийн зээ охин байсан болохоор их зохиолчийн ном судар өвлөгдөн ирсэн. Тэгээд ч манайх гэрийн сургуультай болохоор тэндээ бичиг ном үзсэн. Гэрийн сургууль аравхан хүүхэдтэй, Шандунаас ирсэн багш хичээл заадаг байлаа. Бээжинд очоод Хой Уан гэдэг Амeрик бага сургуульд орсон. Улмаар Бээжингийн их сургуулийн хуулийн ухааны хүрээлэнгийн улс төрийн салбарт суралцсан.
 

Оюутан байх үедээ хийж явсан сэтгэлд тод үлдсэн юм юу байна? Заримаас нь та дурсан ярина уу?
Оюутан байхдаа Монголын түүх, улс төрийг сонирхож ихэд сэтгэл гаргаж байв. 1933 онд Батхаалган дахь Монголын өөртөө засах хөдөлгөөн Дэммчигдонровын удирдлаган дор өрнөж оюутан сэхээтэн залуус түүнийг дэмжин хүлээн авсан. Энэ өөртөө засах хөдөлгөөнийг Банчин Богд дэмжиж байсан ч Жанч хутагт эсэргүүцэж байлаа. Ингэхээр Жанч хутагтыг эсэргүүцэх хөдөлгөөн болж би түүнд хүчтэй оролцож явав. Жанч хутагт их эсэргүүцэлтэй учирсан болохоор Батхаалганд очиж хөдөлгөөнийг дарж чадаагүй. Жанч хутагт уг нь Монгол хүн, "Монголчууд намайг хүндлэх нь хүү эцгээ асрах мэт. Хэрвээ харш санаатныг (Банчин Богдыг) арилгаваас шаргал зам аяндаан тодорно" гэж хэлж байсан.


Тэгэхээр та Євөр Монголын өөртөө засах эрхийн төлөө тэмцэлд гар биеэр оролцож явсан хүн юм аа. Таныг бүүр Дэ Ван Дэмжигдонровын туслах явсан гэж ярьдаг юм билээ. Энэ талаараа тодруулан хэлээч?

1937 оны 10 сард Хөх хотод "Монгол чуулганууд холбоолон өөртөө засах засгийн ордон" байгуулах хурал хуралдах үед хамт сурагчдынхаа хурлыг төлөөлөн оролцож уг их хуралд дэвшүүлсэн Монгол засгийн газрыг зохион байгуулах төсвийг гардан бичилцсэн. Бүгд л Дэ Ваны шууд удирдлаган дор Японы дэмжлэгтэйгээр явагдаж байсан юм. Японтой ийнхүү харилцаа тогтсон тул 1938 онд Японы Васeдагийн их сургуульд Япон хүмүүсийн дэмжлэгтэйгээр суралцсан. 1939 оны 9 сард Японоос Хаалганд буцан ирж, аавын хуучин найз Шилийн голын чуулган дарга Сүнчинваанчигийн дэргэд бичээчээр ажиллаа. 1943–1945 онуудад Шилийн гол чуулганы ерөнхий явдлыг эрхлэх газрын дарга, чуулганы ажилтан, эдийн засаг соёлын ажлыг давхар хавсарч байсан. Дэ Вантай ойр дотно явсан болохоор "Миний мэддэг Дэмчигдонров ванг хийгээд тухайн үеийн Євөр Монгол" гэдэг хоёр дэвтэр ном бичсэн. Хожим англиар "Монголын эцсийн ванг Дэмчигдонровын нэг нас хийгээд түүний цаг үе" номоо гаргалаа. Дэ Ванг ингэж хэлсэн: "Хятадууд намайг урвагч гэдэг. Хэрвээ би хятад хүн байсан бол урвагч мөн. Гэхдээ би Монгол хүн болохоороо огтхон ч урвагч биш."


Та тэгвэл дайны жилүүдэд Шилийн гол аймагт ажиллаж байжээ. Чөлөөлөх дайн хэрхэн болж өнгөрсөн бэ?

Тэр үед бид нар нэг том урт хар үүл баруун хойноосоо нүүгээд зүүн ургашаа далд орохыг харсан юм. Тэр их хар үүлээр муу ёрийн совин татаж байснаа их тод санадаг. Зөвлөлт Монголын чөлөөлөх цэрэг ирээд чөлөөллөө. Оросууд хамаг юмыг нь хамаад аваад явсан, тэдний явсан газар аюул их нүүрлэсэн. Жийп машиндаа булааж тоносон ачаа нь багтахгүй болохоор айлын дээсэн хошлонг тас огтолоод тэнжээ хийгээд тэд арилдаг байлаа. Орос цэргүүд бол тааралдсанаа авна, архи хүүхэн хайна. Миний цагийг нэг орос цэрэг булааж авчихаад архи гарган канпай (хундаг тулгая) хийе гэж байсан. Юмаа булаалгасан амьтан чинь юун канпай хийж найрлах вээ дээ. Монгол нохой ухаантай. Морьтой хүн ирэхэд боргодог доо. Тэгтэл орос цэрэг ирэхээр нэг дуу ч гаргахгүй нам хэвчихдэг юм. Ямар их муу сүр байна. Нохой хүртэл мууг нь мэдчихээд нам хэвтээд байгаа юм. Хамгийн харуусалтай нь Бандид гэгээний хийд дээр хурал хураад сууж байгаа 120 гаруй лам нарыг орос цэргүүд бослогонд бэлтгэж байна гээд үнэсэн овоон дээр гаргаж байгаад шүршээд алчихсан. Тэгээд дотор нь Японы тагнуул байсан гээд зар тараачихсан. Би тэр үед Авга Вангийн газар хүрээд иртэл гэгээний хийд цусанд будагдсан байсан. Харин хурал номонд ирээгүй лам нар амьд гарсан даа. Бандид гэгээний сүмийн буурин дээр Шилийн гол аймгийн Шилийн гол хот байгаа. Дайны үед хэн нь монгол, хэн нь хятад, хэн нь япон, хэн нь дайсан гээд ялгахад бэрх, хүний чанар гэж бас огт байхгүй болно.


Монгол цэргүүд мөн тонуул дээрэм хийж байсан уу? Тэдэнтэй уулзаж учирч байв уу?

Монгол ах дүү нар бол нүүр халуун болохоор арай тийм биш ээ. Халхын цэрэг ирсэн газар бол аюулаас аврагдлаа гээд ардууд их баярлаж байсан. Бид нар өргөх бичиг үйлдэж Євөр Монголын ард түмнийг чөлөөлж байгаад баяр хүргээд Зөвлөлт-Монголын цэрэгт элч илгээлээ. Тэгтэл нөгөө элчийг маань хамаг хувцасыг нь тайлж аваад нүцгэнээр нь нэг цамц нөмрүүлээд моринд мордуулаад буцаасан. Тоглож байгаа нь л тэр байх. Харин тэр захидал Монголын Yнэн сонин дээр гарсныг хожим мэдлээ. Би Монголын цэргийн даргын цацарт ороод элдэвийг хөөрч бүүр сүүлдээ дайлуулаад их удав. Тэгтэл гадаа хүлээж байсан нөхөд маань санаа нь зовоод, ингэж удахыг бодоход нэг юм боллоо одоо яандаа гэж байсан юм гэнэ лээ.


Оросын чөлөөлөх цэргээс айж байв уу? Яагаад тэдний үлдээсэн бараан мөрийг түүхэн бичээд үлдээсэнгүй вэ?

Айлгvй яахав. Тэд чинь хүссэнээ хийнэ. Амыг нь харж аргыг нь олохоос өөр юм юу байхав. Нэг удаа орос цэргийн хүрээнд буусан юм. Цэргийн хээрийн чирдэг тогоонд хонь алаад толгойг нь аваад бүтнээр нь чанчихсан, сэвс нь хамт чанагдаад ногоон шөл болчихсон харагдсан. Яг мал шиг санагдсан даа. Єөрсдийнхөө хэрэглэж яваа юм болгоноо "наш, наш" (манайх) гэнэ. Амeрикт хийсэн Жийп маркийн тэргийг хүртэл заагаад манайх л гэнэ. Манайх гээд байгаа лаазласан махан дээрх бичгийг нь хартал Амeрикт хийлээ гээд бичсэн байсан. Худлаа байна гээд зүрхэлж хэлж чадсангүй дуугүй л өнгөрлөө. Намайг ямар англи хэл сурсан гэж тэд мэдэх вэ, аягүй бол өөрсдөө ч уншиж чадахгүй хүмүүс л явсан байх. Тэдний яваад өнгөрсөний хойно ах дүү нар ирээд чөлөөлөөд явлаа гэж бичиж эхэлсэн. Yнэн зөвөөр нь бичвэл ах дүү орнуудын найрамдалд ан цав суулгалаа гээд улс төрийн алдаанд орно.

Дайн төгссөний дараа Зөвлөлт Монголын улаан армийн хамгаалал дор "Євөр Монголын чөлөөлөх хурлыг" байгуулж байхад би гишүүнээр нь орсон. Xэсэг нь Гоманданынхантай, хэсэг нь Хятадын коммунист намынхантай нийлээд Монголчууд чинь Монголчуудаа зовоож гүйцсэн улс юм шүү дээ. Тэр үед тэмцэж байсан улсууд гоминданы хуулинд өөрчлөлт оруулж Євөр Монголын өөртөө засах эрхийг сэргээх гээд дийлээгүй. Тэр үймээний жилүүдээр би эхлээд Бээжинд хүрсэн. Самуун цагаас дайжиж харчиндаа очсон. Авгай хүүхдээ Тайван гаргачихаж байгаад хойноос нь 1949 онд өөрөө хүрсэн. Улс төрийн хөдөлгөөнөөс ангижирч соёл түүхээ судлан гэртээ 7 жил сууж ном үзсэн. 1957 онд Тайпэй дахь Улс төрийн их сургуулийн хязгаар орнууд дахь төрийн бодлогын салбарт Монгол хэлний багшаар орсон. Дараан жилээс эхлэн арван жил Тайваны их сургуулийн утга зохиолын хүрээлэнгийн түүхийн салбарт Монгол хэл зааж, эрдэмтэдтэй хамтран Юань улсын түүх судлалын дугуйланг байгууллаа. 1963 онд нэг жил Лондонгийн их сургуульд Монгол хэл заасан.

Чөлөөлөх дайны дараа таныг Хятадаас гартал Євөр Монголын байдал ямаршүүхэн байв даа.


Та тэгээд Тайванаас Амeрикт хэдийд ямар ажлаар ирсэн бэ?

1967 онд Юта муж дахь Brigham Young их сургуульд Fullbright-ийн судлаач эрдэмтнээр нэг жил ажиллаад Тайван руу буцсан. 1972 оноос Brigham Young их сургуулийн түүхийн ангид профeссороор ажиллаж эхлэв. Мормоны сургуульд 10 жил багшлаад номонд нь орсонгүй ээ. Тэд нар их зөөлөн улс байдаг юм.


Дэ Ванг Монголд баригдаад бараг хороогдсон бололтой цуурхал байдаг. Yнэндээ манайхан барьж аваад Улаанхүүд тушаачихсан юм билээ. Энэ талаар та яриач?

Дэ Ван сүүл болтол шоронд байсан. Харин хамгийн том хүү нь Монголд зугтаж очсон. Тэр очихдоо их баярлаж байсан. Түүнийг ч ихэд зочилон сүртэй хүлээн авсан. Чойбалсан ихэд найр тавьж байгаад дараа нь бариад алчихсан юм. Харин түүний дүү нар нь Хятадад бий.
Євөр Монгол хүн байсан гэж хэлж болно оо. Ганжуурва гэгээн бол Хөх нуурын Монгол хүн. Сүм нь бол Долнуур (Долоон нуур) сүм. Шавь нар нь Хөлөнбуйрын Барагт их олон байсан. Би их ерөөлтэй хүн дээ. Амeрикт явахаасаа өмнө Ганжуурва гэгээний намтарыг хэлүүлж аваад бичсэн. Сүүлд нь тэгээд ном болгоод гаргасан юм. Долнуурын сүмд оросууд орж ирээд бүгдийг үгүй хийчихсэн. Чөлөөлөх чөлөөлөхдөө гүйцэд чөлөөлөөд юу ч үгүй болгосон.
Yгvй. Би хэлж болно. Тэгээд би яваад өгнө. Миний хэлсэн үгний золиосонд өчнөөн хүний амьдрал яаж ч өөрчлөгдөж, хохирох юм билээ. Би энэ талаар eр юм хэлдэггүй. Одоо хэллээ гэхэд нэгэнт оройтжээ.


Та Ганжуурва гэгээний тухай ном бичсэн хүн. Євөр Монголын гэгээн хүн үү? Ямар гэгээн байсан талаар та хуучлаач?


Та Євөр Монголын түүхийн эгзэгтэй үесийг сайн мэдэх юм байна. Энэ талаараа өөрийнхөө үзэл бодлыг Євөр Монголчуудын дунд илэрхийлж байв уу?

Монгол оронд очиж үзсэн үү? Монголынхоо талаар юу гэж бодож явдаг вэ?
Монгол Улсад 1992 онд очиж Монгол судлалын 6 дугаар их хуралд оролцсон. Монгол гайхамшигтай сайхан орон. Монголчууд бидний зүрх сэтгэлийн аргамжаа болсон газар. Монгол бол өнөөдөр таран бутарч, зовж зүдэрсэн олон Монголчуудын сэтгэлийг тэвтээж итгэл авчрах ариун шүтээн нь. Хэрвээ Євөр Монголчууд байгаагүй бол Монгол хятадаар дүүрчихнэ. Буриад байхгүй бол Монгол Оросоор дүүрчихнэ. Энэ их аюулаа. Євөр Монгол Буриад хоёр байхгүй болчихбол Халх одоо байгүй байна шүү дээ. Євөр Монголчууд их тэмцэж байсны үр дүнд Халх хэвээр үлджээ. Yvнийг Монголчууд eр мартаж болохгүй. Монголын тусгаар тогтнол бол зуу зуун мянган Монголчуудын амьдралын золиосон дээр тогтсон зүйл. Євөр Монгол хэдийгээр бичгийн хэлтэй ч ярианыхаа хэлийг мартаж байна. Энэ тун тусгүй, хайлаад алга болчихно шүү дээ. Монгол залуус маань хаа явсан газраа өөрийн соёлоо авч дэлгэрүүлж явах хэрэгтэй.


Цас буусан мэт цал буурал толгойтой цаг үргэлж инээвхийлэн явдаг харчин аймгийн Цэцэн Жагжид гуай таны суу билгээр бүтсэн 18 ном 130 эрдэм шинжилгээний өгүүллүүдийг үзсэн дороо Монгол түмэн бид ямагт адис хүртэж явъя. Ерөөлөөр учирсан таны насны буян бидэндээ ирэх болтугай.


Ярилцсан Др. Ш. Баатар


Амeрикийн баруун хойгийн Mонголчуудын
Замдаан сэтгүүлд анх хэвлэгдэв.

"Onoodor" sonind bas hurgev.


Zurgiin tailbar: Baruun garaas Tsetsen Jagjid, tuunii hatan Oyungerel, minii bie, 2000 on, San Francisco


"Замдаан" сэтгүүлийг захиалан унших сонирхолтой хүн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар хандана уу?


  • Бичсэн baatar_sh
  • Үзсэн: 906

Бүлэг: Ярилцлага

Монголын Майкл Жордан

"Harlem Globetrotters" баг анх 1926 онд Нью Йорк хотноо Savoy Big Five нэртэй байгуулагдсан. Тэр цагаас хойш Сагсан бөмбөгийн уран гоё тоглолт, өвөрмөц нарийн техник арга барилыг харуулсан шоу тоглолтуудыг Америк оронд төдийгүй дэлхийг тойрон хийж үзэгчид, хүүхэд залуучуудыг бишрүүлэн сагсан бөмбөгийн спортын гайхамшигийг таниулан сурталчилсаар иржээ. Саяхан 20,000 дахь тоглолтоо хийгээд байгаа энэ алдар хүндтэй багийн олон үеийн түүхэнд Америкийн үндэсний Сагсан бөмбөгийн холбооны (NBA) шигшээ багуудын сор болсон домогт тоглогчид тоглож байсан төдийгүй мөн энэ багаас анх төрөн гарч алдар нэрээ дуурсгасан өдий төдий мэргэжлийн сагсан бөмбөгчид бий. Энэхүү домогт багийн эгнээнд Ази тивээс анх удаа манай Шаравжамц тэнцэн ороод Америк орон даяар Монголынхоо нэрийг дуурсгаж явна. 2002 онд "Harlem Globetrotters" баг Америкийн 200 хотуудаар "North American Tour" аялан тоглолт хийж яваа юм байна. Энэ дагуу 1 сарын 25, 26-ны өдрүүдэд Оакланд, Сан Францисцо, Сан Хозе хотноо 3 тоглолт болж өнгөрлөө. Энэхүү тоглолтыг үзэж Шараваагаа хөгжөөн дэмжихээр ирсэн Бэй Аэриа хавийн 50 орчим Монголчууд сагсан бөмбөгийн эх нутаг дээр нь сагсан бөмбөгийн гайхамшигт шоу тоглолт үзэхийн зэрэгцээ Шараваатай уулзан ярилцаж хамтдаа зургаа татуулан нэгэн дурсгалт үдшийг баяр хөөр дүүрэн өнгөрүүллээ. Энэ үеэр бидний хэсэг нөхдөд Америк дахинаа Монголын "Shark" хэмээн танигдаж яваа Цэрэнжанхарын Шаравжамцтай Оакланд хотноо уулзан тухалж, чөлөөтэй хөөрөлдөн суух сайхан завшаан олдсон юм. Ингээд сэтгүүлийн уншигчиддаа зориулан (Америк) Шараваатай хийсэн ярилцлагаа товчлон сийрүүлж нийтэллээ.

За тэгээд Америкийг тойрон тоглож яваа гэсэн, очсон газруудын сонин сайхан их л биз дээ, эндхийн агаар ус хэр зохиж байна даа?
Энэ багт ирээд 6 сар болж байна. Он гараад 2002 оны тур тоглолт 1 сараас эхлээд одоо бараг гучаад хотоор тоглоод явж байна. Танай эндхийн цаг агаар их сайхан юмаа. Санасныг бодоход Монголчууд олноороо байдаг юм шиг байна. Єнөөдрийн тоглолтыг хүрэлцэн ирж үзсэн Монголчууддаа баярлалаа. үзэгчдийн суудалд намирч байгаа Монголынхоо тугийг олж хараад үнэхээр сайхан санагдаж байсан.

Хэдийнээс эхлэн ямар гэрээгээр энэ багт тоглож эхлэв, ямар шалгуур үндэслэн сонгож авдаг юм бэ?
Эхний удаа 1 жилийн гэрээ хийсэн. Шакил О’Нилийн багш байсан хүн Хятадад болсон Зүүн өмнөд Азийн орнуудын тэмцээн дээр намайг тоглолж байхыг хараад анх сонирхож эхэлсэн юм шиг байсан. Тэр хүн Америкийн Сагсан Бөмбөгийн Академийн ерөнхийлөгчтэй хамт Монголд явж байхдаа миний тоглолтыг дахин хараад энэ багт авах саналаа тавьсан юм. Тэр өдөр бид Япон явахын өмнө сорилтын тоглолт хийж байгаад таарсан, тэгэхэд би яасан ч сайн тоглосон юм бараг шидсэн болгон л ороод байсан. (инээв)

Тэр хүн Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт бас нэг Монгол гаралтай залууг Хятадын шигшээ багаас урьж аваачсан гэж дуулдсан, Хятадын шигшээгийн хамгийн сайн тоглогч Мөнхбаатар билүү дээ.
Тэр Мөнхбаатар гээд Євөр Монгол залуу Лос Анжелес Лейкерз-ийн нөөц багт бэлтгэл хийж байгаад саяхан буцсан гэсэн. Хятадууд хамгийн шилдэг хүнээ бас өгч явуулахгүй байгаа юм. Хятадын шигшээгийн шилдэг тоглогч бол үоан Минг гээд 2.25 см өндөр тоглогч байдаг.

"Сан Франциско Xроникл" сонины 1 сарын 23-ны дугаарт Монголын Майкл Жордан гэсэн дэлгэрэнгүй материал зурагтайгаа гарсан байна. Энэ сонин бол Сан Франциско хотын хэмжээнд өдөр тутам тогтмол гардаг хоёрхон сонины нэг тул маш олон хүн уншиж мэдээлэл авдаг. Ер нь энд тэнд явж байхад ярилцлага сурвалжлага их авав уу?
Бараг очсон газар болгонд л манай багийн талаар том жижиг мэдээ гардаг байх тэр дотор миний тухай бас бичсэн л байдаг гэсэн шүү. Сая Денверт явж байхад тэндхийн сонин дээр мэдээ гарсан гээд Монголчууд ярьж байсан. Америкт ирээд өгсөн хамгийн том ярилцлага бол Спорт Иллюстрайтед сэтгүүлд өгсөн ярилцлага маань юм уу даа. Тэнд зураг хөрөгтэй дэлгэрэнгүй гаргасан байна лээ.

За баяр хүргэе! Америкт төдийгүй дэлхийд томдоо орох сэтгүүл дээр бичигдэнэ гэдэг сайхан хэрэг. Єөрийнхөө тухай гарсан материалуудыг уншиж, цуглуулж байна уу?
Боломжоороо авч хадгалдаг. Энэ ажлыг эхнэр маань илүү хийдэг. Би өөрөө тэр болгоныг үзэж харах зав муутай л явна.

Зав гэснээс мэргэжлийн энэ том багийн өдрийн дэглэм, бэлтгэлийн ачаалал зэрэг нь ямар байдаг вэ?
Тоглолтонд гараагүй үедээ өдөрт гурван удаа бэлтгэл хийнэ. Хурд хүчний ерөнхий дасгалуудаас гадна чөлөөт тоглолт, багийн бэлтгэл энэ тэр нь ерөнхийдөө адилхан. Xарин манай баг шоу тоглолт голлон явуулдаг учраас хувийн бэлтгэл, техник арга барилын тал дээр нилээд өвөрмөц ажилладаг. Зуны 21 хоногийн цугларалтын үед өглөө 6 цагт босоод хөнгөн бэлтгэл хийгээд 7 цагт заал руу орж ирээд бүтэн өдөр тэндээ өнждөг гэж хэлж болно. Єдөр түр гарч хоолондоо орж ирээд буцаад бэлтгэл үргэлжилнэ. Орой бэлтгэл тараад хоолоо идээд шууд унтах ёстой. Тэр үедээ гадагшаа дотогшоо харилцах ямарч утас холбоо байхгүй зөвхөн бэлтгэл явагддаг. Бэлтгэлийн ачааллын хувьд бол хүчний бэлтгэл нилээн сайн өгөгддөг.

Энэ багийн хангамж, нөхцөл нь ямар байна. Байр сууц нь тусдаа байдаг юм уу?
Тэмцээний бусад үед гадуур амьдрах байрны асуудлаа өөрөө зохицуулдаг. Байр хөлслөх болон бусад зардалд цаанаасаа мөнгө өгдөг. Авч байгаа мөнгө төгрөгөндөө тааруулаад ямарч байдлаар амьдарч болно. Миний хувьд Феникс хотын төвөөс холгүй өрөө сууц хөлслөөд амьдарч байгаа. Єнгөрсөн зун ирээд зуны цугларалтанд гэрээсээ ирж очоод байсан. Тав тухтай амар юм билээ. Бэлтгэлийн үед багийн эмч дасгалжуулагч бүгд хамт байдаг. Хангамжийн тал дээр миний Чех энэ тэнд тоглож явсан үеийг бодвол хамаагүй илүү л дээ.

Танай танилцуулган дээр дасгалжуулагч нь гээд нилээд настай хүний зураг байсан тэр хүний тухай тодруулж ярьж өгнө үү.
Тэр хүн бол Чарльз Харриссон гээд манай дасгалжуулагч. 41 жил энэ багтай явж байгаа. Одоо 69 настай маш туршлагатай тайван дөлгөөн, үг яриа цөөнтэй, олон зүйл яриад байдаггүй, намайг сайн ойлгож дэмждэг хүн. Хааяа -За чи одоо тэр тал дээрээ ингээд ажилла гэх зэргээр зөвлөдөг. Багийнхан тэр хүний үгнээс барагтай бол гарахгүй.

Танай баг ерөнхий шоу тоглолтноос өөр ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцдог уу?
Жил жилийнхээ графикаас шалтгаалдаг юм шиг байсан. Энэ жилийн хувьд 4 сарын дунд хүртэл шоу тур тоглолтууд хийнэ. Гэхдээ бид тур тоглолтонд гарахынхаа өмнө NCA (Америкийн Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо)-ийн шилдэг багуудтай хамтарсан бэлтгэл, уулзалт тоглолт хийж байсан.

НБА (Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо)-ны нэрд гарсан тоглогч нарaaс хэн нэгэнтэй нь нүүр тулж талбайд гарч үзсэн үү?
Сая бид Фениксд "Phoenix Suns"-ийн үндсэн багтай 2 сар бэлтгэл хийж тоглож байсан.

Єө тийм үү хэн хэнтэй талбайд хамт тоглож үзэв дээ
Шон Кемп, Хаким Оладжевон, Сэм Кассел, Роберт Дори, Эвери Жонсон гээд томчуул байсан. Бид дотроо янз бүрээр хуваагдаад холимог багаар тоглож бэлтгэл хийдэг байлаа. Зун цугларалтын бэлтгэл дээр Шон Кемп намайг багтаа авах их дуртай. Хуваагдах болохоор Come in Shark гээд л дууддаг байв.

Ази тивд шигшээ багийн хэмжээнд тоглож байсан бас Чехийн дээд лигийн багт тоглож байсан хүний хувьд энд ирээд тэр томчуулын дунд орж үзээд харьцуулсан ямар сэтгэгдэл төрж байв. Ер нь Америкийн сагсан бөмбөг Азийнхаас хэр хол тасархай яваа юм бэ?
Америкийн аль ч багийн ихэнхи тоглогчид харууд тэдний хурд хүч, бөмбөг эзэмших техник арга барил үнэхээр ондоо л доо. Ялангуяа хурд маш өндөр, нэг мэдэхэд л хажуугаар салхи татуулаад гарна. Тэгэхдээ энэ бүхэн зөвхөн байгалиас заяасан бие махбодийн хүчээр ийм байна гэж үзэж болохгүй, гол нь байнгын бэлтгэл, мэргэжлийн спортын сахилга бат шаардлага маш өндөр бүгд мөнгөөр хэмжигдэнэ, 1 минут хоцорвол $50.00 торгуулах жишээтэй, дээр нь сайн хангамж нөхцөл хэзээд ч үзэгчидээр дүүрэн байх заал талбай гээд зөндөө юм байна.

Єнөөдөр тоглолтын дараа Оакландын телевизийн сурвалжлагчид шууд ярилцлага өгч байхыг чинь сая телевизээр үзлээ. Англиар их сайн ярьж байна. Монголд байхдаа Англи хэл хаана заалгаж байв, энд ирээд сургуульд явсан уу, өөрийн чинь хувьд хэлний бэрхшээл гэж одоо байхгүй юм байна даа.
Би Отгонтэнгэр дээд сургуульд сурч байгаад ирсэн. Анх ирээд харуудын ярихыг сайн ойлогдоггүй байсан одоо ч бас зарим яриаг нь ойлгоход их төвөгтэй байдаг. Манайхан надаас бусад нь бүгдээрээ харууд тул хааяа тэдний аялга оруулж ярихаас өөр аргагүй болдог тал бий. Сургуульд энэ тэрийн тухайд тодорхой шийдсэн зүйлгүй гэхдээ эндээ байж байгаад цаашид боломж гарвал улс төрийн чиглэлээр суралцах бодол байна.

Сонин дээрх гарсан танилцуулганд чамайг Англи Орос хэлээр fluently ярьдаг бас нэг Оростой төстэй хэлээр ярьдаг гээд бичсэн байна. Бодвол Чех хэл гэсэн болов уу?
Би Словакийн Братислав хотын дээд лигийн багт жил орчим тоглосон л доо. Чех, Словак хоёр хоорондоо арай ялгаатай ярьдаг. Би бага зэрэг гадарладаг байсан одоо бараг мартаж байна.

Мөрөн дээрээ Монголынхоо далбаа шивсэн зураг чинь сонинд гарсан байсан.
Монголдоо байхдаа хааяа тоглолтонд орохдоо гадаад стилээ янз бүрээр өөрчлөөд ордог л байлаа. Нэг удаа Солонгост болсон тэмцээн дээр үсээ урт ургуулчихаад салаалж өнгө өнгөөр будуулчихсан бас болоогүй нэг чихэндээ ээмэгтэй нилээн содон байдалтай талбайд гарч байлаа. Зүгээр л сонирхож тэр шүү дээ. Далбааны хувьд гэвэл талбайд бөөн харуудын дунд ганц Ази яваад л байдаг, Америкийн Ази эсвэл Хятад Солонгос хэн нь ч юм танигдахгүй байх гэж бодоод толгойныхоо боолтон дээрээ далбаагаа зуруулах гэтэл элдэв чимэглэл байж болохгүй гэхээр нь мөрөн дээрээ зуруулаад шивчихсэн юм. (Бид харья гэж байж үзлээ, сүртэй харагдаж байв) Бас ийм нэг сурталчилгаа байж болно биз дээ. (инээлдэв)

Сурталчилгаа гэснээс өнөөдөр Оакланд Коллейзиумд болсон танай шоу тоглолтыг 17.000 хүн үзсэн гэсэн, 1 сараас эхлэн 30 орчим хотуудаар яваад байна гэдэг чинь нэг тоглолтыг дундажаар 10.000 хүн үзнэ гэж бодвол жилдээ дор хаяж 2 сая Aмерикчуудад Монголын тоглогч нэрээрээ улсаа шууд сурталчилна гэсэн үг биз дээ. Энэ бол тэр бүр олдоод байдаггүй том боломж байна.
Тоглолт болгоны дараа үзэгчид манайхныг хүрээлээд авдаг. Гарын үсгээ зурах гээд нэг том ажил байна. Ялангуяа хүүхэд залуучууд бөмбөг, танилцуулга зурагт хуудас зэргийг бариад шаваад зогсчихдог, ихэнхи дээр нь зурж өгөөд л гарахаас өөр аргагүй болдог. Сонин хэвлэлийнхэн хүртэл хамт зургаа авхуулах гээд хүрээд ирнэ. Миний гарын үсэг зураг одоо овоо хэдэн Америк айлд очсон байхаа.(инээв)

жич: Сан Францискогийн Cow Palace-д бидний үзсэн тоглолтын дараа эдний багийнхан үзэгчидээр хүрээлүүлэн гарын үсгээ зурж зогссоор бараг хагас цаг шахуу болж байсан.

Америкийн мэргэжлийн багт тоглох гэдэг маш хатуу даваа байдаг биз. Танай багаас дээшээ оюутны болон дээд лигийн аль нэгэн багт шилжин тоглох боломж бий юу? Єөрт чинь цаашид энд тоглоно гэсэн ямар төлөвлөгөө байгаа вэ?
Тvvхэндээ бол энэ багаас олон одууд төрж гарч байсан гэдэг, жишээ нь домогт Уйлт Чемберлен байна. Мэргэжлийн багт тоглож байгаад орж ирсэн тоглогчдын хувьд бол хувийн авьяас техникээ нийтэд шоу тоглолт маягаар үзүүлэх, үндсэн бэлтгэл формоо хадгалах зэрэг зорилготой тоглож байна. Гэхдээ бүгд л энд тэндээс уригдан тоглож байгаа хүмүүс. Тэгээд мэдээж шоу гэдэг чинь бизнес л дээ. Мэргэжлийн багууд бол лигийн аваргын дараагаар Free Agent-уудаараа дамжуулан шалгаруулалт зарладаг, энэ үеэр л гол сонголтууд явагддаг юм шиг байсан. Миний хувьд 1995 оны үед ийшээ ирэх нэг боломж гарч байсан тэгээд бүтээгүй юм. Жилийн дараа энд гэрээгээ сунгах эсэхийг одоо хэлэх боломжгүй. Буцах болбол очоод Америкт жил тоглосон тайлангаа эхлээд тавина гэж бодож яваа.

Єөрөө Америкт ирээд тоглоод явж байна, эхнэрээ бас авчирсан гэсэн, цаашдаа байнга оршин суух эрхийг нь аваад ирж очоод байх санаа байна уу?
Яахав багийнхаа хуульч энэ тэрээр дамжуулаад хөөцөлдвөл болохгүй ч юу байхав. Эхний ээлжинд ахыгаа бас дотнын хоёр найзыгаа энд авчрах санаа байна. Тэгээд цаашаа юу хийж болохыг цаг хугацаа харуулна биз дээ.

Ийнхvv бид сагсан бөмбөг төдийгүй эх нутгийн сонин сайхан, Америк орны аж амьдрал гээд энэ тэрийг хөөрөлдөн суусаар нэг мэдэхэд шөнийн 2 цаг болсон байлаа. Маргааш өдөр нь Шараваа маань Сан Франциско, Сан Хозе хотноо дараалсан 2 тоглолттой тул ярилцлагаа өндөрлөж дараах асуултыг тавьсан юм.

За сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа! Манай сэтгүүлийн уншигчид болон Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан юу хэлэх вэ?

За Калифорнийн Бэй Аэриа хавийн Монголчууд маань намайг сайхан хүлээж авч хөгжөөн дэмжиж их урам дэм өглөө. Америкт байгаа та бүхэн өөрсдийн сэтгүүл гаргаж байгаа явдал их сайхан санагдаж байна. Би ч гэсэн өнөөдрөөс эхлэн "Замдаан" сэтгүүлийн бас нэг уншигч нь боллоо. Алс газар амьдран ажиллаж яваа нийт Монголчууддаа хандаж хэлэхэд бид бүгдээрээ эх орон ард түмэндээ энэ цагт хэрэгтэй тустай сайн сайхан болгоныг олж нээж дэлгэрүүлэхийн төлөө явцгаая!

За тэр ёрөөл бат орших болтугай! Манай сэтгүүлийн анхны зочин болж урамтай сайхан ярилцлага өгсөн явдалд бид их баярлан билэгшээж байна. Танд спортын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье!

Ярилцлагыг тэмдэглэсэн. Д.Цэрэндорж, Ш.Баатар, Ц.Отгонбаатар, Л.Хашбат, Ц.Энхбаатар, Л.Цогтбаяр

2002 оны 1 сарын 25. Оакланд, Калифорни.



Harlem Globetrotters

400 E. Van Buren St., Ste. 300

Phoenix, AZ 85004-2257

Phone: 602-258-0000

Fax: 602-258-5925

Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

"Замдаан" сэтгүүлийг захиалан унших сонирхолтой хүн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар хандана уу?

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 557

Бүлэг: Ярилцлага

Асуултад хариулж байна.

Ардчилсан Намын (АН)–ын удирдагчдын нэг Э.Бат–Yvлийн Єдрийн сониноор дамжуулан улс төр сонирхогчдод тавьсан гурван асуултад Унгарын докторант, сүлжээний анд, АН–ын гишүүн, Амбугайтны Заагий хариулж байна.

Асуулт –1: Єөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гээчийн үлгэр болсны учир нь юу вэ?

Хариулт-1: Энэ асуулт бол жирийн нэг ардын үлгэрээс гараагүй юм.
Орчин үеийн шинжлэх ухааны утгаараа өөх гэдэг нь хүний эрүүл мэндэд асар их хортой нэгэн бодис агуулдаг.
Нөгөө талаас өөх гэдэг энэ хорт зүйл нь гол төлөв МАХнд л байдаг юм. Тиймээс ч МАХ хаана байна, тэнд ХОР байна. МАХнаас бид болгоомжлох хэрэгтэй. МАХны хорыг багасгах шаардлагатай!!!
Харин улс төрийн утгаараа энэ асуулт нь монгол логикоор тавигдсан бололтой.
Энэ асуултыг тавьсан хүнийх нь үүднээс ч, мөн утгын хувьд нь ч аваад үзсэн монголчуудад өөх авчирч өгсөн тэр буянтангууд бол яах аргагүй 2000 оны сонгуульд зад ялагдсан ардчилсан хүчнийхэн ба нөгөө заргалдаг ч тал нь манай сонгогчдийн зарим хэсэг юм.
Мөн тэр утгаараа гучин хэдхэн настайдаа Испани орныг европын холбооны гишүүн болгож чадсан Гонсаллес, дэлхийн хоёрдугаар дайнд гайхамшигт ялалт байгуулсныхаа дараа сонгуульд ялагдсан Черчилл, Польшийн Лех Валенса, Унгарын Имре Надь, Оросын Горбачев нар бол яах аргагүй л өөрсдийнхөө өгсөн өөхөнд бялбарч үнасан хүмүүс л дээ.
Бид өнөөдөр монгол орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна хэмээн 10 гаруй жил зорьсоор, зүтгэсээр, ажилласаар улс төр, эдийн засаг, нийгмийн бүтцээ бүхэлд нь өөрчилж чадсан хэдий ч одоог хүртэл нийгмийн гол гол харилцаануудаа хөгжлийн зүй ёсны гольдрилд нь оруулж чадаагүй байна.
Эдийн засаг нийгмийн зарим шинэчилэл маань эрх зүйн шинэтгэлээсээ түрүүлж байсан төдийгүй эмх замбраагүй, хууль бус байдал газар авахад хүргэж нийгмээ бүхэлд нь бухимдалд оруулж эцэст нь бидний зорилго-бодлого алдагдахад ч хүрч байлаа.
Ардчилсан нийгмийн аливаа харилцаа нь нарийн чанд эрз зүйн зохицуулалттай байж, хууль нь хэрэгждэг, хуульчид нь хууль шигээ байх ёстой!!!.
Тоталитар дэглэмд нийгмийг гол төлөв хуулиар бус тогтоол, шийдвэр, захирамжаар удирддаг ба тэдгээрийн тоо нь хуулийнхаа тооноос хэдэн зуу дахин олон байдаг юм.
Ийймээс ч тэнд төрийн албан тушаалтны дураараа авирлах, иргэдийн эрхийг зөрчих явдал өдөр тутмын жирийн үзэгдэл байв.
Бид сүүлийн 10 гаруй жилийн дотор 400 гаруйхан хууль батлан гаргасан. Гэтэл бидэнтэй хөгжлийн адил зам туулж буй Унгар, Польшид 800 гаруй хууль аль хэдийнээ батлан гаргажээ.
Єөрөөр хэлбэл бид өнөөг хүртэл нийгмээ тогтоол, шийдвэр, захирамжаар л голчлон удирдаж байна. Энэ ч утгаара манай нийгэмд хуулийн гэхээсээ илүү хувь хүний нөлөө асар их байгаа юм.
Ер нь ардчилсан ололтуудаа хуулиар чанд баталгаажуулж, нийгмийн шинэчиллийн аливаа процессийг эрх зүйн зохицуулалтанд оруулж чадаагүй цагт өнөөдрийн өгсөн өөхний амтыг ард түмэн хэзээ ч мэдрэхгүй юм.!!!!

Асуулт: 2. Хувьсгалт намын хэлсэн гүтгэлгийг үнэн гэж ойлгодог, ардчилсан намын хэлсэн үнэнийг гүтгэлэг гэж ойлгодогийн учир нь юу вэ?

Хариулт: 2.
Юун түрүүн нэгэн судалгааны үр дүнтэй танилцацгаая...
Ухаантай, өндөр боловсролтой, харизм муутай нэгэн эрдэмтэн, нас намбатай, нүдэнд дулаахан, мэдлэг тааруухан ч харизм сайтай багш хоёроор адилхан лекц уншуулсны дараа сонссон оюутнуудаас нь яг тэр сэдвээр шалгалт авахад харизмтай багшийн лекцэнд суусан оюутнууд илүү мэдлэг авч үлдсэн байсан нь олон хүний сонирхолыг ихэд татаж билээ.
Ер нь боловсролын түвшин дорой ард түмэнд ярианы агуулга нь гол бус, харин хэн, хэрхэн яаж ярьж байгаа нь илүү сонирхолтой байдаг болой.
Аливаа улс төрийн нам хүчтэй, өрсөлдөх чадвартай байхын тулд нэгдүгээрт: дотоод нарийн зохион байгуулалттай, хоёрдугаарт: тодорхой үзэл баримтлал, чиг шугамтай, гуравдугаарт: эдийн засгийн өндөр чадавхитай, дөрөвдүгээрт: дэмжигчдийн дотоод, гадаад өргөн бааз суурьтай байх зайлшгүй шаардлагатай байдаг.
Гэтэл өнөөдөр бид „ бидний хэлсэн үнэнийг гүтгэлэг гэж, МАХН-ын гүтгэлгийг үнэн гэж ойлголоо хэмээн ард түмэндээ гомдсоор, гоморхсоор л байна.
Английн сэтгэгч Паркинсон ардчилсан нийгмийг дунджууд удирддаг хэмээн аль эрт томьёолсон ба Черчиллийн хэлснээр ардчилсан арга бол төрийн удирдлагын сонгодог хэлбэр бус ч гэлээ, одоогоор олдоод байгаа овоо гайгүй хэлбэр нь билээ.
Бид өнөөдөр алдааныхаа 99%-ийг МАХН-руу чихэж байна. Энэ бол аргаа барсан хүний амиа бодсон л хэрэг.
2000 оны 12 сарын 6-нд бид нэгдсэн намаа байгуулсан. Барууны болон зүүны баримжаатай 5 өөр намын нэгдэл нь монголын улс төрийн намуудын түүхэнд гарсан хамгийн сонин, содон үйл явц байлаа.
Улс төрийн намын идеологи хэмээх асуудал монголын нэгдсэн намуудын хувьд чухал бус, гагцхүү ардчилсан үзэл баримтлал, түүний үнэ цэнийг хамгаалах нь хамгийн гол асуудал болж хувирсан байв..
Ялангуяа зүүний баримжаатай социал демократууд, барууны үндэсний ардчилсан намтай нэгдсэн нь улс төр судлаачдын сонирхлыг ихээр татаж байсан ба энэ үйл явц нь нэг талаас идеологийн завхралыг, нөгөө талаас намын доторхи платформуудын тоог хэд дахин өсгөж өглөө.
Энэхүү зохиомол шинжтэй хүчээр өрнөсөн процесс нь намын жирийн дэмжигч, сонгогчдын нүдэнд дэндүү олон толгойт хорт могой мэт харагдах төдийгүй тэдний намдаа үл итгэх, зайгаа барих байдлыг нь гааруулсан юм.
Иймээс ч өнөөдөр бидэнд нэгдсэн идеологи байхгүй, байх ч аргагүй.
Тиймдээ ч бид прагматикууд болж хувирч байна.
Мөн олон улсын намын байгууллагууд( соц болон либерал интернациональ) биднийг тун ихээр гайхан харж байгаа ба үл ойлгохдоо харзнах тактик барьж байгаа.
Єөрөөр хэлбэл 2000 оны 12 сарын 6-наас хойш бид тодорхой улс төрийн идеологигүй
болж зөвхөн ардчилал хэмээх нэрийн дор нэгдсэн прагматикууд болж хувирсан.
Yvнийг ард түмэн одоохондоо бүрэн ухаарч амжаагүй байна. Иймээс ч тэд биднийг хүлээж авч ойлгох боломжгүй.
Нөгөө талаас манай намын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс болох дүрэм маань тун энгийн бөгөөд бүрхэг санаа олныг агуулжээ.
Жишээ нь: намын дүрэм ёсоор намын дарга намыг төлөөлөх бүрэн эрхтэй байдаг. Төлөөлөх эрхийн агуулга нь дүрэмд тусгагдаагүй тул түүнийг өргөн болон нарийн утгаар нь ч ойлгох боломжтой.
Мөн намын удирдах дээд байгууллага YЗХ-ны гишүүд маань жилийн 1000000 төгрөгний татвар төлдөг ба татвараа хугацаанд нь төлөөгүй бол намаас хөөгддөг. .Энэ утгаар нь аваад үзвэл YЗХ-нд зөвхөн баян бизнесмен, аль эсвэл авилгал авдаг төрийн албан хаагч, алиагаа алдсан амбицтай нөхөр гурав л удаан хугацаагаар байх боломжтой юм. Yнэхээр бид ардчилсан үзэлтэй юм бол YЗХ-ны гишүүн төрийн албан хаагчиддаа татварын хөнгөлөлт үзүүлж болно.
Мөн 1996-2000 онд төрийн эрх барьж байх хугацаандаа бид улс төрийн намуудын санхүүжилт, байрь савны асуудлыг хуулийн хүрээнд шударгаар-тодорхой шийдэж чадаагүйгээс өнөөдөр ч бидэнд хүндрэл учирсаар байна.
Бидэнд нэгдсэн идеологи, нарийн чанд удирдлагын тогтолцоо байдаггүйн улмаас намын нэгдсэн имаж одоог хүртэл бүрэлдэж өгөхгүй байгаа төдийгүй хэн дуртай гишүүн нь намыг төлөөлж мэдэгдэл хийх бүрэн эрхтэй шахуу болчихоод байна шүү, таминь.
Иймээс ч сонгочид, дэмжигчид маань бидний олон утгатай, олон эзэнтэй үгэнд итгэхээсээ илүү ганц эзэнтэй, хатуу толгойтой МАХН-д итгэсээр байна.

Асуулт-3: Хууран мэхлэгчдийг өргөмжлөхийн учир нь юу вэ?

Хариулт-3:
Єнгөрсөн оны 11 сард монголын зурагтаар АН-ын гишүүн, ерөнхий сайд асан Энхсайхан, Докторант Баярхүү нартай хийсэн „ Бид хаашаа явна вэ?" нэртэй нэгэн нэвтрүүлэг гарч байж билээ.
Тэрхvv нэвтрүүлэгт оролцогчид маань ард түмэндээ хандаж бид одоо ардчилсан нийгмийн хөгжлийн аль шатанд явааг, мөн явах боломжтой байсныг тайлбарлаж ярьж байв.
Уг нь улс төрчдөөс „бид хаашаа явна вэ" гэж асуух бус харин „биднийг хаашаа авч явна вэ?" гэж асуувал арай илүү шударга юмуу даа.
Єөрөөр хэлбэл хэзээ ч ард түмэн өөрөө өөрийнхөө аясаар хөгжиж байгаагүй юм.
Ард түмнийг хөтөлж авч явдаг нийгмийн тэргүүлэх хэсэг байнга байсан ба цаашид байх болно. Гэхдээ ард түмний ерөнхий, дундаж боловсрол нэмэгдэж нийгмийн амьдралд оролцох чадамж нь дээшлэх тутам нийгмийн тэргүүлэх хэсгийхний удирдах нөлөө улам багасдаг гэсэн ерөнхий зарчим ч бас байдаг юм.
Тиймээс ч „ubi societas ibi ius" буюу хаана хүмүүс байна, тэнд хууль байдаг гэсэн эрх зүйн зарчим тун дээр үед бий болсон. Энэхүү зарчим нь шууд утгаараа хүний нийгмийн үүсэл хөгжилтэй ч холбоотой. Иймээс ч хуульгүй нийгэм, толгойгүй хүн гэж хорвоо дээр хэзээ ч байсангүй.
Тэр утгаараа ч хууль гаргах, түүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл хэн нэгэнд зайлшгүй ноогддог байв.
Балар эртний үед ч яахав тэнгэр, бурхны нэрийн өмнөөс буруу зөрүү хууль гаргаж бусдыгаа хуураад болдог л байсан. Харин хүн төрөлхтөн гэгээрэх тусам тэднийг хуурах мэхлэх, хулхидах гэдэг тийм ч амар эд биш болсон хэрэг. Тиймээс ч тэднийг нэг бол хүчирхийлэл, нэг бол зөвшлийн замаар удирдахаас өөр аргагүй болж байв.
Коммунистууд, Фашистууд, Нацистууд, Социалистууд бол гол төлөв эхний замыг нь сонгодог ба төрийн төлөө нийгмийг золиослож байсан. Харин ардчилсан үзэлтнүүд нийгмийн зөвшилд тулгуурлаж, хүний эрхийг дээдэлж, төрийн машиныг нийгмийн төлөө ажилуулахыг чухалд үздэг.
Нөгөө талаас хүн төрөлхтөний өөрийнх нь абсолют сайн, сайхныг хүсэн мөрөөдөх, абстракт зүйлд хэтэрхий итгэдэг зан чанар нь хэзээд ч алга болоогүй ба тэр нь тэднийг төр, нийгмийн хөгжлийн явцад байнга алдаж, хууртаж, араараа тавиулахад хүргэдэг байлаа.
Хүн төрөлхтөний энэхүү алдаа оноог зөвхөн соён гэгээрүүлэгч эрдэмтэн мэргэд, гүн ухаантнууд түрүүлж мэдэрч, алдааг нь харж, засаж сургадаг.
Төр хэмээх нэгэн субектыг хүн төрөлхтөн өөрсдөө хэдхэн мянган жилийн тэртээ олон хэлбэр, агуулга, зорилготойгоор бүтээсэн юм. Энэхүү бүтээлээ тэд өөрсдийнхөө сайн сайхны төлөө ашиглахыг байнга хүсдэг байлаа. Харамсалтай нь хүссэн болгон бүтдэггүйн адил төр хэмээх субектын үүрэг, роль, хэлбэр, зорилго нь түүхийн явцад байнга өөрчлөгдсөөр байсан төдийгүй зарим үед тэжээсэн бяруу тэрэг эвдэхийн үлгэрийг үзүүлдэг байв.
Ер нь энгийнээр тодорхойлбол төр хэмээх субект нь улс төрчдийн гарт байдаг нийгмийг удирдах зориулалттай нэгэн багаж юм. Энэ багажийг гартаа авч нийгмийг өөрийн хүсэл хориг, үзэл санаагаараа удирдахыг хүсдэггүй улс төрч, улс төр сонирхогч хаана ч байгаагүй юм.
Дэлхийн улс төрийн түүхээс харахад энэ багажийг авч байсан олон арга зам байна.. Эдгээр арга зам нь зөвхөн өөрийн гэсэн хугацаандаа л амжилттай хэрэгждэг байлаа.
Хүчээр, заль мэхээр энэхүү багажийг авч болдог ч удаан хугацаагаар барьж чаддаггүй болохыг түүх бидэнд олон удаа батлан харуулсан.
Удам дамжиж энэхүү багажийг бас барьж болдог ч удах тусмаа утга нь алдагддаг болохыг үеээ өнгөрөөсөн хаант засаг өнөөдөр бидэнд гэрчилж байна.
Жижиг суурин, хот, тосгонд иргэд төрийн машинаа шууд өөрсдөө жолоодож байсныг Грекийн түүх бидэнд баталж өгсөн.
Єнөөдөр дэлхий дээр хүн амын тоо 5 миллард гарчихсан, 200 гаруй төрт улс байгуулагдчихсан, техник, шинжлэх ухааны хөгжил харьцангуй өндөр түвшинд хүрчихээд байна. Гэсэн хэдий ч төрийн машиныг жолоодох, эзэмших, эзэмдэх арга барил төдийлөн өөрчлөгдсөнгүй.
Монголчууд бид сүүлийн 10 гаруй жил төрийн машинаа ардчилсан сонгуулын журмаар улс төрийн бүлэглэлүүдэд шилжүүлэн өгсөөр ирлээ.
Урьд өмнө хэзээ ч монголын төрийн машин ийм сонголтын замаар ажиллаж байсангүй.
Иймээс ч хүчирхийлэл, дарангуйлал, хууран мэхлэлт монголын төрөөс хэзээ ч салж байгаагүй. Одоо ч салаагүй байна. Төрийн машины явах зам нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хуулиар нарийн зохицуулагдаагүй байсан тул түүнийг жолооч нь дуртай зүгтээ авч давхидаг байлаа.
Єнөөдөр бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан эрх зүйт төр байгуулахыг хүсэж байна. Иймээс ч энэхүү шинэ зорилготоо хүрэхийн тулд төрийн машиндаа шинэчилэл хийцгээсэн билээ.
Гэтэл 2000 оны сонгуулиар МАХН буюу хуучин цагийн коммунистууд бараг 100% -н ялалт байгууллаа.
Єнөөдөр монголын парламентын гишүүдийн 60-70% нь хуучин цагт МАХН-ын аймаг, орон нутгийн дарга, зааварлагчаар ажиллаж байсан хүмүүс байдаг..
Энэ бол ардчилсан улсад олон давтагдашгүй хамгийн аймшигтай, гутамшигтай үзүүлэлт болой.. Би лав энэ тухай гадны хүнд ярихаасаа ичдэг юм.
1996 оны ардчилсан эвсэлийн ялалт, ардчиллын ололтоос монголын ард түмэн ингэж амархан уйдлаа гэжүү????
Yгvй!!! Энэ бол бидний алдаа, тэнэглэлийн үр дүн байлаа.
Бид өөрсдийн олсон амжилт, хийсэн ажилаа баталгаажуулж чадаагүй төдийгүй төрийн машинаа ч төвшин жолоодож байсангүй. Бидэнд хатуу сахилга бат, нэгдмэл үзэл санаа, хяналт-шалгалт, хариуцлага тооцох нарийн механизм ч байгаагүй, одоо ч байхгүй байна.
Иймээс ч бид нийгмээсээ тасарч нэгдсэн хүчээ алдсан юм.
Сөрөг хүчний үндсэн нэг үүрэг нь төрийн машины жолоочид хяналт тавих, үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй хандах, болохгүй бол сольж орхих явдал байдаг.
1996-2000 онд МАХН сөрөг хүчний үүргээ дэндүү сайн биелүүлсэн төдийгүй заримдаа ч бүр дэндүүлж байсан. Тэд бол дал гаруй жил коммунист арга барилд суралцсан тул амин хувийнхаа эрх ашигийн төлөө ард түмнээ ч золиослож чадна. Энэ бол тэдний уг чанар нь бөгөөд үүнээсээ салж хэзээд ч чаддаггүй юм.
Тухайн үед бид өөрсдийнхөө эрх ашгийг баттай хамгаалж МАХН-ын ор үндэсгүй дайралтуудыг тэр болгон няцааж чадахгүй байсан нь гадаад, дотоод олон шалтгаантай.
Нөгөө талаас бид сонгочдын сэтгэл зүйд үл нийцэх олон үйлдэл хийж өөрөө өөртөө дайсан хурааж байлаа.
Жишээлбэл: Нийгмийн сэтгэл зүйд эрүүгийн этгээд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн зарим хүмүүсийг бид намаасаа нэр дэвшүүлж өөрөө өөрсдийгөө балалж байсан юм.
Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдчихсон, шүүхийн шийдвэр гарчихсан байхад намаасаа, намынхаа бүлгээс хөөх нь битгий хэл толгойг нь илж, найзан дундаа назгайрч байлаа шүү дээ, хэсэг нөхдүүдтэйгээ,бид.
Нам бол гэмт хэрэгтнүүдийн үүр биш, харин гагцхүү дор хаяж ёс суртахууны үндсэн хэм хэмжээг сахиж чаддаг, хатуу чанд сахилга баттай улс төрийн бүлэглэл байх ёстой бөгөөд үүнийг ч бид ард түмэнд байнга харуулдаг байх хэрэгтэй.
Бид эрх зүйн зохицуулалтаа нарийн хийж, нийгмийн суурь хөрсөө сайн бүрдүүлж, нийгмийн зөвшилцөлд хүрээгүй байхдаа улс төрийн эрсдэл ихтэй банкны шинэчилэл, их хувьчлал гэх олон том асуудалд хошуу дүрж байлаа. Энэ нь ч нийгмийг хангалттай бухимдуулж, сөрөг хүчнийг ажилтай, өөрсдийгөө ажилгүй болгоход чухал нөлөөлсөн.
Мөн бидний 2000 оны сонгуулийн ялагдал эртнээс тодорхой мэдрэгдэж байв.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж мажоритар системийг халж пропорциональ болон үлдэгдэл тоолох системийг авч чадсан бол өнөөдөр дор хаяж парламентын 15-20%-ийг эзлэх л байсан.
Бид сүүлийн үед хууран мэхлэгчдийн тухай их ярьж араараа тавиулсан авгай шиг уйлан дуулан чарлах боллоо.
Аргагүй юм,.. бид шүүхийн системдээ өөрчлөлт хийж нийгмийн шударга ёсны үнэлэмжийг дор хаяж системийн онолын дагуу 5% -иар ч өсгөж чадаагүй шүү дээ.
Бидний үед хууль тогтоох байгууллага маань ч хуралдаж чаддаггүй, хууль, цагдаа нь хүртэл хувьд бараг гарчихсан байлаа.
.
Ийм сайхан боломжуудыг бид коммунистуудад бүрдүүлж өгсөн юм. Тэд ч үнэхээр сайн ашиглаж чадсан.
Бидний алдаа болгон тэдэнд шагнал болж байсан. Бид тэднийг дэндүү ихээр шагнаж, ард түмнээ дэндүү томоор шийтгэсэн.
Эцсийн эцэст шаварт унасан шарын эзэн хохирдог гэж үг бий.
Єнөөдөр монголын барууны баримжаатай, ардчилсан үзэлтэй, өндөр мэдлэг боловсролтой олон сэхээтнүүд гудамж метэрлэж, гадаадад тэнүүчилж яваа нь 1996-2000 онд явуулсан бидний бодлогын, бодлоггүй байсны үр дүн шүү дээ.

Хууран мэхлэгчид хэзээд ч байсан, байх ч болно!!! Яагаад гэвэл тэд хамелеон шиг байж чаддаг бөгөөд тэдний үнэн төрхийг ард түмэн хэзээд ч таньдаггүй юм. Тиймээс ч тэднийг хааяа хааяа бишрэн шүтдэг.

Харин бид хэзээд ч хууран мэхлэгчид байж чадахгүй!!! Яагаад гэвэл бидэнд хувирдаггүй ганцхан өнгө бий. Түүний бүтэц нь ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа юм.
Саяхан Будапешт хотод Унгарын залуучуудын ардчилсан намын санаачилгаар „Террорын байшин" нэртэй нэгэн музей шинээр байгуулагдлаа.
Тэр музейд орсон хүн болгон коммунист, нацист дарангуйллын аймшигт талыг нүдээрээ үзэж, хууран мэхлэгчдийн хүн төрөлхтөний эсрэг явуулж байсан террор үйл ажиллагаатай танилцах бүрэн боломжтой болсон.
Музейн нээлтийн үйл ажиллагаан дээр Унгарын ерөнхий сайд Урбан Виктор „бид түүхийнхээ энэ харанхуй үеүүдийг музейд орхилоо, 21 зуун бол бидний гэрэлт ирээдүй байх ёстой" хэмээн хэлж байсан төдийгүй өнөөдөр ч бидэнд диктатурын аюул ойрхон байна. Иймээс ч бидний үр хойч энэ музейд орж хууран мэхлэгчдийн үнэн дүр төрхтэй байнга танилцаж байх хэрэгтэй хэмээн зөвлөж байлаа.

2002 оны 3 сарын 10

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 504
Sample photo

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter